Худалдан авах чадвар мууджээ | News.MN

Худалдан авах чадвар мууджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Худалдан авах чадвар мууджээ

Алдартан хосууд Жастин Тимберлейк, Жессика Биел нар Италид тансаг хуримаа хийснийхээ дараа бал сараа өнгөрүүлэхээр зэрлэг ан амьтан, онгон байгалиараа алдартай Африкийн Танзанийг хувийн онгоц хөлөглөн зорьжээ.

Монгол Улсын их сургууль, Бизнесийн сургуультай хамтран Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарын судалгааг хийсэн байна. Энэхүү судалгаанд нийт 1573 аж ахуй нэгж хамрагдсан бөгөөд 46 хувь нь худалдаа, 21 хувь нь үйлчилгээ, 14 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 20 хувь нь бусад чиглэлийн аж ахуй нэгж хамрагдсан аж. 

Судалгааныхаа танилцуулгыг өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хийлээ. Танилцуулга уулзалтад эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, аж ахуй нэгжийн төлөөлөл ирсэн юм. 

Судалгаанаас харахад Монголын бизнесийн орчинд хамгийн сөрөг нөлөөтэй нь Засгийн газрын тогтворгүй байдал, тендер шалгаруулалт, төрийн албан хаагчдын авлига, хүнд суртал зэрэг бэрхшээлийг дурджээ.  Тэр дундаа Засгийн газрын тогтворгүй байдал хамгийн хангалтгүй гэсэн үнэлгээг авсан байна. 

Монгол Улсад бизнес эрхлэх орчныг бүс нутгаар ангилж үзвэл Улаанбаатар хотод хамгийн хэцүү, төсвийн бүсэд харьцангуй таатай гэж гарчээ. 

Дэд бүтцийн хувьд дараах дөрвөн зүйл хангалтгүй үнэлгээ авчээ. Үүнд:

  • Далайд гарцгүй
  • Шатахуун түлшний үнэ
  • Дэвшилтэд технологийн нэвтрүүлэлт зохицуулалт
  • Засгийн газраас үзүүлж буй техник, технологийн тусламж дэмжлэг

Дэд бүтцийн хувьд дээрх дөрвөн зүйл хангалтгүй үнэлгээ авсан бол эдийн засгийн орчин талаас хэд хэдэн үзүүлэлт анхаарал татав. Тухайлбал, татварын давхардал, ханшийн хэлбэлзэл, зээлийн хүүгийн хэмжээ гэх мэт үзүүлэлтэд таагүй гэсэн үнэлгээ тавьжээ. 
Гэхдээ бизнес эрхлэгчид бүх зүйлийг таагүй, хэцүү байна гэж шүүмжлээгүй гэдгийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор, Судалгааны багийн ахлагч Б.Даваасүрэн онцлов. Бизнесийн үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн зохицуулалтаас Компанийн тухай хууль харьцангуй сайн  хууль болсон гэж дүгнэжээ. 

Үүнээс гадна бизнес эрхлэгчдийн зүгээс хүн амын худалдан авах чадвар муу байгааг онцолсон байна. 

Монгол Улс экспорт, импортын асуудалд үргэлж хоёр хөрштэйгөө харьцдаг. Тэр утгаараа ОХУ-тай харилцаж байгаа бизнес эрхлэгчдийн 57 хувь нь бэрхшээлтэй гэсэн хариултыг өгсөн бол БНХАУ-тай харьцаж байгаа аж ахуй нэгжийн 55 хувь нь бэрхшээлтэй гэсэн хариултыг өгчээ. Гэхдээ энэ бол зөвхөн бизнес эрхлэгчдийн байр суурь гэдгийг анхаарах нь зүйтэй болов уу. 

Дээрх бэрхшээлийг даван туулахын тулд дараах бодлого арга хэмжээг авах ёстой гэж бизнес эрхлэгчид үзжээ. Үүнд: 

  • Татварын дарамтыг багасгах, оновчтой бодлогоор хөнгөлөлт үзүүлэх
  • Зээлийн хүүг бууруулах, уян хатан хандах. Банк санхүүгийн байгууллагаас зээл авах процессыг хялбаршуулах, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
  • Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих оновчтой бодлого хэрэгжүүлэх
  • Авлига хээл хахууль, хүнд суртлыг арилгах, шударга өрсөлдөөн эдийн засгийн таатай орчин бий олгох. 
  • Тогтвортой, алсын хараатай, залгамж холбоотой төрийн бодлого явуулах.
  • Сайдууд болон төрийн боловсон хүчнийг сонгохдоо салбарын мэдлэгтэй мэргэжлийн хүнийг ур чадвараар шалгаруулж томилдог байх.
  • Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж, шат дамжлагыг багасгах, цахимжуулах.
  • Санхүүжилтийн эх үүсвэрийг /хөрөнгийн зах зээл/ нэмэгдүүлэх, гадны хөрөнгө оруулалт, олон улсын зээл санхүүжилт татах.
  • Ядуурлыг бууруулж, ажлын байраар хангах. /Дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх/
  • Дэд бүтэц, орон нутгийн авто замыг сайжруулах, хот төлөвлөлтийг оновчтой болгох. 
  • Хууль эрх зүйн тогтвортой бодлогоор хангах, хэрэгжүүлэх /Засгийн газар солигдох бүрт өөрчлөгдөхгүй байх/ 
  • Жижиг дунд аж ахуй нэгжийн НӨАТ, ХХОАТ, байгууллагаас төлөх НДШ-ийн хувь хэмжээг бууруулж өгөх зэрэг зүйлийг дурджээ.

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

678 2017-10-24 27.123.212.142

гааль блага дарамт хэдэн тогрог бараа унэ зороход оноодор dhl гааль бараа огсонгуй

Avatar

Зочин 2017-10-24 103.57.95.124

ӨВӨГ ДЭЭДЭС МИНЬ ЯСААН ИВЖ ӨНДИЙЛГӨСӨН ӨНДӨР ДЭЭД ЭХ НУТАГ МИНУ. ЭХИЙН СҮҮНД ДЭВТСЭН СЭТГЭЛТЭЙ Ч ЭГЭЛ АРДЫН ХИЛЭН НЭГЭНТ БАДАРВААС ИХЭС ЦУСААР УЙЛААД Ч ХЭЛТРЭХЭЭС ӨНГӨРСӨН БАЙХ БИЙ ВИЙ

Avatar

Зочин 2017-10-24 103.57.95.124

ӨВӨГ ДЭЭДЭС МИНЬ ЯСААН ИВЖ ӨНДИЙЛГӨСӨН ӨНДӨР ДЭЭД ЭХ НУТАГ МИНУ. ЭГЭЛ АРДЫН ХИЛЭН НЭГЭНТ БАДАРВААС ИХЭС ЦУСААР УЙЛААД Ч ХЭЛТРЭХЭЭС ӨНГӨРСӨН БАЙХ БИЙ ВИЙ

Avatar

Зочин 2017-10-24 202.9.43.67

тоглоомын дүрэм нэг л буруу тийш нь явуулаад баина ш дээ. ЭР СААРАЛ ИЛЖИГ ИЙШЭЭ ЧАНГААГААД ЭРДЭНЭ ШИРЭЭТИЙН ДӨВЧИН УНЗАД ТИЙШЭЭ ЧАНГААНАА гэж дуу санаанд орчлоо баина. төрийн төлөө боож ҮХЛЭЭ ЮҮ гэдэг л эгэл ард шонх надад тохиолдов баина МОНГОЛЫН ЗАЯА ӨНДӨР ЮМ БОЛХООР болох л баилгүи ДАХИН КОММИ ГЭЖ бухимдлаа гаргах ИЛҮҮДЭЛ НҮХЭЭР унгас алдхаа ч болилоо

Avatar

- 202.9.43.67 2017-10-24 182.160.36.244

!

Avatar

CEJGIIN 2017-10-24 182.160.36.244

! !

Avatar

Зочин 2017-10-24 182.160.36.244

t

Avatar

dopd iim baliap, 2017-10-24 182.160.36.244

myygaa medgyi, xopon canaatai NOBSHIIN UMAA ypicaap.

Avatar

шонх 2017-10-24 202.9.43.67

хэн нэгэн хүн буруутаи гэж онош тавих нь угаасаа буруу юм БУРУУ ГАРААР ЗАСАГ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГТ ГАРЧ БОЛДОГ ТОГТОЛЦОО БУРУУТАИ БАИГААМ. монгол ялна гэж гарч ирсэн бүлэглэл ч бас яаг тэр мэхэндээ унах л болно ҮНДСЭН ХУУЛИНД монголчлогдон засагдсан заалтууд ТӨР ЗАСГИЙН бүхийл шийдвэр тогтоомжуудыг ЖАНХУУ ЖОНХУУ болгох боломжтоидоо л баигаам .ард түмнээ ёс суртхууны уналтад оруулж болдог ОРУУЛЖ Ч БАИГАА тоглоомын дүрмээ эртхэн зас.ЯЛСАН НАМЫН ДАРГА ЕРӨНХИЙ САИД БОЛООД бөөррррр ГҮИЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫН АЖИЛЫГ НЬ ХИЙЛГЭХГҮИ БОЛ ИХ ХУРАЛАА ТАРААЧИХ ЭРХТЭИ болгох ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ ТӨРИЙН ХУТГУУР БОЛГОДОГ аимаарррр том эрхтэи мөртөө хариуцлага гэж юү ч баихгүи ЭВ НЭГДЛИЙГ БУСНИУЛАГЧ БОЛГОДОГ ТОГТОЛЦОО ДҮРМИЙГ Ч ӨӨРЧИЛ парламентаас сонгогддог ЭВ НЭГДЛИЙГ ИЛЭРХИЙЛЭГЧ шавар арслан болговол барав. СОНГОДОГ цагын шалгуураар батлагдаж нотлогдсон ҮНДСЭН БҮТЭЦТЭИ парламентэд ёсны ҮНДСЭН ХУУЛЬ сонгодог утгаар нь авч хэрэгжүүлбэл олон муухаи үр дагавар аяндаа арилчих юм л даа ЯДАЖ Л ТӨМӨР ЗАМ ТАВИХ ГЭЖ ИЙМ ОЛОН ЖИЛ ХЭРЭЛДЭХГҮИ Л БАИСИЙМ том төслүүд дээр бүлэглэл ба хувийн хяналтаа тогтоох гэж алалцахгүи л баисийм

Avatar

ediin zasag 2017-10-24 122.201.22.239

Ediin zasag ni 4 jil tutam economic -default bolj dampuuraad baihaar zasag ni togtoj chadahgui unaad baih shigee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж