650 сая долларын бонд гаргана | News.MN

650 сая долларын бонд гаргана

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

650 сая долларын бонд гаргана

Өнгөрсөн зун томоохон наймаануудыг хийж хүчирхэгжсэн Лейкерс баг одоогоор нэг ч хожил аваагүй байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газар 650 сая хүртэлх ам.долларын бонд олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалахаар бэлтгэл ажлаа эхлүүлж байна. Энэ асуудлаар Монголын Засгийн газрын төлөөлөгчид Нью-Йорк, Бостон, Лондон, Хонконг, Сингапурыг зорьсон бөгөөд бондын арилжааг энэ долоо хоногт багтаан дуусгана гэсэн мэдээлэл бий.

Шинэ бондын хугацаа, таван жил зургаан сар, хүү нь зургаан хувь байх гэнэ.

Ирэх онд Монгол Улсын Засгийн газар 660 сая ам.долларын гадаад төлбөрийн зээл төлнө. Тодруулбал, ‘Чингис’ бондын эргэн төлөлт болох 500 сая ам.долларыг ирэх оны нэгдүгээр сард, “Дим сан” бондын хүүгийн 160 сая ам.долларын төлбөрийг тавдугаар сард төлөх үүрэг хүлээж байгаа юм. Тиймээс олон улсын хөрөнгийн зах зээлээс авсан санхүүжилтээ хугацаанд нь төлөхийн тулд  Ж.Эрдэнэбатын Засгийн газар дахин бонд гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байсан. Гэвч, Засгийн газар огцорсон тул хэлэлцээр түр зогссон билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн өмнөх Засгийн газрын эхлүүлсэн бондыг гаргах ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар үргэлжлүүлж байна.

“Бондын хүү буурах эсэх нь Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд өгч буй хөрөнгө оруулагчдын бодит үнэлгээ’ гэж эдийн засгийн шинжээч Ч. Эрдэнэдалай хэлсэн. Монголын Засгийн газар  2012 онд “Чингис” бондыг гадаад зах зээлд арилжиж 1.5 тэрбум ам.долларыг 4,125-5 хувийн хүүтэй авч байв. Үүнийг зургаан хувийн хүүтэй бондоор солихоор Засгийн газар ажилдаа ороод байгаа аж. Хэдийгээр ‘Чингис’ бондын хүүгээс шинэ бондын хүү өндөр ч Ч.Сайханбилэгийн үед ‘Мазайлай’ бондыг арилжиж 11 хувийн хүүтэй 750 сая ам.долларыг зээлж байсан юм. Тиймээс  шинэ бонд нь ойрын хоёр жилд гаргасан хамгийн бага хүүтэй бонд гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм.

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-24 103.9.90.50

ОДоо энэ бондоо болиочээ. Он гараад 500 сая төлнө гээд байгаа. ОУВС аас хөтөлбөрийн зээлүүд орж ирнэ гээ биз дээ. Та нар болил доо_ Тэгээд бас төрийн албан хаагчид 300 мянга өгнө гэнэ.

Avatar

Зочин 2017-10-24 202.9.42.114

2022 ond nad bondnii chin ergen tulult boloh ni . 2020 ond haashdaa balairtsan gej baigaa yum baih daa

Avatar

zochin 2017-10-24 45.117.32.2

za yun bond be boliochee, yamar teneg n uls oron udirdaad yawaad bgaan be, urund barigdaad uhlee shd bugdeeree

Avatar

T 2017-10-24 172.58.184.151

Altanhuyagiin huuhduudees av
Oo tednii huuhduud barisan zam ni evdereed zasah gej bas mungu heregtei gene
Za za bond gargaad ted nart ugyu tednii huuhduudiin huuhduud tulchih bailgui

Avatar

Зочин 2017-10-24 59.153.112.39

За арайчдээ энэ бонд гээд гүйлдээд байгаа нөхдүүд их сургуульд яг энэ хичээлийг үзэж байхдаа тасалсан гарууд байсан байхаа бондыг бондоор төлдөг ямар дампуурсан онол вэ бонд гэдэг чинь мөнгө босгож баялаг бүтээдэг зүйл болохоос биш өрөө дардаг арга биш л баймаарсан

Avatar

Мөнгө 2017-10-24 202.70.40.219

Мөнгө байхад заавал дахин зээлээд байгааг ойлгохгүй юм. 1,5 тэрбумыг төлөхийн тулд 5,5 тэрбумыг зээллээ гэж хэлэхэд нь нөхдүүд сайн байна гээд л байх юм. Хэзээдээ өөрсдөөсөө төлөлтөө хийх гээд байгаа юм вэ? Тооцоолоогүй байсан нүүрснээс 1,2 тэрбум олчихсон гэсэн, мөнгө байхгүй биш байгаа.

Avatar

zochin 2017-10-24 138.68.105.224

Zuv shiidver bn.

Avatar

Зочин 2017-10-24 202.131.236.170

Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх л гэж энэ дээ. Үйлдвэрлэл хэрэгтэй.

Avatar

Зочин 2017-10-24 138.68.105.224

За ямарч гэсэн нэг шийдвэртэй зүйл хийж эхэлж байнадаа. Яг энэ эрчээрээ л байгаасаа, итгэж байнаа энэ засгийн газарт

Avatar

Зочин 2017-10-24 103.9.90.50

ДОЛДОЙ

Avatar

zo 2017-10-24

бондоос зээл авсан компаниуд эргээд төлж болдоггүй юм уу

Avatar

ЗОЧИН СУДЛААЧ 2017-10-24 202.9.42.230

ОДОО ЧИНГЭС БОНДЫН ЭРЭГЭН ТӨЛӨЛТИЙН ТАЛААР ОГТ МЭДЭЭЛЭХГҮЙ БАЙГАА НЬ ЦААШДАА БОНД ЗАРААД Л ОЛИГАРХУУД ХООРОНДОО ХУВААЖ АВААД Л ЯВСААР НЭГ ӨДӨР МАНАЙ УЛС ӨРӨНД ХУРААГДАХ ЮМ БАЙНАЛДАА,,ҮҮНЭЭС ГАРАХ ГАНЦ АРГА НЬ НЬ АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ БОСЧ ОЛИГАРХУУДААС ӨМЧИЙГ НЬ ХУРААН АВЧ ГАДААД ӨРИЙГ ТӨЛЖ УЛСАА ӨӨРСДӨӨ ТӨВХНҮҮЛЭХ ЮМ БАЙЛГҮЙДЭЭ,,ХУВСГАЛ БОЛНО ОО ГЭСЭН ҮГ,,,

Avatar

Зочин 2017-10-24 103.9.90.50

БОНДЫН ЭРГЭН ТӨЛӨЛТ ЯМАР БАЙНА ГЭДГИЙГ САНГИЙН ЯАМ МЭДЭЭЛЖ БАЙХЫГ ШААРДАЖ БАЙНА6

Avatar

Зочин 2017-10-24 66.181.181.17

CHINGGIS BONDNOOS ZEEL AVSAN NOMGUIBAYAR GARAMJAV BOLON BUSAD HULGAICHUUDAAS MUNGUU NEH

Avatar

Зочин 2017-10-24 202.131.243.162

бас дээр нь өмхий АНуусууд хамгийн их зээд авсан ш дээ…

Avatar

Зочин 2017-10-24 202.131.243.162

зээл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж