“Монголын цаг” арга хэмжээг Ромын төвд зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

“Монголын цаг” арга хэмжээг Ромын төвд зохион байгуулав

УИХ өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн 52.5 хувийн саналаар төслийг “Хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзэж, унагав.

Италийн нийслэл Ром хотод хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Festival della Diplomazia” наадмын үеэр Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайдын яам 10 дугаар сарын 23-ны өдөр “Монголын цаг” арга хэмжээг Ромын төв Термини галт тэрэгний буудлын “Меркато Чентрале ди Рома”-гийн уулзалтын танхимд зохион байгуулав.

Элчин сайд Ц.Жамбалдорж Монголын түүх, соёл, аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв, Монгол-Италийн харилцааны талаар дэлгэрэнгүй ярьж, арга хэмжээнд оролцсон хүмүүсийн тавьсан манай нүүдэлчин ахуй, зан заншил, хөрөнгө оруулалтын орчин, хоёр хөрштэйгөө явуулж байгаа харилцаа, хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй асуултуудад тодорхой хариулт өгч ярилцлаа.

“Festival della Diplomazia” наадамд аль болох олон оролцогчдыг хамруулах үүднээс энэхүү арга хэмжээг олон нийтийн газар зохион байгуулдаг уламжлал тогтож буй юм. “Монголын цаг” өдөрлөгт ЭСЯ-ны хамт олон улс орныхоо тухай сэтгүүл, товхимол, мэдээлэл тарааж, монгол хоолны амталгаа зохион байгууллаа.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж