“Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслээс жил бүр “Иргэний нийгмийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулдаг. Чуулган нь боловсролын сэдвийн хүрээнд явагддаг ч энэ жил “Чанар, санхүүжилт, хариуцлага” гэсэн гурван асуудлыг голлох юм байна.
Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын боловсролын зорилго, багшийн чадамж, түүнд тавих стандарт, өөрийн удирдлагын байгууллагын туршлага, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудал, эгэх хариуцлагын хүрээнд иргэдийн бүтээлч хамтын оролцооны талаарх туршлагыг хуваалцаж, боловсролын талаар иргэний нийгмийн байр суурийг хэлэлцэн батлах гэнэ.
Найм дахь удаагаа болох гэж буй уг чуулган ирэх сарын 1, 2-ны өдрүүдэд “Чингис хаан” зочид буудалд үргэлжилнэ. Сонирхсон иргэд, аж ахуй нэгжүүдэд нээлттэй, үнэ төлбөргүй явагдах юм.
Г.Түшиг