Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзлаа

Төрийн дэглэмийн хэлбэрүүдийн тухай ийм нэг нийтлэг онигоо гэх үү, оновчтой зүйрлэл гэх үү яриа байдаг:

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өчигдөр /2017.10.24/ нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай ажлын уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр ЕБС-ийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга, үдийн цай хөтөлбөр, багш нарын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэх мөн багш нарын хотхон байгуулах асуудлыг судалж, тооцоо судалгаа хийх чиглэлээр төлөвлөж буйгаа ярилаа. Мөн сургуулийн өмнөх боловсролын агуулга, чанар түүнчлэн хүүхдийн хүмүүжилд голлон анхаарах чиглэлээр ахиц өөрчлөлт гаргах шинэ санал санаачилгыг дэмжиж хамтарч ажиллах байр суурьтай байгаагаа танилцууллаа. Түүнчлэн сайдын дэргэд стратегийн зөвлөл гэж байгуулж ажиллахаар төлөвлөж байгаа, үүнд оролцож ажиллах саналаа нээлттэй хүргүүлэх боломжтой гэдгийг ч сайд сургууль цэцэрлэгийн удирдлагуудтай уулзахдаа хэллээ.

Эх сурвалж: БСШУСЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж