Нүүрсний зах зээлд Монгол ялагдаж байна | News.MN

Нүүрсний зах зээлд Монгол ялагдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Нүүрсний зах зээлд Монгол ялагдаж байна

Нүүрсний зах зээлд Монгол ялагдаж байна

Хятадад нүүрс нийлүүлэх орнуудаас зөвхөн Монголын экспорт буурч байна

Тавантолгойн ордыг тойрон олборлолт явуулж байгаа компаниуд нүүрсний үнийн өсөлтийн таатай үеийг мэдэрч чадахгүй хоосон хоцорч мэдэх нь. Монголоос Хятадад нийлүүлж буй экспортын нүүрсний биет хэмжээ долдугаар сараас хойш тогтмол буурч байгаа бол Австрали болон Индонез, Канадынх тогтвортой хэвээр байна. Ялангуяа, БНХАУ-ын ОХУ-аас импортолж буй нүүрсний хэмжээ эсрэгээрээ өсөх болов. Тоймлон хэлбэл, Хятадын нүүрсний импортод эзлэх Монголын орон зай багасч, экспортын хэмжээ буурч байна.

Тэрчлэн Хонконг болон Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцааны ханш өсөлтийн чигээ өөрчилж, ялимгүй уналт ажиглагдах боллоо. Эл ордоос экспорт хийж буй компаниудын нөхцөл байдалтай танилцъя. Нэг тонн нүүрснээс 17 ам.долларыг төсөвт төвлөрүүлж байна Уран дархчууд төмөр хайлуулах, уяраах зорилгоор өнгөрсөн зууны эхээр Тавантолгойн нүүрсийг ашиглаж байсан гэдэг. Тэмээн хөсгөөр тээж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн “хар алт” өдгөө экспортын голлох бүтээгдэхүүн болж, эдийн засгийн өнөөдрийн төрхийг тодорхойлох хэмжээнд ирээд байна. Орос, Монголын геологичдын хамтарсан шинжилгээ судалгаагаар хожим олж тогтоосон Тавантолгойн орд чухамдаа дэлхийн гангийн зах зээлийг ундаалж буй нь энэ.

Тус ордыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа гурван компанийн хамгийн ахмад нь “жижиг” гэх тодотголтой “Тавантолгой”. Хагас зуун жилийн түүхийг бичиж яваа орон нутгийн өмч давамгайлдаг уг компани өнгөрсөн оноос нүүрсний экспортыг гүний гаалиар явуулах болжээ. Ингэснээр худалдан авагч талд ойр дөхөм болж, хил, гаалийн худалдааг хөнгөвчилсөн байна. Тавантолгойн орд газраас анхны нүүрсний экспортын шанг эхлүүлж байсан тус компани байгуулагдсан цагаасаа хойш нийт 32.9 сая тонн нүүрс олборлосон мэдээтэй байна. Сүүлийн таван жилийн хугацаанд “Тавантолгой” хувьцаат компани 17.2 сая тонн нүүрс олборлон борлуулжээ. Үүнээс 16.2 сая тонныг экспортод гаргасан бол дотоодын зах зээлд нэг тонн нүүрс нийлүүлсэн байна.

Монгол Улсын экспортын нүүрсний нэгэн томоохон тоглогч “Тавантолгой” энэ оны есдүгээр сарын байдлаар гурван сая тонн нүүрс өмнөд хөршид гаргажээ. Энэ нь нийт экспортын 13 хувийг эзэлж байна. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Тавантолгой”-н нэгж хувьцааны ханш 9350-9400 төгрөгийн үнэлгээтэй байгаа юм. Хувьцааны ханш энэ он гарсаар долоо дахин өссөн нь компанийн үнэ цэнийг улам өсгөжээ. Гэвч нүүрсний экспорт хил дээр олон хоногоор саатаж байгаа нь компанийн ашигт ажиллагаанд нөлөөлөхөөр байна. Сүүлийн арван жилийн хугацаанд татвар, ногдол ашиг хэлбэрээр хагас их наяд төгрөг хуваарилсан тус компани ойрын жилүүдэд нүүрс баяжуулах үйлдвэртэй болохоор төлөвлөж буй. 13 дахь жилдээ нүүрсний экспорт хийж буй “Тавантолгой” нэг тонн нүүрснээс 17 ам.долларыг Монгол Улсын төсөвт төвлөрүүлдэг аж.

Компаниудын хувьцааны ханшид уналт ажиглагдах боллоо

Компанийн 51 хувийг орон нутаг, үлдсэн хувийг “Ажнай” болон “Ээрмэл” компани эзэмшдэг билээ. Тус компани Тавантолгойд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй гурван компаниас ганцаараа дотоодын зах зээлд борлуулалт хийдэг. Баруун Цанхийн олборлолтын зардал хоёр дахин буурчээ Төрийн өмчит боловч иргэн болгондоо 1072 ширхэг хувьцаа өмчлүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн зүүн уурхайгаас энэ онд 7.2 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. Тус уурхайгаас өнгөрсөн хугацаанд нийт 16.6 сая тонн нүүрс экспортолсон байдаг. Тавантолгойн ордын Цанхийн баруун уурхайн олборлолтын үйл ажиллагааг “Монгол Уурхайчид” түншлэл гэрээгээр дөрөв дэх жилдээ гүйцэтгэж байгаа аж.

Цанхийн баруун уурхайгаас энэ онд зургаан тонныг олборлохоор тооцоолсон байна. Ордын баруун хэсэг 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Экспорт 2013 онд эхэлж, үүнээс хойш нийт 11.9 сая тонн нүүрс экспортлоод байна. Цанхийн уурхайн олборлолтын зардал зүүн уурхайнхаас хоёр дахин буурчээ. БНХАУ-ын коксжих нүүрсний 20 хувийг дангаар нийлүүлэх боломжтой “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагаа эхэлснээс хойш зургаан жилийн хугацаанд 24 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээтэй байна. Тавантолгойн нүүрсэнд нэмүү өртөг шингээж байна Хувийн хэвшлийнхэн нүүрсний салбарт хэрхэн үр ашигтай төдийгүй нийгмийн хариуцлагатай ажиллаж болж байгааг “Энержи Ресурс” компаниас харж болно.

Хонконгийн хөрөнгийн зах зээлд “Mongolian mining Corporation” нэрээр хувьцаагаа гаргаад долоон жилийг ардаа орхисон тус компани нэг тонн баяжуулсан нүүрсээ 110 ам.доллар хүргэн зарж байна. Харин бусад уурхайн нэг тонн нүүрсээ хамгийн ихдээ 73 ам.доллараар экспортод гаргаж байгаа юм. Баяжуулах үйлдвэр байгуулсан нь ийнхүү зах зээл сэргэх цагт үр ашгаа давуулан өгч байгаа нь энэ. Жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай тус үйлдвэр Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг зах зээлд тодорхойлж байна. “Энержи Ресурс” компани “Ухаа худаг” төслийн хүрээнд 18 мегаваттын цахилгаан станц, уурхайн цогцолбор сургууль, цэцэрлэг зэргийг уурхайн хаяа залган ашиглалтад оруулж, орон нутгийн хөгжилд өнгө нэмж яваа. “Ухаа худаг” уурхайгаас “Энержи Ресурс” компани энэ он гарснаас хойш 2.9 сая тонн нүүрс экспортолсон байна.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-25

SAINSHANDAD BOSOO HEVTEE TUMUR ZAMAA OGTLTSUULAHIIN HAJUUGAAR OGTOLTSUUULAHGUIGEER DAVHAR HOOROND N HOLBJ OGVOL NUURSIIG SHILUULJ ACHIHGUI

Avatar

Зочин 2017-10-25

geopolitikiin huvd hoid urd tsanh grj

Avatar

Зочин 2017-10-25 202.9.42.171

Монголчууд маань 40 – 50 гарчаал тэтгэврийн эмээ сааж амьдрадаг хөгшин бацаан шиг .Юм л болгон бусдийн буруу өөрсдөө юу гэж сонгсийн .Ууланд гарна эм хүн буруутай. Хортой хүнс идлээ [Хориотой Үг] буруутай хил гааль гүй юмшиг

Avatar

Зочин 2017-10-25 50.226.17.98

Баттулга голог эзэндээ буян хийгээд удаж байна одоо Танкны улгээрээ ургэлжлуулж Восточный бомт гэдэг улгээр Монголын нуурсийг мухардалд оруулах бодлогоо явуулж Монголчуудын тархийг угааж байна доо

Avatar

ЗОЧИН 2017-10-25 202.9.40.140

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЭХ ОРОНДОО ХҮРГЭЖ БАЙГАА "ТУС"-ЫН ХАРИУ НЬ ИНГЭЖ ИЛЭРЧ БАЙГАА ЮМ.

Avatar

Зочин 2017-10-25 202.131.243.162

Ардчилсан намын Ерөнхийлөгч жанхуу Монголд хамгийн ашиггүй хувилбарыг сонгохдоо гаршсан болохоор маш холыг харсан улс эх орны амийг таслах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. 200 км төмөр зам тавиад жилд 40-50 сая тонн нүүрс зарж Монголд жилдээ 6-7 тэрбум доллар орж ирэх ажлыг 8 жил гацааж болсон юм чинь одоо 5000 км замаар сардаа 70000 тонн жилдээ 840 мянгахан тонн нүүрс Владивосток хүртэл зөөж Монголын эдийн засгийг боомилох юухан байх вэ дээ. Якунин Путин хоёрын уяаны нохой гэж сонинууд бичээд байсныг гүтгэлэг гэж бодож байдаг ард түмэн хэзээ ч энийг ойлгохгүй юм чинь яахав ээ дээ…
4500 км зам туулж Алс дорнодод аваачсан нүүрсээ хадгалж байгаад 2020 онд умард туйл руу маш өндөр үнээр зарна. Одоо умард туйлыг эзэмших их өрсөлдөөн эхэлж байгаа ба тэнд нүүрс хэрэг болж л тааарна. Владивостокоос тийш нь зөөх арай ойрхон гэж харсан байна шүү дээ…

Avatar

Хүрэгэн ах пүтинд дү жанхуугаас мэнд хүргэе 2017-10-25 202.131.243.162

Монгол улс Күүб хүртэл нүүрэс тээвэрэлэж өнөдөр үнээр зарах бодологыг би гарагаж ирэнэ. Би энэ ажилыг хийж чадахгүй бол шууд огоцороно. Хүрэгэн ах пүтин тээвэрийн зарадылыг хөнгөлнө, бас яаж тээвэрэлэх нууц арагыг надад зааж өгөнө гэсэн…

Avatar

Монголчууд 2017-10-25 182.160.1.97

Өө, хөөрхий. Орос ах дүүгээ түлхээд урдуур шуртхийн орж нүүрсээ зарж эхэллээ. Хятад ах авдаг нүүрсээ багасгаж дарамтлав. Дэлхийн хоёр том гүрний дундахь далайд гарцгүй Монголоо гэж……… Дундаа ядуу Монголыг хавчуулсан баян Орос Хятад хоёр дэлхийгээс ичдэггүй юм байх даа. Монгол гуравхан сая хүнтэй шүү дээ, Орос Хятад хоёр ах нар минь ээ.

Avatar

end orkuud yalj baina 2017-10-25 202.131.225.197

offshor gesen gants uriata, hujaa gesen gants daisantai orkuud, orkuudiin yerunhiilugch yalj baina daa. uls business hiine gej bhguig gantshan ene medeenees harj bolohoor b. jishee ni oron nutgiin tavan tolgoi, energy resource hoyor dor hayaj 10 saya tonn olborloh gej bhad, ulsiin erdenes tavan tolgoi 7 sayiig olborlono. getel nuutsiin 90 huviig ezemshij bgaa. 1 tonn nuursnees 17 dollar ulsiin tusuvt ordog gej b. zarj bgaa ni 70 dollar, tsaana zardal gej bii. zardlaa hasval erdenes tavan tolgoi ashig geed bh yum alga. getel energy resource 120 oor zarj bgaa, ashig olj bgaa. ashgaa ted avsandaa avaad orohgui. daraagiin businesstee hiine, olon huniig ajilluulna, tatvar tulnu. zarj bgaa uniin dungees 50 dollar iluu olj bgaa ni ashig ni bolj b. uuruur helbel ene ashgiig agaraas olj b gesen ug. nuursnii chin une 17 gesen ug. eniig oilgohgui humuus l energy resourciig haraagaad bh yum. erdenes tavan tolgoi ni tonn tutamd 50 dollariig agaart uurshuulj bhad shuu dee.

Avatar

Зочин 2017-10-25 27.123.212.143

Баттулга ядаж монголчуудад гай болохгуй байж болдоггуй юм байх даа

Avatar

монгол 2017-10-25 66.181.189.46

Женкогийн мөрөөдөл биелэж байна даа [Хориотой Үг] гэж. Монголын хөгжлийг, бидний амьдралыг хэдэн арван жилээр ухраалаа

Avatar

Зочин 2017-10-25 202.9.43.148

женко ялжээ ялж

Avatar

Ял нууд 2017-10-25 202.9.43.208

Омхий амаараа ялсаан

Avatar

Зочин 2017-10-25 122.201.24.164

dandaa offshor geel hutsaj bh um. uhsen baasnii offshor

Avatar

12345+ 2017-10-25 202.21.111.42

Нүүрсний орлогыг МАНАН бүлэглэл л хамна штэ. Ойлгомжтой. Улс орны эдийн засагт тй ч нэмэр байхгүй. Офшорт очно. Нээг их сүйдтэй юм биш. Улс төр эрүүлжиж хууль шүүх гольдиролдоо орох үед хүүхдүүд зарж иднэ биз.

Avatar

Зочин 2017-10-25 202.9.42.99

mai pista mini offshoroo hoshnogo ruugaa chih. teneg ork

Avatar

Зочин 2017-10-25 103.57.95.149

Оросын хүргэн Женко монголын эдийн засгийн супер а******н гэдгийг манай тэнгэрлэгүүд хэзээ ойлгох вэ? Хаа байна тэр женкогийн хийж байсан сүр сүр кино шиг нэвтрүүлэгүүд? Ийм байдалд хүргэхийн тулд л шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж