Нийслэл өнгө нэмсээр байна

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Нийслэл өнгө нэмсээр байна

УИХ-ын сонгуулийн дараа шинэ парламент байгуулагдснаас хойш МАН-аас сонгогдсон гишүүд бүлэг байгуулж чадаагүй хэвээр байгаа.

Нийслэлийн 378 жилийн ой энэ сарын 29-нд болно. Ойн өдрийг угтсан арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хувь нэмрийг оруулж, идэвхтэй оролцож байна. Тухайлбал, нийслэлийн гудамж талбайд байрлах мэдээллийн самбар болон автобусны буудлууд дахь сурталчилгааны самбарын мэдээллийг шинэчлэх зэрэг ажлыг “Жэй Си Дэко Монголиа” компанийн залуус хийж байгаа юм. “Жэй Си Дэко Монголиа” ХХК нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан зураг, төсвийн дагуу өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар сүүдрэвч, мэдээллийн байгууламж, сандал, хогийн сав бүхий 143 автобусны буудлыг олон улсын стандарт шаардлага хангасан түвшинд тохижуулж, ашиглалтад орууллаа.

Түүнчлэн нийслэлийн ойг угтан “Их хотын хямдрал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн уламжлалтай. Тав дахь жилдээ зохион байгуулж буй “Их хотын хямдрал-378” арга хэмжээний нээлтийн ёслол энэ сарын 18-нд Улаанбаатар их дэлгүүрт болсон билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж