Сүүлийн үед олон нийтийн арга хэмжээнээс аль болох зайлсхийж, нам гүмхэн байсан жүжигчин Анжелина Жоли шинэ киноныхоо нээлтэд хоёр охиноо дагуулан очжээ. Талибанчуудын харгис хэрцгий дэглэмийн үеийн Афганы амьдралын тухай өгүүлэх “The Breadwinner” кино өнгөрсөн амралтын өдрүүдээр нээлтээ хийсэн юм.
Жоли өөрөө сүүн цагаан өнгийн даашинзаар гоёж, Шило охиных нь хар хослол, Захарагийн хар торон даашинз ээжийгээ улам бүр чимсэн байв. Нөхрөөсөө гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсан жүжигчин бүсгүй “хүнд цаг үе ард өнгөрсөн” хэмээн ярьжээ.
С.ЦЭЛМЭГ