Газар өмчлөлийн аяны хүрээнд БЗД-ийн 448 иргэний хүсэлтийг хүлээн авчээ | News.MN

Газар өмчлөлийн аяны хүрээнд БЗД-ийн 448 иргэний хүсэлтийг хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Газар өмчлөлийн аяны хүрээнд БЗД-ийн 448 иргэний хүсэлтийг хүлээн авчээ

Apple арваннэгдүгээр сарын 2-нд iPad mini ба дөрөвдэх үеийн iPad таблетүүдээ худалдаанд гаргалаа. Шинэ Зеланд, Австралийн хэрэглэгчид анхны хэрэглэгчид нь болжээ.

“Нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аян”-ны хүрээнд Баянзүрх дүүргийн 15 хороонд 2251 нэгж талбарын газар дээрх үзлэг хийж, газрыг өмчлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Аян өнөөдрийн байдлаар 2477 айл өрхөөр орж, газар өмчлөх хүсэлт гаргасан бичиг баримтын болон газрын маргаан, зөрчилгүй 448 иргэний хүсэлтийг хуулийн дагуу хүлээн аваад байна.

Тус дүүрэгт газар эзэмшигч иргэдийн хувьд олон жил амьдарсан газраа баталгаажуулахаар 530 иргэн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар 408 иргэн, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахаар 87 иргэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхээр 188 иргэн, нийт 1213 иргэний хүсэлтийг дүүргийн Газрын албанаас захирамжийн төсөл бэлтгэн дүүргийн Засаг даргад өргөн барьсан боловч Засаг дарга захирамж гаргахгүй, иргэдийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь аяны явцыг удаашруулж, иргэд хуулийн дагуу газраа өмчилж авах эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна.

Эх сурвалж: Нийслэлийн Газрын алба

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж