Берлин хотноо сонгодог урлагийн тоглолт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Берлин хотноо сонгодог урлагийн тоглолт боллоо

Монголын ”Мөрөөдлийн Баг” хүрэл медаль хүртэж, түүхэнд тодоос тод бичигдэв!

“Classic meets steppe” төслийн хүрээнд Берлин хотноо 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сонгодог урлагийн тоглолт боллоо.

Ашгийн бус “Classic meets steppe” сонгодог урлагийн тоглолт нь монгол, германы хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн дээжээс хамтран толилуулсан анхны, онцлог тоглолт юм .

Тоглолт эхлэхээс өмнө үзэгчид зураач Г.Наранцацралын үзэсгэлэнтэй танилцан, монголын урлагийн талаар цогц мэдрэмж авах боломжийг олгов.

Тус тоглолтод Монгол улсын Соёлын элч, МУГЖ Э.Амартүвшин, төгөлдөр хуурч С.Одгэрэл, МУСТА, морин хуурч А.Бат-Очир болон хийлч Лиза Верхаан нар оролцсон бөгөөд Монгол улсын Соёлын элч, хөгжим судлаач проф. Бернхард Вульф тоглолтыг хөтлөв.

Монголын орчин цагийн алдарт хөгжмийн зохиолч З.Хангал, Ж.Чулуун, Х.Билэгжаргал, Б.Шарав болон С.Гончигсумлаа нарын шилдэг бүтээлүүд гадаад болон монгол үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлэв. Мендельссон Бартольди хөгжмийн зохиолчийн бүтээлийг төгөлдөр хуурч С.Одгэрэл, хийлч Л.Верхаан нар чадварлаг тоглож, үзэгч олныг гайхшруулсан ба МУГЖ Э.Амартүвшин итали, монголын дуурийн гоцлол дуу арийг монголчууд төдийгүй герман үзэгчдийг бишрүүлэн дуулав. Хийлч Л.Верхаан, төгөлдөр хуурч С.Одгэрэл ба морин хуурч А.Бат-Очир нарын хамтран тоглосон төгсгөлийн ая хүрэлцэн ирсэн 1000 орчим үзэгч олныг хөл дээр нь босгож, алга ташилт тасрахгүй үргэлжлэв.

Тус арга хэмжээг зохион байгуулахад ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яам, Гёте Институт, МИАТ ХК зэрэг байгууллага санхүүгийн түншээр оролцсон бол Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам бүх талын дэмжлэг үзүүллээ.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж