ОУХМ Б.Анхбаяр Дэйв Шульцийн тэмцээнд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

ОУХМ Б.Анхбаяр Дэйв Шульцийн тэмцээнд зодоглоно

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлалтай “Сүмбэр-Орд” гэх орон сууцны хотхоны доод давхрын гражид найман машин шатсан хэрэг өчигдөр 22.00 цагийн үед гарсан байна.

“Лос-Анжелес-1984” олимпийн наадам, 1983 оны дэлхийн аварга, Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга АНУ-ын алдарт бөх Дэйв Шульцийн нэрэмжит тэмцээн арваннэгдүгээр сарын 1-4-нд АНУ-ын Колорадо Спрингс хотод болно.

20 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Монголын тамирчдаас Азийн аварга шалгаруулах тэмцээн болон залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Дмитрий Коркин, “Монголиа опен” тэмцээний аварга, “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ Батчулууны Анхбаяр 74 кг-ын жинд оролцохоор болжээ.

Мөн АНУ-ын Мэриландын их сургуульд чөлөөт бөхийн туслах дасгалжуулагчаар ажиллаж буй, спортын мастер Санжаагийн Ганбаяр 65 кг-д зодоглох аж.

Манай улсаас тус тэмцээнд 2008 онд Гавьяат тамирчин Б.Наранбаатар алт, ОУХМ Б.Батзориг, С.Сүхбаатар нар хүрэл медаль хүртэж байжээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж