Хувьцаа эзэмшигчид “Rio Tinto”-ийн эсрэг нэхэмжлэх гаргалаа

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Хувьцаа эзэмшигчид “Rio Tinto”-ийн эсрэг нэхэмжлэх гаргалаа

Хошигнол гэхээсээ бодит байдал болсон утааны гамшиг энэ жил ч хэвээр үргэлжилнэ. Учир нь утаа улам өтгөрч, өмнөх жилүүдийнхээс илүү олон тэрбум төгрөг төсвөөс залгина гэдэг нь халуун намраар тодорхой болсон.

Мозамбикийн нүүрсний ордоос хүлээсэн хөрөнгө оруулалтын алдагдалтай холбоотойгоор хувьцаа эзэмшигчид “Rio Tinto” компанийн эсрэг хамтарсан нэхэмжлэх гаргалаа. Нэхэмжлэлд 2012 оны аравдугаар сарын 23-наас 2013 оны хоёрдугаар сарын 15-ны хооронд АНУ-ын хадгалалтын гэрчилгээг худалдаж авсан хөрөнгө оруулагчид нэгдсэн байна. Одоогоор мөнгөн дүнгийн хэмжээ болон худалдан авагчдын нэр тодорхой болоогүй байгаа аж. АНУ-ын Үнэт цаасны хороо “Rio Tinto” компанийн өмнөх гүйцэтгэх захирал Том Албанез болон санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан Гэй Эллиот нарыг хөрөнгө оруулагчдыг залилсан хэрэгт буруутгаж байгаа юм.

“Тэд компанийн удирдлагын багт ажиллаж байхдаа 2011 онд 3.7 тэрбум ам.доллараар худалдаж авсан нүүрсний ордыг 2014 онд 50 сая ам.доллараар худалдсан. Ингэхдээ уурхайн бодит үнэ цэнийг ТУЗ-ийн дарга нар, Аудитын хороо болон хөрөнгө оруулагчдаас зориудаар нуусан” гэж АНУ-ын хууль сахиулагчид үзэж байна. Үүнээс гадна Том Албанез, Гэй Эллиот нартай холбоотой хууль эрхзүйн зардлыг “Rio Tinto” хариуцаж магадгүй талаар эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж