Хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын Барилгын салбарт ажиллаж буй гадаадын иргэдийг шалгах удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсний үндсэн дээр өнгөрсөн баасан гаригт гадаадын 65 иргэнийг албадан гаргажээ.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд ‘Илрүүлэлт-оргодол’ нэгдсэн арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа. Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 15 дугаар хорооны хэсгийн байцаагч Г.Зол-Эрдэнэ,хэв журмын урамшилтай эргүүл Л.Чимэдбалжирын хамтаар хорооныхоо нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа эзэнгүй айлаас зурагт хулгайлсан гэмт этгээдийг үйлдэл дээр нь илрүүлжээ.Иргэддээ сэрэмжлүүлэхэд орон байр, гэрээ аль болох эзэнгүй орхихгүй байх, эзэнгүй орхисон тохиолдолд хажуу хөршдөө захих, мөн овор ихтэй зүйл авч яваа сэжиг бүхий хүний талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд хандан мэдээлэл өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж