Автомашины экспорт 30 хувь өсчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Автомашины экспорт 30 хувь өсчээ

Автомашины экспорт 30 хувь өсчээ

2017 он гарсаар автомашины экспорт 30 хувь өсөөд байгаа талаар ОХУ-ын Экспортын төвийн ерөнхий захирал Петр Фрадков мэдэгдлээ.

“Автомашины үйлдвэрлэлийн экспорт эрчимтэй өсч байна. Оны эхний найман сарын байдлаар экспорт 30 хувь өссөн нь том дүн юм” хэмээн Петр Фрадков РИА Новости агентлагт ярьжээ.

Энэ оны экспортын 30 хувийн өсөлтийн дийлэнх нь Куба руу хийсэн экспорт ажээ. “КамАЗов” үйлдвэр Латин Америк руу 200 сая ам.долларын экспортын төсөл хэрэгжүүлж байгаа нь ийнхүү нийт дүнд нөлөөлжээ. Энэ нь Оросын машин үйлдвэрлэгчдийн олон жилийн дараа Латин Америк, тэр дундаа Куба руу хийж байгаа анхны экспорт гэдгийг тэрбээр онцолсон байна.

Одоо Мексик рүү “УАЗ” компани экспорт хийхээр яригдаж байгаа юм. Үүний дараа Парагвай, Колумби зэрэг улсын зах зээл нээлттэй байгааг Фрадков хэллээ.

Автомашины экспортоос гадна Кубын төмөр замын сүлжээг шинэчлэх томоохон төслийг “РЖД” эхлүүлэх гэж байгаа юм. “Кубын төмөр замын сүлжээний шинэчлэлийн зарим хэсгийг бид санхүүжүүлнэ, энэ нь хэдэн жил үргэлжилсэн том төсөл байх юм” хэмээн Фрадков сэтгүүлчдэд мэдээллээ.

Өмнө нь хэвлэлд мэдээлснээр төмөр замын төслийн нийт өртөг 1.9 тэрбум евро болох бөгөөд энэ оны эцсээр гэрээг эцэслэх ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж