Залуу зохион бүтээгчдийг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Залуу зохион бүтээгчдийг шалгаруулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын үндэсний олон нийтийн телевиз, МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль, ШУТИС, Оюуны өмчийн газар хамтран “Залуу зохион бүтээгч” нэртэй уралдааныг залуусын дунд зарлалаа. Тус уралдаанд 12-25 насны хүүхэд, залуус баг бүрдүүлж, хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдлийн санаа гарган, шинэ бүтээл хийж оролцох боломжтой юм байна. Уралдааны бүртгэл ирэх сарын 6-18-ны хооронд үргэлжилнэ. “Залуу зохион бүтээгч” уралдааны тэргүүн байрт орсон баг таван сая төгрөг, ШУТИС болон МУИС-д суралцах эрхээр шагнуулах нь ээ. Харин хоёрдугаар байрт шалгарсан багийг гурван сая, гуравдугаар байрыг нэг сая төгрөгөөр урамшуулж их, дээд сургуульд элсэх эрхийн бичгээр урамшуулах юм байна.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж