Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах уу? | News.MN

Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

VS

Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах уу?

Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах уу?

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасахаар заасан нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байна.

Нэг хэсэг нь “Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах нь бүрэн эрхийг нь боомилсон, ардчилалгүй үйлдэл” гэж үзэж буй бол нөгөө хэсэг нь “Парламентын засаглалтай оронд Ерөнхийлөгч нь хууль санаачилдаггүй. Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ эрхийг олгосон нь гүйцэтгэх засаглалын хэрэгжүүлэх боломжгүй хуулийн төслийг санаачлан, УИХ-аар батлуулж эцсийн дүндээ системээ нурааж байна” хэмээн тайлбарлаж буй юм.

Иймээс “VS” буландаа энэ асуудлыг хөндөж, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор О.Мөнхсайхан нарын байр суурийг онцоллоо.

Х.Тэмүүжин

О.Мөнхсайхан

Би хувьдаа Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг алга болгох нь бүр арга ядсан эцсийн арга гэж харж байгаа. Энэ эрх мэдлийг зохистойгоор ашиглаж болох боломж байгааг үгүйсгэхгүй. Хоёр жишээ хэлье. Эхнийх нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа шүүхийг татан буулгах болон шинээр шүүх байгуулахтай холбоотой эрх мэдлийг Ерөнхийлөгчид хууль санаачлах эрхийн хүрээнд хэрэгжүүлэх нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах баталгаа болох маш том шалгуур нь болно гэдгийг би хувьдаа маш сайн харж байгаа. Яагаад гэвэл энэ эрх мэдэл УИХ-ын 76 гишүүнд байх юм бол тойрог болгон дээрээ өөрийн гэсэн шүүхтэй болох гээд шүүх байгуулна гээд хуулийн төсөл санаачлах магадлалтай. Эсвэл өөрийнх нь эсрэг шийдвэр гаргасан шүүхийг алга болгохын тулд хууль санаачлах эрсдэлтэй.

Нөгөө талаар Засгийн газар зардал ихтэй байгаа учраас зарим шүүхийг татан буулгая гэдэг санаачилга гаргахыг ч үгүйсгэх аргагүй.

Тэгэхээр шүүхийн бие даасан хараат бус байдлын улс төрийн баталгааг хангахын тулд шүүхийг татан буулгах уу, байгуулах уу гэдэг хуулийн төслийг Ерөнхийлөгчөөр дамжуулж УИХ-д өргөн барих нь зохистой гэж харж байгаа.

Хоёр дахь жишээ. Захиргааны ерөнхий хуулийг Засгийн газраас өргөн барихаар Хууль зүйн яам төслийг нь боловсруулсан ч Засгийн газрын хуралдаанаар зургаан удаа хэлэлцүүлж байсныг би тод санаж байна. Тав нь надтай хамаатай.

Засгийн газар яагаад энэ хуулийн төслийг дэмжихгүй, эсрэг байр суурь барьсан бэ гэхээр “Засгийн газрыг, захиргааны байгууллагуудыг хянах, үйл ажиллагааг нь хүндрүүлэх хууль учраас энийг дэмжиж болохгүй” гэх уур амьсгал маш хүчтэй байсан. Арга ядаад энэ хуулийн төслийг Ерөнхийлөгчөөр дамжуулж, УИХ-д өргөн барьж, батлуулж байсан. Тийм учраас өөрсдөө хянагдах дургүй, хүсэл эрмэлзэлтэй байгаа үед Ерөнхийлөгчийн институтээр дамжуулж, хуулийн төслөө УИХ-д өргөн барьж батлуулах тактик ашиглаж байсан тохиолдлууд бий. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг бүрэн хязгаарлах нь зохисгүй байгаа юм.

Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар хагас Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон. 2000 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын засаглалтай болсон. Парламентын засаглалын гол шинж бол Засгийн газар оршин байхын тулд парламентын итгэлээс хамаардаг. Парламент итгэхгүй бол Засгийн газар огцорно.

Хагас ерөнхийлөгчийн засаглал бол парламентын итгэлээс гадна Ерөнхийлөгчийн итгэлийг Засгийн газар хадгалж байж, оршин тогтнодог.

Монгол Улсын Ерөнхийлөгчид бусад парламентын засаглалтай улсад байдаггүй хууль санаачлах эрх маш хүчтэй байгаа.

Жишээ татъя, Польш улсыг эс тооцвол хагас ерөнхийлөгчийн засаглалтай Франц, Австри зэрэг орны ерөнхийлөгч нь хууль санаачлах эрхгүй. Мөн парламентын засаглалтай оронд ерөнхийлөгч нь хууль санаачлах эрхгүй.

Харин Монгол Улс парламентын засаглалтай атлаа Ерөнхийлөгч нь хууль санаачлах эрхтэй. Үүнийгээ Монголын ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй байх ёстой гэж зөвтгөдөг. Гэтэл УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, олонх болсон нам Засгийн газраараа дамжуулаад хуулиа санаачлаад явж байтал Ерөнхийлөгч тэс өөр бодлого оруулж ирээд парламентаар батлуулдаг нь нэгдмэл байх бодлогыг алдагдуулж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдсан бол хэрэгжих бүрэн боломжтой байх ёстой. Тийм тулгуурын хэрэгжилтийг Засгийн газар хангаж байх ёстой. Гэтэл Ерөнхийлөгч ийм баталгаагүй хуулийг өргөн барьдаг.

Захиргааны тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчөөр дамжуулж УИХ-аар батлуулсан гэлээ. УИХ-ын гишүүд өөрсдөө өргөн барьчих боломжтой. Ийм учраас Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасахыг дэмжиж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-аас баталсан хуульд хориг тавих маш хүчтэй эрх бий. Ихэнх парламентын засаглалтай улсын ерөнхийлөгч нь хориг тавих эрхгүй, харин ёсчлох эрх байдаг. Манайх шиг Ерөнхийлөгч нь хүчтэй хориг тавих эрх байхгүй.

Ерөнхийлөгчийн хуульд хориг тавих эрхийг парламенттай эн дүйцэхүйц хүчтэй эрх гэж үздэг. Ийм том эрх мэдэл байгаа нөхцөлд Ерөнхийлөгчид хууль санаачлах эрх өгөх хэрэггүй шүү дээ.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-25

ㅠ호ㅗㅓㅠㅠㅊㅇㅇ

Avatar

Зочин 2017-10-25 202.70.46.209

Ерөнхийлөгчийн хэрэг алга. Очирбатаас бусад нь хууль шүүхийг томилж тоглосон хорчингууд блаа.энэ асуудлыг ирэх жил яривал бүгд дэмжинэ. Нүүрснээс мөнгө орохгүй төсөв дутсан бн .гишүүд нь ч нийгэм ч хорсож байж ойлгосон бн

Avatar

Зочин 2017-10-25 119.40.98.10

Манай өрөнхийлөгч хуул санаачлах хэмжээний хүн биш

Avatar

Зочин 2017-10-25 182.160.35.12

сайдын өрөөнд охин шааж байсан хүн одоо хуцахаа боливол яасын?

Avatar

Зочин 2017-10-25 122.201.24.164

temuujin gadnii tagnuul baij magadgui hun

Avatar

Зочин 2017-10-25 103.229.120.86

Ер нь ард түмний дийлэнх нь яах гэж Баттулагийг сонгосон юм! Мэдээж нэг намын дарангуйлалд орохгүй,тэднийг хараа хяналтгүйгээр зоргоороо идэж завшихыг нь хянахын тулд Баттулагийг сонгосон. Тиймээс ерөнхийлөгч эрх мэдэл хуулийн эрхтэй байх нь том тэнцвэржүүлэлт мөн.

Avatar

Зочин 2017-10-25 103.229.120.86

Дараа нь МАН-аас ерөнхийлөгч гарвал хууль санаачлах эрхийг нь буцаагаад олгочхоно. Энэ бол ердөө л МАН-н улс төржилт. Ямар нэгэн хараа хяналтгүйгээр улсын хөрөнгө завших гэсэн бүлэг хүмүүсийн явуулага. Тэдний гар хөл нь мөнхсайхан. Хэдэн жилийн дараа ерөнхийлөгч хууль санаачлах нь зөв юм бн гэж энэ мөнхсайхан хэлнэ гэдэгт мурийцсан ч алдахгүй.

Avatar

РАВДАН 2017-10-25 202.70.46.210

ШҮДГҮЙ АРСЛАН БОЛГООД ӨГ

Avatar

Мөнхсайхан илүү хэлжээ 2017-10-25 59.153.112.48

Мөнхсайхан илүү хэлжээ. Харин энэ Тэмүүжин гэж цээжээ дэлдэнэ, хүн бүртэй арцалдана, насанд хүрээгүй охины хойноос шүлэнгэтэнэ, муу маньяк.

Avatar

Мөнхсайхан илүү хэлжээ 2017-10-25 59.153.112.48

Мөнхсайхан илүү хэлжээ. Харин энэ Тэмүүжин гэж цээжээ дэлдэнэ, хүн бүртэй арцалдана, насанд хүрээгүй охины хойноос шүлэнгэтэнэ, муу маньяк.

Avatar

Мөнхсайхан илүү хэлжээ 2017-10-25 59.153.112.48

Мөнхсайхан илүү хэлжээ. Харин энэ Тэмүүжин гэж цээжээ дэлдэнэ, хүн бүртэй арцалдана, насанд хүрээгүй охины хойноос шүлэнгэтэнэ, муу маньяк.

Avatar

Зочин 2017-10-25 202.131.243.162

жанхуу пиздецид хууль санаачлах битгий хэл, хуулинд хориг тавих эрх ч битгий өг. Төмөр зам руу 1 см ч ойртуулмааргүй байна…

Avatar

зочин 2017-10-25

ан болон бусад жижиг намууд сөнөсөн байна . ард түмнээ хамгаалж ч чадахгүй ,соонгост тэгэхэд яаж байна шудрага бус зүйлийг ард түмэнд хэлж өгөх л хэрэгтэй шүү дээ

Avatar

зочин 2017-10-25

сөрөг хүчин ан арчаагүй байна ард түмэн хоногоон хоолны төлөө яваад наадхыг чинь мэдээгүй байгаа сайн сурталчилж тараах хэрэгтэй ард түмэнсөнгөсөн еранхийлөгчөө эрх мэдэлгүй болгохыг мэдээж хүсэхгүй

Avatar

Иргэн 2017-10-25 27.123.212.130

Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх юмуу их хурлын гишүүдийн тоо зэрэг нь хамгийн чухал асуудал мөн гэж үү. Харамсалтай нь өнөөдөр Их хурал олигархи бүлэглэлүүдийн цуглуулга болсон, дээр нь гаргасан шийдвэр бодлогын алдаагаа хэн ч хариуцдаггүй, цаашилбал амлалт ажил хоёр нь зөрж байгаагаа хэн ч анхаарч тоодоггүй байдлаа яах юм бэ? Ер нь эрх үүрэг, хариуцлагын асуудал, механизм ажиллахгүй болсон нь саяын ЗГ солигдож, шинэ сайдууд томилогдож байгаагаас тодорхой байсан.

Avatar

Auggie 2017-10-25 72.219.224.165

Buh ard tumnii erh haachih hi ???

Avatar

Зочин 2017-10-25 202.179.18.49

Аль аль нь аргументтай л хэлж. Парламентын улс орнуудын жишиг бол судалж үзэх л ёстой зүйл. Гэхдээ монголын өөрийн онцлогт тохирч байх нь онц чухал асуудал шүү!! Бусдыг шууд хуулбарлаж, дууриах тэр болгон тохирохгүй ч байж болно!!

Avatar

Bold 2017-10-25 72.219.224.165

Uher mongolchuud eroosoo buh are tumeneeree somgodog hungui bolsontoi yalgaa yun. Odoo tenegtehee zocalo !!!

Avatar

Зочин 2017-10-25 202.131.243.162

энэ нэг лаос царайтай мөнхөсайхан гэгч жанхуугийн гаагааны резин, хөгийн бөсг долоогч зайлж үз, Монголын хуулийн салбарыг самарч дууслаа…

Avatar

Зочин 2017-10-25 202.131.225.146

Мөнхсайханы хувилбар зөв юм байна, хууль санаачлахгүйгээр хориг тавих эрхтэй байх нь зөв юм байна.

Avatar

Зочин 2017-10-25 202.131.243.162

энэ нэг лаос царайтай хөгийн бөсг долоогч зайлж үз, Монголын хуулийн салбарыг самарч дууслаа…

Avatar

Зочин 2017-10-25 202.21.124.134

Мөнхсайхан багш тодорхой тайлбарласан байна. Хууль санаачлах эрхийг хасах хэрэгтэй.

Avatar

иргэд 2017-10-25

Хамаг юм ерөнхийлөгчийн эрх мэдлээс болоогүй,хамаг юм авилга албан тушаалын наймаа,нам фракц,бүлэг,жигүүрээс,сахилга хариуцлага байхгүй болж бие биендээ үг хэлэх шаардах хариуцлага тооцох боломжгүй болсоноос болсон шүүдээ,яагаад гэвэл дандаа хуйвалдагчид бүгдээрээ адилхан авсан завшсан луйвардсан гэмт хэрэгтэнүүд болохоор хэн нь хэндээ юу гэх билээ,ийм л юм,энэ л үнэн бодит байдал,одоо үүнээс л салах хэрэгтэй,үүнийг ХҮРЭЛСҮХ л хийж хэрэгжүүлэж чадна,эргэлзэх хэрэггүй.

Avatar

Зочин 2017-10-25 103.57.95.124

АЛЬ НЭГ НЬ Л БАЙМААР ЮМ. НЭГ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ, ҮГҮЙ БОЛ УИХ. ХЭРЭГЦЭЭ БАГАТАЙ ХЭДХЭН МОНГОЛЫН НУРУУ ТОЛГОЙН ДЭЭР ХИЧНЭЭН ЛУЙ ВАРЧИД ШАВАХ ЮМБ. ХӨЛС ЦУСАА СОРУУЛААД БӨӨСӨНДӨӨ БАРИГДСАН САРМАГЧИН ШИГ ХӨДЛӨХГҮЙ СУУГААД БАЙНА ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ, АРДЫН ХИЛЭН БАДРАХ ГЭЭД Л БАЙНА ШҮҮ

Avatar

Зочин 2017-10-25 202.170.68.176

МАН-ын нууц санаархал ерөнхийлөгчийг хааж боох нэг арга мөн хууль санаачлах эрхгүй бол ерөнхийлөгчийн институц байх хэрэггүй

Avatar

Зочин 2017-10-25 202.131.243.162

Судалж мэтгэлцээд байх юу байна? [Хориотой Үг] орохгүй гэж хулгайн мөнгөөр Ардчилсан намын Ерөнхийлөгч болсон жанхуугийн эрх үүргийг бүгдийг хумих хэрэгтэй. Баахан худал үл бүтэх амлалт өгсөн [Хориотой Үг] одоо Монголын төрийг самарч дууслаа…

Avatar

Зочин 2017-10-25 122.201.26.171

Монголын ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй байх ёстой

Avatar

Зочин 2017-10-25 202.131.243.162

Жанхуу бол Монгол улсын Ерөнхийлөгч биш харин Ардчилсан намын Ерөнхийлөгч!!! Яагаад вэ гэвэл Ардчилсан намын Ерөнхийлөгч Жанхууг ард түмний 30 хувь нь л дэмжсэн юм шүү гэдгийг битгий мартаарай!!! Жанхуугийн [Хориотой Үг] долоогчид өөрсдийн бичсэн зүйлийг нотлох баримтаа гаргаад ир, гаргаж чадахгүй бол чацга царайлаад дуугүй сууж бай!!!

Avatar

Зочин 2017-10-25 119.40.98.162

Mongol ulsiin beleg temdeg l yum bol teruugeerei l bai tuvug tsaashaa yun xuuli muuli sanaachlah tertei tergui UIX gej xuuli sanaachlaj bataldag gazar bhad

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж