Тэжээл бэлтгэхэд зориулж 40 тэрбумын зээл олгоно | News.MN

Тэжээл бэлтгэхэд зориулж 40 тэрбумын зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Тэжээл бэлтгэхэд зориулж 40 тэрбумын зээл олгоно

Гэр хорооллын иргэдэд нүүрсийг хямд үнэтэй хүргэх зорилгоор Засгийн газраас тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар малчид 744,2 мянган тонн өвс, 1078 тонн сүрэл, 6327,9 тонн ногоон тэжээл, 6747 тонн үйлдвэрийн тэжээл, 28,6 мянган тонн гар тэжээл, 425 тонн дарш, 38,7 мянган тонн давс, хужир бэлтгэж, өвс тэжээлийн бэлтгэл 53 хувьтай байна. Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд 50 хувьтай байгаа аж. 

Аймаг сумын аюулгүйн нөөцөд 30,8 мянган тонн өвс, 11,7 мянган тонн тэжээл бэлтгэх ёстойгоос одоогийн байдлаар 14,4 мянган тонн өвс, 2,6 мянган тонн тэжээл бэлтгээд байна. 

Ийнхүү өвс тэжээлийн дутагдалтай байгаа тул нөөц бүрдүүлэлтэд 8,9 тэрбум төгрөгийг энэ оны төсвийн тодотголд оруулжээ. Өвс тэжээлийн нөөцийг ОХУ-аас бэлтгэхээр яриа хэлэлцээр хийж байгаа аж.  Үүнээс гадна тэжээл худалдан авахад зориулж, эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр 40 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөж, төсвийн тодотголд суулгаад байна. 

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цаг нь мөн үү 2017-10-24 202.131.230.178

Энэ асуудлыг нэг жилийн өмнөөс зарлах чстой биш үү

Avatar

Зочин 2017-10-24 202.131.225.147

Энэ зээлийг ямар нөхцлөөр хэн авах боломжтой талаар хаанаас асууж болох бол

Avatar

Зочин 2017-10-24 202.131.242.254

Тэжээл гэхийн оронд хивэг гэж тодорхой оруулах хэрэгтэй. Тэжээл гэдэг ерөнхий нэр. Байцаа, лууван, төмс, манжин, алим, өвс, хивэг, хорголжин, вандуй, шош, сүрэл, буудай бүгд л тэжээл. Алинаар нь ч мал тэжээж болно. 40 тэрбумын зээл авчихаад баахан төмс, манжин урдаас зөөгөөд тэжээл гээд хуулийн цоорхой гаргаад явж байж мэдэх нөхдүүд шүү манайхан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж