Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Гайхалтай мэс засал

11 жил хэлгүй байсан америк эмэгтэй төвөнх шилжүүлэн суулгах  мэс заслын дараа ярьж эхэлжээ.
Бренда Женсен гэгч энэ эмэгтэй мэс засал амьдралыг нь өөрчилсөн ид шид шиг үйл явдал боллоо хэмээн ярьж байна.  Мэс засал хийлгэснээс хойш 13 хоногийн дараа Бренда “Өглөөний мэнд, би гэртээ харимаар байна” гэж арайхийн дуугарчээ.
Уг мэс засал нь ийм төрлийн анхны мэс засал юм.
Дуу хоолой нь уураг тархи, уушигний тогтолцоотой адил хүний уруул, хэл хоёрын маш гайхалтай нарийн холбоо аж.
Мэс заслыг удирдсан профессор Мартин Бёрчалл “Төвөнх бол дуу хоолойг бий болгогч бөгөөд яг л кларинетын зуултуур шиг юм. Бүтэц нь үүнтэй яг адил. Харин мэс заслын гол ажиллагаа бол тэр зуултуурыг солих байсан юм.” гэжээ.
Дуу хоолой суулгуулах мэс засал хийлгэсэн Бренда Женсен 1999 онд мэс засалд орсны дараа хэлгүй болсон аж.
Хоолойн мэс заслын гуурс болон сорви нь түүнд амьсгалахад нь саад болж байжээ.  Түүнээс хойш Бренда амталж, үнэрлэх чадвараа алдсан бөгөөд хоолойд нь суулгасан гуурсаар амьсгалж, цахилгаан аппаратны тусламжтайгаар бусадтай харилцдаг байжээ.
Харин Калифорнийн анагаахын төв дээр явуулсан мэс заслаар түүний төвөнхийг сольж, донорын 6 см мөгөөрсөн хоолой, бамбай булчирхайг шилжүүлэн суулгажээ. 18 цаг үргэлжилсэн мэс заслын амжилттай болсны дараа бүсгүй ярьдаг болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж