54 тонн хүдэр зөөвөрлөнө

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

54 тонн хүдэр зөөвөрлөнө

96 метр өндөр, нарийн төмөр хийцтэй уурхайн барилга Оюутолгой төслийн талбайд босч байна. Уг барилга нь гүний уурхайн олборлолтын зориулалттай “Босоо ам II”-ын өргүүрийн цамхаг бөгөөд хүчин чадлаараа одоогоор дэлхийд тэргүүлэгчдийн тоонд орж буй. “Босоо ам II”-ын өргүүрийн цамхаг нэг удаагийн явалтаар хоёрхон минутад 1300 метрийн газрын гүнээс 150 хүн, 54 тонн хүдэр зөөвөрлөх хүчин чадалтай аж. Уг өргүүрийн цамхаг энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох гэнэ. Гүний уурхай нь бүрэн цогц болтлоо 20 жил шаарддаг. Гэхдээ бэлтгэл олборлолтын үеэр газрын гүнээс анхны хүдрийг 2014 онд дээрх босоо амаар гаргаж ирэх юм байна. 

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж