Унгар Улсын Парламентын дэд дарга Ш.Лежак “Хунгарикум клуб”-ын цуврал уулзалтандаа Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаярыг урьж “Монголикум”-ын тухай танилцуулга хийхийг хүссэний дагуу Элчин сайд З.Батбаяр монголчуудын бахархал болсон онгон байгаль, түүх соёл, спортын амжилт, дэлхийн зах зээлд борлуулагдаж буй бүтээгдэхүүний талаар 20 минутын мэдээлэл хийв.
Тус уулзалт нь Унгарын Парламентын ордонд зохион байгуулагдаж, “Хунгарикум клуб”-ын 100 гаруй зочин төлөөлөгч оролцов. Уулзалтыг нээж Парламентын дэд дарга Ш.Лежак үг хэлэв.
Унгар Улс өөрийн шилдэг бүтээгдэхүүн, ололт амжилтаа “Hungarikum” нэртэй хөтөлбөрийнхөө хүрээнд 2003 оноос хойш олон улсын хэмжээнд сурталчлах цогц арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: ГХЯ