Мэргэжлийн засгийн сайдууд муу ажиллаж байна, концессын гэрээгээр мөнгө идлээ хэмээн хардаж огцруулаад шинэ засгийн танхимд багтсан зарим сайдууд Ж.Эрдэнэбатын баг тун хүнд нөхцөлд ажиллаж ирснийг одоо л ойлгож байгаа бололтой.
Учир нь, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ц.Нямдорж “Ж.Эрдэнэбатын засаг тун амаргүй нөхцөлд сайн ажилласан”-ыг магтаад өнгөрсөн таван жил өгөөгүй нормын хувцасны асуудлыг шийдсэнийг хэлжээ.
Ийнхүү өмнөх засгаа муу ажиллаж байна гэсэн сайдууд гэнэт ачааны хүндийг үүрэх нь амаргүй гэдгийг ойлгож эхэлсэн бололтой.
Б.БАТ