Монгол Улсыг төлөөлөн "Дэлхийн шилдэг"-т санал өгсөн хүмүүс

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Монгол Улсыг төлөөлөн "Дэлхийн шилдэг"-т санал өгсөн хүмүүс

Монгол Улсын шигшээ багийн тамирчид өнөөдөр 16 цагаас хүрэл медалийн төлөө Филиппины шигшээ багийн тамирчидтай тоглоно.

Өнгөрсөн шөнө Английн нийслэл Лондон хотод ‘The Best FIFA Football Awadrs’ буюу 2017 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах ёслолын ажиллагаа болж, Португалийн шигшээ болон Реал Мадрид клубийн довтлогч Криштиану Роналду ялагчаар тодорсон билээ. Мөн Реал Мадрид клубийн Франц дасгалжуулагч Зинедин Зидан дэлхийн шилдэг дасгалжуулагч болсон.

Энэхүү шагналын эзнийг тодруулахад ФИФА-ын гишүүн холбоо тус бүрээс 3 хүний саналыг авдаг уламжлалтай. Тэд бол шигшээ багийн ахлагч, ерөнхий дасгалжуулагч, сэтгүүлч юм. Монгол улсыг төлөөлж үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, Герман мэргэжилтэн Майкл Вайсс, шигшээ багийн ахлагч, Атлетик 220 клубийн хамгаалагч Д.Төрбат, ‘Таван цагираг’ сонины АНУ дахь сурвалжлагч Ц.Энхтүвшин нар өөрсдийн саналаа илгээсэн билээ. Харин тэд ямар санал явуулсныг харцгаая.

ШИЛДЭГ ТОГЛОГЧ:

Майкл Вайсс – Криштиану Роналду, Златан Ибрахимович, Лионель Месси

Д.Төрбат – Криштиану Роналду, Серхио Рамос, Пауло Дибала

Ц.Энхтүвшин – Криштиану Роналду, Неймар, Лионель Месси

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ:

Майкл Вайсс – Антонио Конте, Зинедин Зидан, Йоахим Лёв

Д.Төрбат – Зинедин Зидан, Массимо Аллегри, Диего Симеоне

Ц.Энхтүвшин – Зинедин Зидан, Йоахим Лёв, Чиче

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж