Төр, засгийн тэргүүнүүд эмгэнэл илэрхийллээ | News.MN

Төр, засгийн тэргүүнүүд эмгэнэл илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Төр, засгийн тэргүүнүүд эмгэнэл илэрхийллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Сүмбэр-Орд” хотхоны оршин суугчдын дулаан гражид өчигдөр 22.00 цагийн үед найман машин шатсан осол гарсан мэдээллийн дагуу өнөөдөр тус хотхонд очлоо.

Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдаж ар гэр, аав ээж, хань ижил, үр хүүхдүүдэд нь нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гүн эмгэнэл илэрхийлье.

Ослоор сураггүй болсон хүмүүсээс эсэн мэнд гарч ирэхийг Та бүхний нэгэн адил хүсэн хүлээж байсан боловч ийнхүү горьдлого тасарсанд гүнээ харамсан гашуудаж байна. 

Уулын аялал, авиралт тэр дундаа өндөр уулын авиралтыг зохион байгуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын холбоод, клубууд гарч болох эрсдэлийг сайтар тооцож, аюулгүй байдлыг хангах, хариуцлагаа өндөржүүлэхэд анхаарал хандуулах ёстойг энэхүү харамсалтай осол бидэнд сургамж болгон үлдээлээ.

Ид хийж бүтээх насандаа өндөрт, бүр өндөрт тэмүүлж, хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрэхийн төлөө хичээн зүтгэсэн эдгээр залуус маань өөрсдийгөө ялан дийлж, хүсэл тэмүүллийнхээ оргилд хүрсэндээ бахдалтай байсан гэдэгт итгэлтэй байна.

Тэнгэрийн орноо амар амгалан дэвшиж, эх цэнхэр дэлхийдээ, элэг нэгт монгол түмэндээ эргэн төрөх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх

Эх сурвалж: President.mn

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тэнгэр өршөө 2017-10-25 202.9.40.77

Бурхан өршөө

Avatar

otgoo 2017-10-25 59.153.84.163

uunees sain ch bichsen uym helne, muu ch bichsen uym helne, uy ch bichihgui baisan ch uym helne, er yamar ch nuhtsul baidald taalagdah, taarah zuilgui bolson Mongolchuud minidee, yanam be ta nar mini

Avatar

Зочин 2017-10-25 202.179.31.110

энэнээс илүү яаж бичихэв дээ. ерөнхийлөгч ерөнхий сайд хоёр спортлог эрч хүчтэй хүмүүс энэ хэдэн талийчийгаа их сайн ойлгож байгаа байх. ер нь утга найруулга ойлгогдохгүй байсан ч ойлгоол унш. юмыг жоохон болж бүтэх талаас хар л даа. шууд алдааг нь түүгээл явчих санаатай. учиргүй аялаж зугаалж авирахыг хориглоод уриалаад эхэлсэнгүй болгоомжоо нэм л гэсэн байна.

Avatar

Зочин 2017-10-25 202.179.31.110

амьд хүн гарч ирээсэй гэж Монгол даяараа л хүсэн хүлээж байлаа.

Avatar

зочин 2017-10-25 103.10.22.76

Миний хувьд боломжийн бичсэн гэж дүгнэлээ

Avatar

Харамсалтай 2017-10-25 66.181.190.70

Олон хүний амь үрэгдсэнд их харамсаж байна!

Avatar

Зочин 2017-10-25 103.9.90.98

үнэн миз дээ, чи юундаа уурлаав

Avatar

Зочин 2017-10-25

chi b** tsetserkh ,

Avatar

монгол 2017-10-25 103.9.90.98

Монгол улс, монгол түмний гарз хохирол юм шүү, зөвхөн ар гэр үр хүүхдийн хохирол биш, энэ бичгийг төлөвлөсөн этгээд мулгуу юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж