Агаарын тээврийг хялбаршуулах чиглэлээр хийгдсэн ажлуудыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Агаарын тээврийг хялбаршуулах чиглэлээр хийгдсэн ажлуудыг хэлэлцэв

Морин дээрээс улсыг эзлэх амархан, харин мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү гэх алдартай үг бий.

Иргэний нисэхийн аюулгүй байдлын болон Агаарын тээврийг хялбаршуулах Зөвлөлийн дэргэдэх нарийн бичгийн даргын ажлын албаны ээлжит хурлыг 2017 оны аравдугаар сарын 20-ны өдөр ИНЕГ-т амжилттай зохион байгуулав.

Зөвлөлийн дэргэдэх нарийн бичгийн даргын ажлын албаны хуралд “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр” болон “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-өөр үүрэг хүлээсэн байгууллагууд /Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар/ болон агаарын тээврийн компаниуд/МИАТ, Хүннү Эйр, Аэромонголиа, Геосан/ -ын төлөөллүүд оролцлоо.

Хурлаар Иргэний нисэхийн аюулгүй байдлын болон Агаарын тээврийг хялбаршуулах Зөвлөлүүдийн 2017 онд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас Чикагогийн Конвенцийн 9 болон 17 дугаар Хавсралтуудад оруулж буй нэмэлт өөрчлөлтүүд, төвийн болон орон нутагт зохион байгуулах онцгой байдлын бүрэн хэмжээний дасгал сургуулилтын бэлтгэл ажлын явц, “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал”-ын аюулгүй байдлын болон Гааль, хорио цээрийн хяналтын тоног төхөөрөмжийн хангалтын талаар тус тус хэлэлцэв.

Тус хурлаас ажлын албаны гишүүд цаашид Иргэний нисэхийн аюулгүй байдлын болон Агаарын тээврийг хялбаршуулах Зөвлөлүүдийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан гүйцэтгэл дутуу ажлуудын хэрэгжилтийг хангах, УБХОУШНБ руу нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой ажлуудыг зохион байгуулах талаар шийдвэрүүдийг тус тус гаргалаа.

Эх сурвалж: ИНЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж