Багш, эмч нар цалин нэмэх асуудлыг өдөр алгасалгүй шаардаж байна. Гэвч Засгийн газраас “Олон Улсын Валютын Сантай 2019 он хүртэл цалин нэмэхгүй байхаар тохиролцсон” гэх шалтгаанаар цалин нэмэхгүй хэмээн мэдэгдэж буй юм.
Харин түүний оронд төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгоё гэсэн саналыг УИХ-ын гишүүд дэмжих болжээ. Энэ бүхэнд улсын төсвөөс 55 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Хөрөнгийн эх үүсвэрийг өмнөх Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд төвлөрүүлж байсан 72.5 тэрбум төгрөгийг хасаж, санхүүжүүлэх саналыг шинэ Засгийн газар гаргажээ. Гэхдээ энэхүү эх үүсвэр нь гишүүн бүрт олгох нэг нэг тэрбумыг хассанаар гарч ирж буй гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ам алдлаа. Энэ үнэн үү?