Засгийн газар 2018 оны төсвийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Засгийн газар 2018 оны төсвийг хэлэлцэнэ

Төсвийн тогтвортой байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр УИХ арваннэгдүгээр сарын 15-ны дотор багтаан Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг батлах үүрэг хүлээж буй.

Засгийн газар өнгөрсөн баасан гаригт өргөтгөсөн байдлаар хуралдсан бол маргааш /2017.10.24/ ээлжит хурлаа хийх юм. Шинэ Засгийн газрын анхны хуралдаан гэж хэлж болох энэ хуралдаанаар 2018 оны төсвийн төслийг хэлэлцэх аж. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон түүний баг ирэх оны төсвийг боловсруулж дуусчээ. Ингээд төсвийн төслийг Засгийн газрын гишүүд дэмжвэл маргаашдаа багтаад УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ. 

Сануулахад есдүгээр сарын 29-нд 2018 оны төсвийн төслийг өргөн барьсан ч Засгийн газрыг огцруулсантай холботой төсвийн төслийг буцаан татаад байсан юм.  
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж