650 сая долларын бонд гаргана

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

650 сая долларын бонд гаргана

Өнгөрсөн зун томоохон наймаануудыг хийж хүчирхэгжсэн Лейкерс баг одоогоор нэг ч хожил аваагүй байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газар 650 сая хүртэлх ам.долларын бонд олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалахаар бэлтгэл ажлаа эхлүүлж байна. Энэ асуудлаар Монголын Засгийн газрын төлөөлөгчид Нью-Йорк, Бостон, Лондон, Хонконг, Сингапурыг зорьсон бөгөөд бондын арилжааг энэ долоо хоногт багтаан дуусгана гэсэн мэдээлэл бий.

Шинэ бондын хугацаа, таван жил зургаан сар, хүү нь зургаан хувь байх гэнэ.

Ирэх онд Монгол Улсын Засгийн газар 660 сая ам.долларын гадаад төлбөрийн зээл төлнө. Тодруулбал, ‘Чингис’ бондын эргэн төлөлт болох 500 сая ам.долларыг ирэх оны нэгдүгээр сард, “Дим сан” бондын хүүгийн 160 сая ам.долларын төлбөрийг тавдугаар сард төлөх үүрэг хүлээж байгаа юм. Тиймээс олон улсын хөрөнгийн зах зээлээс авсан санхүүжилтээ хугацаанд нь төлөхийн тулд  Ж.Эрдэнэбатын Засгийн газар дахин бонд гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байсан. Гэвч, Засгийн газар огцорсон тул хэлэлцээр түр зогссон билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн өмнөх Засгийн газрын эхлүүлсэн бондыг гаргах ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар үргэлжлүүлж байна.

“Бондын хүү буурах эсэх нь Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд өгч буй хөрөнгө оруулагчдын бодит үнэлгээ’ гэж эдийн засгийн шинжээч Ч. Эрдэнэдалай хэлсэн. Монголын Засгийн газар  2012 онд “Чингис” бондыг гадаад зах зээлд арилжиж 1.5 тэрбум ам.долларыг 4,125-5 хувийн хүүтэй авч байв. Үүнийг зургаан хувийн хүүтэй бондоор солихоор Засгийн газар ажилдаа ороод байгаа аж. Хэдийгээр ‘Чингис’ бондын хүүгээс шинэ бондын хүү өндөр ч Ч.Сайханбилэгийн үед ‘Мазайлай’ бондыг арилжиж 11 хувийн хүүтэй 750 сая ам.долларыг зээлж байсан юм. Тиймээс  шинэ бонд нь ойрын хоёр жилд гаргасан хамгийн бага хүүтэй бонд гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж