Жирэмсэн үеийн хооллолт

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Жирэмсэн үеийн хооллолт

Жирэмсэн үеийн хооллолт

Таны хооллолтын байдлаас хүүхдийн өсөлт хөгжил шууд хамаарна. Хэвлий дэх хүүхэд томрохын хэрээр эхийн бие махбод адилхан жин нэмдэг. Жирэмсэн үед дунджаар 10-12 кг нэмнэ. 24-32 долоо хоногтойд хамгийн эрчимтэй нэмэгддэг. Залуу эхчүүд таргалж байна гээд хоолоо сойх нь хялбар байж болох ч танаас шим тэжээл авч томорч байгаа хүүхдэд тань муугаар нөлөөлдөг. Таны таргалж байгаа шалтгаан нь хооллосноос огт биш харин томорсон умай, өдөр хоногоор өсч байгаа хүүхэд, ураг орчмын шингэн эзэлдэг. Мөн цусны эс үйлдвэрлэлт, хэмжээ ихэснэ. Хөхний сүүг боловсруулахын тулд өөх тосны хуримтлал төрсний дараа хөхний сүү ялгарахад зарцуулагдаж аажмаар багасна. Хэт их жин нэмэлт нь төрөх явцыг хүндрүүлдэг. Иймээс хүндрэлгүй мөн эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд зөв хооллох хэрэгтэй. Хоол тэжээлийн дутагдал нь хүүхдийн тархины хөгжилд муу нөлөөтэй. Дутуу хооллосноос хүүхдийн оюун ухааны хөгжил саатах, улмаар хомсдолтой ч төрж болзошгүй. Мөн хүүхэд жин дутуу төрөх, зулбах, амьдрах чадваргүй, бие махбодын болоод сэтгэцийн эмгэг гаж хөгжилтэй төрөх тохиолдол гардаг байна. Энэ нь тураалтай, жин багатай эхчүүдэд тохиолддог.

Жирэмсэн үед зайлсхийх зүйлс:

  • Удаан хадгалсан хүнс
  • Зуны цагт өөх тос ихтэй зүйлс
  • Хэт боловсруулсан хүнс/ цагаан гурилан бүтээгдэхүүн/
  • Өнгө оруулсан хүнс
  • Чихэрлэг ихтэй хүнс
  • Хийжүүлсэн чихэрлэг ундаа
  • Өтгөн кофе, амт ихтэй цай
  • Түүхий сүү, ариутгаагүй өндөг, цөцгий
  • Шүүрхий мах
  • Жимс, жимсгэнийг угаахгүй болон дутуу угааж хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй аж.

Эх сурвалж: emch.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж