Химийн зэвсгийн халдлагыг мөрдөн шалгахад ОХУ хориг тавив

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Химийн зэвсгийн халдлагыг мөрдөн шалгахад ОХУ хориг тавив

“Оюутолгой” ХХК-д төслийн менежментийн мэргэжилтнээр ажиллаж байгаад гадаад, монгол ажилчдын хөдөлмөрийг шударгаар үнэлэх хүсэлт тавьж улмаар ажлаасаа халагдсан гэх С.Гантуяа уриалга гаргажээ.

Сирид химийн зэвсгийн халдлага үйлдсэнийг мөрдөх эрхийг тусгай комисст олгох тухай НҮБ-ын шийдвэрт ОХУ хориг тавилаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Сирийн эсрэг гаргасан шийдвэрт ОХУ ес дэх удаагаа хориг тавьж байгаа нь энэ юм.

2017 оны дөрөвдүгээр сард Сирийн зэвсэг хүчин сөрөг хүчний байрлаж байсан сууринд химийн зэвсэг ашиглан халдлага үйлдсэний улмаас олон арван хүн, тэр дундаа хүүхдүүд амиа алдсан юм. Их Британи, Франц болон АНУ энэ хэрэгт Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг буруутгасан билээ.

Химийн халдлагыг хэн зохион байгуулсныг мөрдөн шалгахаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гаргасан шийдвэрт ОХУ хориг тавьсны дараа НҮБ-д суугаа АНУ-ын элчин сайд Москвагийн эрх баригчид химийн зэвсэг ашигласан дарангуйлагч, алан хядагчдын талд дахин орлоо хэмээн буруутгасан юм.  Сирид болсон химийн зэвсгийн халдлагыг мөрдөн шалгах тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг 11 орон дэмжсэн бол Болив, ОХУ хориг тавьж, Хятад, Казахстан түдгэлзжээ. 2015 онд АНУ болон ОХУ хамтран Сирид иргэний дайн дэгдсэн зургаан жилийн хугацаанд гарсан химийн зэвсгийн халдлагыг мөрдөн шалгах зорилготой комисс байгуулсан. НҮБ-д суугаа ОХУ-ын элчин сайд хэлэхдээ “ОХУ химийн зэвсгийн халдлагыг мөрдөх ажиллагаанд ажиллагаанд хориг тавьсан нь зогсооно гэсэн үг биш. Москва зөвхөн шаардлагатай тохиолдолд мөрдөх ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрнө. Бид энэ асуудлаар эцсийн шийдвэр гаргаагүй” гэсэн юм.  НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шийдвэр гаргахад есөн орны санал авах шаардлагатай. Гэвч Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орон Их Британи, Хятад, Франц, ОХУ болон АНУ-ын аль нэг нь хориг тавих эрхтэй юм.

Сирийн Хан Шейхун хотод болсон химийн зэвсэгт халдлагын улмаас 87 хүн амиа алдсан.  Есдүгээр сард НҮБ-ын дайны гэмт хэргийг мөрдөн шалгагчид халдлагыг Сирийн агаарын хүчин зохион байгуулсныг нотлох баримт олдсон талаар мэдээлж байсан юм.

Харин ОХУ химийн зэвсгийн халдлагыг тэсрэх бөмбөг дэлбэрснээс үүдэж, химийн хорт бодис тарсан байж магадгүй гэж үзсэн бөгөөд барууны хэвлэлүүдийн бичиж байгаа шиг Ассадын засгийн газар энэ хэрэг явдалд буруугүй гэсэн билээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж