Москвагийн 67 театрт санхүүжилт өгнө | News.MN

Москвагийн 67 театрт санхүүжилт өгнө

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Москвагийн 67 театрт санхүүжилт өгнө

УИХ дахь намын бүлгүүд даваа гариг бүрт хуралддаг уламжлалын дагуу өнөөдөр Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж байна.

Театруудын санхүүжүүлэх шинэ системийг ирэх 2018 оноос хэрэгжүүлж эхэлнэ хэмээн Москва хотын Захирагчийн Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга Леонид Печатников Даваа гаригт мэдэгдлээ. Шинэ системд 67 театр хамрагдах юм.

“Ирэх 2018 оноос  улсын мэдлийн Москва хотын театруудын уран бүтээлийг санхүүжүүлэх шинэ системд шилжиж байна. үүнд 67 театр хамрагдана” хэмээн тэр хэлжээ. Шинэ систем театруудыг “төрийн түшмэдүүдийн субъектив хандлагаас чөлөөлнө” гэж найдаж байгаа Леонид Печатников хэлсэн байна. Энэ төрийн түшмэдүүдийн үзэмжээр зарим нь их, зарим нь бага санхүүжилт авахгүй гэсэн үг ажээ. Мөн жүжигчдэд хангалттай цалин, урамшуулал олгох үүргийг театрын удирдлага хүлээх юм. Гэхдээ санхүүжилтийн гуравны хоёрыг уран бүтээлд зарцуулсан байх ёстой.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж