Хятадад жүжигчин болсон америк эр

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Хятадад жүжигчин болсон америк эр

Чи улс төрөөр оролдохгүй байж болох ч улс төр чамаар оролдоно гэдэг. Иймдээ ч их мөнгөтэй хүмүүс аяндаа л ил далд ямар нэг байдлаар улс төрд хөл тавихаас өөр аргагүй болдог.

Жорж Кристоферийн зөвлөгөө тун энгийн. Гадаад хэл сурахыг хүссэн америкчуудад тэр ганц л зүйлийг зөвлөдөг. Сурахыг хүсэж буй хэлээр нь ярьдаг газар оронд очиж, амьдрангаа нутгийн иргэдэд АНГЛИ ХЭЛ ЗААХ!

Хачирхалтай сонсогдож байж болох ч тогтмол нийгмийн харилцаанд орж, харилцан бие биеэсээ зөвхөн хэл төдийгүй өв соёл, зан заншил, амьдралын хэв маягийг нь ойлгож, товчхондоо тухайн хэлийг өв тэгш сурах боломжтой гэнэ.

АНУ-ын Чикаго мужаас гаралтай Жорж өөрөө яг энэ аргаар амжилтад хүрчээ. Тэбээр 2007 онд шашны судалгааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж, эхлээд Энэтхэг, дараа нь Хятад руу аялжээ. Тэр үед Жорж ердийн нэг аялагч байсан. Гэхдээ сэтгэл дотроо өөр нэгэн зорилго өвөртөлсөн байв. 

Жорж аяллын туршид дандаа галт тэргээр зорчиж байлаа. Учир нь галт тэргэнд өнгөрүүлэх урт зам, удаан цагийг тэр нутгийн иргэдтэй ярилцаж, ганц нэг хятад үг ч болтугай чээжилж авахыг зорьжээ. Улмаар Жорж хийдэд шавилсан хэсэгхэн хугацаандаа 1600 ханз үг сурсан байна. Хятад хэлийг анхлан суралцагч гадаад хүний хувьд чамлахааргүй өндөр амжилт юм.

Хожим түүний амьдралыг огт өөр зүгт залах хөшүүрэг нь ч болжээ. Тэрбээр одоо гадаад хүмүүст хятад хэл зааж, “Хятадад хятад хэл сурах хамгийн шилдэг арга” нэртэй ном хүртэл бичиж, хэвлүүлсэн байна.

ШИНЭ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ

Хятадад олж авсан түүний бас нэг хүсэл мөрөөдөл нь ЖҮЖИГЧИН байв. “Жүжиглэнэ гэдэг түүх өгүүлж буй хэрэг. Тэрхүү түүхээс олон хүн суралцдаг учраас үнэ цэнэтэй” гэж тэр тайлбарладаг.

Чикагод жүжигчний дасгал, сургуулилтад хамрагдсан тэрбээр буцаад Хятадад очиж, 2014 онд жинхэнэ жүжигчний карьераа эхлүүлжээ. 

Эхэндээ тэр 1930-40-өөд оны үеийн барууны инженер, эмч, нисгэгч гээд онцгой мэргэжилтний дүрд тоглодог байв. Хамгийн том дүр нь Хятадад коммунист үйл хэрэгт гар бие оролцон, баруунд сурталчлан мэдээлж байсан, АНУ-ын алдартай сэтгүүлч Эдгар Снөүгийн дүр байжээ. 

Снөү 1928-1941 онд Хятадад амьдарч байсан бөгөөд Мао Зедун тэргүүтэй Коммунист намын удирдлагуудтай уулзсан барууны анхны сэтгүүлч юм. 

Жорж Кристоферийн бүтээсэн Снөүгийн дүр нь 34 ангит телевизийн олон ангит киноных аж. Дүрийн хэлж, ярьж буй бүхэн нь хятад хэл дээр байсан ч Жорж алдаа мадаггүй, хийгүй сайн тоглож чаджээ.

“ЭНЭ БОЛ ХЯТАД”

Хятадад байр сууриа олж, ажил хэрэг, амьдрал нь урагштай байгаа тул тэр ойрын хугацаанд нутаг буцах бодолгүй гэнэ. 

“Хятад улс надад ихийг өгсөн. Маш их зүйлийг би эндээс сурч авсан. Хятадад байх хугацаандаа илүү олон хүнд америк соёлыг ойлгож, англи хэл сурахад тусалж, эсрэгээрээ америкчуудад бас хятад соёлыг ойлгож мэдрүүлэхийг мөрөөддөг” гэж тэр ярьж байна.

Эх сурвалж: СИНЬХУА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж