Д.Трамп Японы эзэн хаанд бараалхана

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Д.Трамп Японы эзэн хаанд бараалхана

Өнөөдөр өглөө хуваарьт цагтаа ажилдаа гараагүй “Автобус-1” компанийн ажилтнууд түр хугацааны ажил хаялтаа зогсоож, эхний автобус 14.30 цагийн орчимд үйлчилгээнд гарчээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Азид хийхээр төлөвлөж буй томоохон айлчлалын тов гарч, арваннэгдүгээр сарын 5-7 хооронд Японд айлчлахдаа тус улсын цог жавхлант эзэн хаан Акихитод бараалхахаар болсноо мэдэгджээ. Айлчлалынхаа үеэр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцохоос гадна Солонгосын хойгийн хурцадмал асуудлыг хэлэлцэх юм байна. Д.Трамп айлчлалынхаа үеэр Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн ар гэрийнхэнтэй уулзалт хийх ажээ.

Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын хувьд  Япон дахь анхны айлчлал болох юм. Д.Трамп мөн айлчлалынхаа үеэр Японы ерөнхий сайд Шинзо Абэ болон тус улсын мэргэжлийн гольфын тамирчин Хидеки Мацуяаматай гольф тоглох цаг товлосон гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж