Тайландын хааныг сүүлчийн замд нь үднэ

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Тайландын хааныг сүүлчийн замд нь үднэ

У.Хүрэлсүх гэж агуу их хүн Монголд байна аа. Тэр үг хэл, үйл хөдлөл бүрээрээ Монголын улс төрд бараг л гай­хамшгийг бүтээж байна.

Тайландын хаан Пхумипон Адульядет 2016 онд таалал төгсөхөд тус улс даяар гашуудал зарласан юм. Бүтэн жил үргэлжилсэн гашуудал өнөөдөр дуусаж, Тайландын иргэд хаанаа сүүлчийн замд нь үдэхэд бэлтгэж байна. Пхумипон Адульядетын хааны шарилыг пүрэв гаригт чандарлаж, чандрыг Тайландын хааны ордны бунханд залах ажээ.  88 насандаа таалал төгссөн Тайландын хаан улс төрийн олон үйл явдал, хэд хэдэн төрийн эргэлтийн гэрч болсон юм. Хаантай салах ёс гүйцэтгэх ёслолд 25000 хүн оролцох ажээ. Хааны оршуулгын бэлтгэл ид үргэлжлэхтэй зэрэгцэн Тайландад бороо хувингаар цутгасан мэт орж буй ч улсын өнцөг булан бүрээс хүмүүс эзэн хаантайгаа салах ёс гүйцэтгэх ёслолоос хоцрохгүйг хичээж байгаа аж. Өнөөдөр лхагва гаригт (2017.10.25) хааны Гранд Палас ордонд хааны хойдын буян үйлдэх арга хэмжээгээр тав хоногийн оршуулгын ёслол эхлэх юм байна.  Пхумипон Адульядет хааны шарилыг чандарлах үйл явц урьдчилан бэлтгэсэн нягт нямбай зохион байгуулалтын дор пүрэв гаригт эхэлж, угсаа залгамжилсан хунтайж чандрыг асаах юм. Хааны чандрыг баасан гаригт чандрын бумбанд оршоож, Гранд Палас ордны бунханд залах ажээ. Чандрыг залснаас хойш хоёр хоногийн дараа Тайландын хааны оршуулгын ёслол өндөрлөх юм. Оршуулгын ёслолд хааны гэр бүлийн гишүүдээс гадна дэлхийн 40 гаруй орны ихэс дээдэс, өндөр дээд хэргэмтнүүд оролцож, Тайландын жирийн иргэд хөндлөнгөөс харах ажээ. Эзэн хааны ихэд хүндэтгэн дээдэлдэг энэ улс орон оршуулгын ёслолын өдрүүдэд гадаадын аялагч, жуулчдад биеэ хэрхэн авч явах болон үг хэлээ хянах тухай тусгай журам гаргаж, хатуу мөрдөх юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж