Төрийн албан хаагчдад нөхөн олговор олгохыг дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдад нөхөн олговор олгохыг дэмжжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг зүүн гурван аймаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатарт ажиллахаар өнөөдөр өглөө Улаанбаатар хотоос мордоод байна.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг өнөөдөр /2017.10.24/ хуралдаж, түр завсарлав. Гурван талт хэлэлцээрийн явцын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өглөө. Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоод, Засгийн газартай хэлэлцээрийн ширээнд суух хүсэлт гаргаж, хэд хэдэн шаардлага тавиад байсан. Шинэ Засгийн газар бүрдсэнээс хойш анхны хуралдаанаар гурван талт хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай шийдвэрлэж, хэлэлцээрийн ширээнд орох үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасан. Үүний дагуу хэлэлцээрт нэмэлт оруулах ажлын хэсэг хуралдаж, гурван асуудал дээр санал нэгдсэн байна.

Тодруулбал, Засгийн газар өнгөрсөн онд долоо төрлийн татвар нэмэхдээ МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо зэрэг хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн байгууллагуудтай хэлэлцээгүй. Энэ бол гурван талт хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл болсон гэдэгт санал нэгджээ. Гэхдээ нэгэнт Засгийн газар шийдвэр гаргаж, татвар нэмсэн учраас цаашид гурван талт зөвшилцлийн гэрээний дагуу, хамтран ажиллана гэдгээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд онцолсон байна. Мөн төрийн албан хаагчдын цалин нэмэх ёстой гэдэгт Засгийн газар ч, МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо ч санал нэгдсэн байна. Харин Засгийн газраас ОУВС-тай хамтран ажиллаж буй гэрээний хүрээнд цалин хэдэн хувиар нэмэх асуудлыг эцэслээгүй байгаа учраас маргааш гурван талт хэлэлцээ үргэлжлэх юм байна. Харин 2017 оны төсвийн тодотголд 192 мянган төрийн албан хаагчид нөхөн олговор бүхий 300 мянган төгрөгийг олгохыг ОУВС-ийн зүгээс  дэмжиж, төрийн албан хаагчдын орлого нэмэгдүүлж болно гэдгээ илэрхийлжээ. Ингэхдээ шүүх, прокурор, яамдын Тамгын газрын дарга нараас доош албан хаагчдын нөхөн олговрыг нэмэх боломжгүй гэдэг санал хэлсэн байна.  Харин МҮЭХ-ны зүгээс 132 мянган төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх нь зөв гэсэн саналыг хэлсэн байна. Мөн 2018 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг 50-иас хүртэлх хувиар нэмэх ёстой гэдэг зарчмыг ОУВС-аас тавиад байгаа юм байна.

Гурван талт хэлэлцээрийн хүрээнд төрийн албан хаагчийн цалинг ажлын ур чадвар, ачаалалд нь тохируулж цалингийн системд өөрчлөлт оруулах боломжтой гэдэгт санал нэгджээ. Төрийн албан хаагчдын цалингийн санг нэмэхгүйгээр төсвийн байгууллагын олдог нэмэлт орлогыг урамшуулал цалин болгон олгох талаас нь төр шийдэх ёстой талууд онцолсон байна. Жишээлбэл, Ерөнхий боловсролын сургуулиуд цайны газраа түрээслүүлж мөнгө олдог. Харин энэ мөнгийг багш нарын ур чадвар, ачаалалд нь тохируулж олгох гэх мэт боломжууд байгаа гэдгийг МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоод сануулжээ. Тиймээс Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран цалингийн санг нэмэгдүүлэхгүйгээр цалин нэмэх асуудлыг яаралтай судалж, он дуусахаас өмнө цалингийн системд өөрчлөлт оруулах асуудлыг судлахаар тохиролцжээ.

Сангийн сайд өнөөдөр ОУВС-тай дахин уулзалт хийж, 2018 оны төсөвт цалинг хэдэн хувиар нэмэх вэ гэдэг асуудлыг эцэслэх учраас гурван талт хэлэлцээр түр завсарлаж, маргааш үдээс өмнө хуралдахаар болсон байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж