Ньюс хөтөч: Нийслэлийн сургуулийн тоог нэгээр нэмнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Нийслэлийн сургуулийн тоог нэгээр нэмнэ

Ньюс хөтөч: Нийслэлийн сургуулийн тоог нэгээр нэмнэ

ӨНӨӨДӨР АРАВДУГААР САРЫН 25

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА

Буд гараг. Билгийн тооллын 6, Гар одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд

  • Казахстан улсын өдөр. 1990 оны аравдугаар сарын 25-ны өдрийн Казах ССР-ын бие даасан байдлын тухай тунхаглалд Казахстаны дотоод бодлогыг Зөвлөлтийн удирдлагаас бие даан явуулах тухай заажээ. Улмаар Казахстаны тусгаар тогтнолыг 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд зарласан юм.
  • 1971 оны энэ өдөр Тайванийг НҮБ-ын гишүүнээс хасч, байр суурийг нь БНХАУ-д шилжүүлжээ.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.30

  • МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд “Тамхины худалдааны зохистой хяналт” сэдэвт дугуй ширээний ярилцлага болно. Үргэлжүүлээд 13.00 цагт ‘Тамхины зохистой худалдааны хяналтанд санал болгож буй шийдэлүүдийн тайлан болон хэлэлцүүлэг’-ийн үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.

10.00

  • НЗДТГ-ын дэргэдэх Төрийн албан хаагчийн сургалтын төвийн нээлтийн ажиллагаа нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарт болно.

11.00

  • Эдийн засагч Н.Дашзэвэг MN-25 мэдээллийн төвд мэдээлэл хийхээр зарлажээ.

11.30

  • Иргэдийн шударга шүүх ТББ-аас төрийн албан хаагчдын буруугаас болж учирсан хохирлыг барагдуулах “Ард түмний өр барагдуулах алба” байгуулсан талаар мэдээлэл хийнэ.
  • Толгойтоос Орбит, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын нээлт болно. Нээлтэд УИХ- ын гишүүд, Нийслэлийн удирдлагууд оролцоно.

12.00

  • Нийслэлийн “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын “Б” зааланд болно.

14:00

  • Нийслэлийн 38 дугаар сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ажиллагаа болно. Баянгол дүүргийн 4-р хороонд тус сургуулийг нээж байгаа юм.

Өнөөдрийн эвент

17.00

  • Америкийн Соёл, мэдээллийн төвийн Уншлагын танхимд “Кино үдэш” хөтөлбөртэй. Англи хэл суралцагсдад зориулсан баримтат болон уран сайхны кинонуудыг англи хадмал орчуулгатайгаар хүлээн авч үзэх боломжтой. Үнэ төлбөргүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж