Дэд сайд нар эрх зүйн чадамжтай юу?

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Дэд сайд нар эрх зүйн чадамжтай юу?

“Ти энд Пи” болон “Занарт уул” компани хууль бус ажиллагаа явуулж байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоожээ.

Монгол Улсын Засгийн газар 13 яамтай. Яамдууд сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга гэсэн удирдлага дор зангидагддаг.  Засгийн газар огцрох, байгуулагдах үед хамгийн их шүүмжлүүлж, чичлүүлдэг нь дэд сайд нар. Дэд сайд хэрэгтэй, хэрэггүй гэсэн улстөржилт одоо ч яригдсаар байгаа. Тиймээс дэд сайд нар ямар эрх, үүрэгтэй вэ гэсэн хууль эрх зүйн зохицуулалтыг судалж үзье.

Засгийн газрын тухай хуульд дэд сайд нь “Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж тодотгожээ. Дэд сайд нарыг бүрэн эрхийг 2015 оны аравдугаар сарын 30-ний өдөр хүчингүй болгосон ч 2016 оны долдугаар сарын 21-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, сэргээсэн байна.

Засгийн газрын тухай хууль 184 дүгээр зүйл.Дэд сайдын бүрэн эрх

1.Дэд сайд сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • 1 сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
  • 2 хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах;
  • 3 сайдын даалгаснаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах;
  • 4 Улсын Их Хурал, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх;
  • 5 хуульд заасан бусад бүрэн эрх.

2.Сайдын түр эзгүйд түүнийг орлож байх хугацаанд гаргасан шийдвэрээ сайдад танилцуулах бөгөөд уг шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.

3.Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байна.

4.Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь түүнийг Засгийн газар томилсноор эхэлж, тухайн дэд сайдыг шинээр томилсноор дуусгавар болно.

5.Дэд сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно.

6.Дэд сайдыг орон гарсан тохиолдолд Засгийн газар 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон дэд сайдын бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

7.Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн дэд сайдыг уг албан тушаалд дахин томилоход саад болохгүй.

8.Сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн дэд сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй.

9.Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ дэд сайд Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно.

10.Дэд сайд бодлогын асуудлаар сайдтай санал зөрснөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох тухай хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно. Харин энэ талаар эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг нь хүлээнэ гэжээ.

Эндээс харахад хэдийгээр Ч.Сайханбилэгийн засаг дэд сайдгүйгээр ажиллах болсон учраас Засгийн газрын тухай хуулиас дэд сайд нартай холбоотой заалтуудыг хүчингүй болгосон ч, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг байгуулах үед энэхүү хуулийн заалтуудыг эргэн сэргээсэн байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж