Эрүүл мэндийн яамнаас томууны вакцины талаар мэдээлэл өнөөдөр /2017.10.25/ хийлээ. Томууны эсрэг дархлаажуулалтыг аравдугаар сарын 16-наас хийж эхэлсэн байна.
“АНУ-ын “Протейн Сайнс “ үйлдвэрийн 50 мянган тун вакцинаар агаарын бохирдлын индекс өндөртэй газар байрладаг нийслэлийн 42 цэцэрлэгийн хүүхдийг дархлаажуулж эхэлжээ. Ингэхдээ өмнө нь дархлаажуулалт хийгдэж байгаагүй болон утаа ихтэй бүсийн цэцэрлэгийг сонгон авсан” гэж Эрүүл мэндийн яамны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ярилаа.
Д/д | Цэцэрлэгийн дугаар | Олгох вакцин (хүн/тун) |
БАЯНГОЛ ДҮҮРЭГ | ||
1 | 120 дугаар цэцэрлэг | 691 |
2 | 157 дугаар цэцэрлэг | 699 |
3 | 162 дугаар цэцэрлэг | 670 |
4 | 77 дугаар цэцэрлэг | 660 |
5 | 85 дугаар цэцэрлэг | 602 |
6 | 87 дугаар цэцэрлэг | 599 |
7 | 88 дугаар цэцэрлэг | 618 |
8 | 89 дугаар цэцэрлэг | 600 |
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ | ||
1 | 22 дугаар цэцэрлэг | 666 |
2 | 61 дугаар цэцэрлэг | 738 |
3 | 82 дугаар цэцэрлэг | 749 |
4 | 122 дугаар цэцэрлэг | 826 |
5 | 129 дугаар цэцэрлэг | 818 |
6 | 147 дугаар цэцэрлэг | 951 |
7 | 191 дугаар цэцэрлэг | 274 |
СҮХБААТАР ДҮҮРЭГ | ||
1 | 42 дугаар цэцэрлэг | 542 |
2 | 68 дугаар цэцэрлэг | 550 |
3 | 69 дугаар цэцэрлэг | 543 |
4 | 135 дугаар цэцэрлэг | 630 |
5 | 143 дугаар цэцэрлэг | 590 |
6 | 160 дугаар цэцэрлэг | 576 |
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ | ||
1 | 55 дугаар цэцэрлэг | 419 |
2 | 105 дугаар цэцэрлэг | 510 |
3 | 107 дугаар цэцэрлэг | 504 |
4 | 110 дугаар цэцэрлэг | 523 |
5 | 112 дугаар цэцэрлэг | 520 |
6 | 113 дугаар цэцэрлэг | 545 |
7 | 118 дугаар цэцэрлэг | 558 |
8 | 119 дугаар цэцэрлэг | 519 |
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ | ||
1 | 5 дугаар цэцэрлэг | 491 |
2 | 9 дугаар цэцэрлэг | 453 |
3 | 74 дугаар цэцэрлэг | 446 |
ХАН-УУЛ ДҮҮРЭГ | ||
1 | 27 дугаар цэцэрлэг | 531 |
2 | 35 дугаар цэцэрлэг | 408 |
3 | 41 дугаар цэцэрлэг | 633 |
4 | 65 дугаар цэцэрлэг | 624 |
5 | 67 дугаар цэцэрлэг | 672 |
6 | 134 дугаар цэцэрлэг | 617 |
7 | 209 дугаар цэцэрлэг | 485 |
БАГАНУУР ДҮҮРЭГ | ||
1 | 131 дугаар цэцэрлэг | 310 |
2 | 138 дугаар цэцэрлэг | 400 |
3 | 141 | 240 |
Дархлаажуулалтын вакцин нь үйлдвэрлэгч орноос цуварч ирж байгаа учраас эхний ээлжинд жирэмсэн эхчүүд, эрүүл мэндийн байгууллагын бүх ажилчдад хийж байгаа юм байна. Мөн энэ удаагийн вакцины онцлог нь жирэмсэн эхчүүд ямар нэг гаж нөлөөгүй гэнэ.
Сургууль цэцэрлэгийн багш нар болон эрсдэлт бүлгийн ажил эрхэлдэг Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн тээврийн газар гэх байгууллагуудад дархлаажуулалтын вакциныг үе шаттайгаар үнэ төлбөргүй хийж эхэлжээ.
Харин сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс ХӨСҮТ-ын амбулаторийн 114,117,110 тоот өрөөнд 08:30-17.00 цагийн хооронд хийлгэх боломжтой юм байна. Нэг хүн тунгийн үнэ 10,000 төгрөг аж.
Э.Сосорбурам