Өвлийн хүрэмний тренд: ЧИХМЭЛ БААВГАЙ | News.MN

Өвлийн хүрэмний тренд: ЧИХМЭЛ БААВГАЙ

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Өвлийн хүрэмний тренд: ЧИХМЭЛ БААВГАЙ

10 гаруй хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг Багануурын Нүүрсний уурхайд ажиллаж, нийслэлийн иргэдийн гар дээр очиж байгаа нүүрсний үнийг 14 хоногийн дотор хэд дахин буулгана гэдгээ илэрхийлсэн.

Дэлхийн алдартай загварын орднууд амьтны үснээс татгалзаж, хүний гараар бүтээж болох хиймэл үсэн хувцас, хэрэглэлийг дахин загварын тайзнаа толилуулж байна. Хамба хилэн мэт зөөлөн ангийн үстэй харьцуулахгүй ч хиймэл үсэн хүрэм, шуба хөнгөн, дулааны хувьд тэгтэл гологдохгүй. Загвар хийц, өнгөний сонголтын тал дээр харин ч хол илүү гарна.

Тиймдээ ч айсуй өвлийн гадуур хувцас гол трендээр загварын “акул”, фэшн блоггерууд хиймэл үсээр урласан хүрэм, шубыг дуу нэгтэйгээр нэрлэж байна. Хувцас загварт үүнийг ЧИХМЭЛ БААВГАЙН ХҮРЭМ гэж нэрлэдэг. Хөвсгөр, зөөлөн, дулаахан, яг л тоглоомон тедди баавгай мэт учраас. 

Ийм төрлийн хүрэм заавал танд яв цав таарсан байх албагүй. Нэлмэгэр сул, үл ялиг томдсон мэт, эсвэл бүр аавынхаа цэрэг шинелийг нөмөрчихсөн юм шиг том байсан ч болно. Гол нь хүйтний улиралд таныг чимэх хамгийн гол тренд энэ болжээ.  Зөвхөн өвөл ч гэлтгүй хүйтэн жавар хацар хайрсан намрын сэрүүн өдрүүдээр таныг загварлаг бөгөөд содон, сонирхолтой нэгэн байлгаж чадна.

Ким Кардашиан, Бейонсе, Майли Сайрус гээд алхах гишгэх бүртээ папарацчидыг дагуулж, хэлсэн ярьсан болгон нь хэвлэлийн хуудсанд гардаг одод хүртэл загварын энэ чиг хандлагыг дуулгавартай гэгч нь мөрдөж байна. 

Чихмэл баавгайн хүрэмний дотуур та савхин, эсвэл илгэн өмд, хүссэн ноосон цамцаа, бүр эсвэл хамба хилэн даашинзаа өмсөөд доогуур нь урт, богино, оффис загвартай, эсвэл уурхайн ажилчин шиг гээд ямар ч загварын гутал хослуулж болно. 

 

С.ЦЭЛМЭГ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kk 2017-10-24 103.11.195.34

ноолорч ноосорсон тэмээ шиг явж харагдаарай

Avatar

Uugii 2017-10-24 182.160.1.227

Mash ih taalagdj bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж