Рональду ФИФА-гийн шилдэг тоглогчоор шалгарлаа | News.MN

Рональду ФИФА-гийн шилдэг тоглогчоор шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Рональду ФИФА-гийн шилдэг тоглогчоор шалгарлаа

Шинжээчдийн ихэнх нь энэ арван жилийн сүүлчээр WTI маркийн нефтийн үнэ хэвийн хэмжээнд орж, харин Европын Brent маркийн нефтийн үнэ ялимгүй өсөн гэж дүгнэв.

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ өчигдөр Лондон хотноо боллоо.

Испанийн “Реал Мадрид” болон Португалийн шигшээ багийн тоглогч Криштиан Рональду оны шилдгээр шалгарсан байна. 

Өдгөө 32 настай Рональду 2016-17 оны улиралд “Реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд хос цомын эзэн болсон юм. Түүний баг нь Испанийн Ла лиг төдийгүй, Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй, чансаа өндөр тэмцээн болох Аваргуудын лигт аваргалсан билээ.

Харин шилдэг эмэгтэй хөлбөмбөгчийн шагналыг “Барселона” клубын нидерланд тоглогч Лиеке Мартенс хүртсэн байна. Түүнчлэн “Реал”-ын дасгалжуулагч Зинедин Зидан эрэгтэй багийн шилдэг дасгалжуулагчаар, харин эмэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагчаар Нидерландын шигшээгийн Сарина Виегман шалгарчээ.

Тухайн жилийн хамгийн уран, хамгийн ганган гоолын эзэнд олгодог Пушкашийн нэрэмжит шагналыг энэ удаад “Арсенал”-ын Оливье Жируд хүртээсэн байна.

ФИФА-гаас энэ жил анх удаа шилдэг хаалгачийг шалгаруулсан бөгөөд анхны шагналын эзнээр Жанлиужи Буфоон шалгарчээ. Дэлхийн аварга, Сери А лигийн цомыг 10 удаа хүртсэн Буффон Аваргуудын лигт 600 минут хаалга хуурай манажээ.

ФИФА-гийн Бэлгэдлийн шигшээд багтсан тоглогчид

 

“АЛТАН БӨМБӨГ” БА ФИФА-ГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧИЙН ШАГНАЛ ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ?

ФИФА-гаас энэ жил хоёр дахь удаагаа ШИЛДЭГ ТОГЛОГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ-г зохион байгуулсан нь энэ юм. 
Ballon d’Or буюу “Алтан бөмбөг” шагналыг France Football сэтгүүл 1956 онд санаачлан зөвхөн Европын шилдэг хөлбөмбөгчид олгодог байсан. Сүүлд ФИФА-гаас уг шагналын арга хэмжээг хамтран зохион байгуулах болсон ч өнгөрсөн жилээс дахин тусгаарласан юм. Улмаар ФИФА-гийн Шилдэг тоглогчийг шалгаруулах ёслолыг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулж, Рональду шилдгээр тодорсон билээ. 

С.ЦЭЛМЭГ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

fanat 2017-10-24 202.70.34.89

belgedliin shigshee gedgiig yaagaad ch oilgohgui yum, clubuudiin delhiin avargad turuulsen bagiin bureldhuuniig doosh ni tatsan demii shagnal

Avatar

rrr 2017-10-24 109.44.0.236

Zidane Buffon nar unheer aguu uymaa domog gehuu de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж