Эрлийг зогсоож, аврагчдыг уулын бэл рүү буулгав

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Эрлийг зогсоож, аврагчдыг уулын бэл рүү буулгав

Монгол хүн ажилтай орлоготой сайхан амьдрах нь бидний хүсэл.

Гэгээ тасарч, харанхуй болсон учир эрлийн ажиллагааг зогсоож, аврагчдыг уулын бэл рүү буулгав. 

Тэд үлдсэн гурван хүнийг амьд байгаасай гэсэн итгэлээр эрлийн багийнхан 200 метр өргөн, 800 метрийн гүнд буюу ойролцоогоор 160,000 мКв талбайд эрэн хайх ажиллагааг явуулж байсан юм. Учир нь цасны зузаан зарим газраа 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан нь эрэн хайх ажиллагааг хүндрүүлж буйг Онцгойгийн шуурхай бүлгээс өгсөн юм. Эрэн хайх ажиллагааг маргааш дахин үргэлжлүүлнэ. 

Шадар сайд Ө.Энхтүвшиний ахалсан баг буюу нэг нисдэг тэрэг орой наашаа гарчээ. Энэ нисдэг тэрэгт амьд үлдсэн 10 уулчдыг хамт авчрахаар төлөвлөсөн ч тэд үлдсэн гурван нөхрөө олтол нийслэл рүү ирэхгүй гэжээ. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж