“Оюутолгой”-г шүүх хурал хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-г шүүх хурал хойшилжээ

“Ард түмэн Та-Хаан” хэрэглэгчдийн үндэсний Форумыг хоёр үе шаттайгаар 11 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Иргэн Ц.ЧИНБАТ

“Оюутолгой” компани 110 кг  жинтэй, 33 настай залууг “хэт тарган” гэсэн үндэслэлээр ажилд аваагүй байна. Энэ нь хүний эрх зөрчсөн үйлдэл гэж Хүний эрхийн үндэсний комиссоос үзжээ. Мөн том биетэйгээс болж ажилд орж чадаагүй иргэн Ц.Чинбат шүүхэд гомдол гаргаад байгаа юм.  Гомдлыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2017.10.23/ 13.30 цагт хэлэлцэх байсан ч, нэхэмжлэгчийн хүсэлтээр хурлыг хойшлуулсан байна. Учир нь Ц.Чинбат шүүх бүрэлдэхүүнд дахин хөдөлшгүй нотлох баримт бүрдүүлж өгөхөөр болжээ.

Хэргийг эргэн сануулбал, Энэ оны дөрөвдүгээр сард ‘Аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагч’ буюу оффисын ажилд орохоор өргөдөл гаргаж, дөрвөн шатны шалгалтад тэнцсэн, 33 настай Ц.Чинбатыг “хэт тарган” гэсэн үндэслэлээр “Оюутолгой” компани ажилд аваагүй байна.  

Ц.Чинбатын хэлснээр, түүнийг  өөрийгөө ур чадвар, боловсрол, туршлага болоод эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн байсан ч компанийн зүгээс “Эрүүл мэндийн шалтгаанаар ажилд авах боломжгүй” гэж цахим шуудангаар мэдэгджээ. Ц.Чинбат ажилд орох хүсэлт гаргасан компанийн татгалзсан хариуд гомдолтой байсан тул хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн гэж үзэн, Хүний эрхийн үндэсний комисст хандсан аж.   

Хүний эрхийн комисс түүний гомдлыг судалж үзээд, “Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт бий болгож, хүний эрхийг зөрчсөн шийдвэр” гэж дүгнэн, биеийн жин заасан хэсгийг хүчингүй болгохыг шаардсан албан бичгийг “Оюутолгой” компанийн ерөнхий захирал Армандо Торрестод 2017 оны долдугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн байна.

Хүний эрхийн үндэсний комиссоос биеийн жин заасан хэсгийг журмаасаа хасах бичгийг “Оюутолгой” компанид илгээсэн ч тэдний зүгээс “Оффисын О3 ангиллын ажлын байранд ажиллах иргэн нь 100 кг-аас бага биеийн жинтэй байх” гэсэн заалтыг байгууллага дотроо мөрддөг дотоод журмаасаа хасах боломжгүй гэдгээ наймдугаар сарын 1-ний өдөр хариу мэдэгджээ. Тодруулбал, “Оюутолгой” компани зөвхөн далд уурхайн ажлын байрандаа бус оффисын ажлын байрандаа ч биеийн жингийн стандарт тавьсан хэвээр байна гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж