НИТХ дахь АН-ын бүлэг харьяа байгууллагуудад ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

НИТХ дахь АН-ын бүлэг харьяа байгууллагуудад ажиллаж байна

Туркийн Засгийн газраас тус улсын 67 шоронгийн 682 хоригдол өлсгөлөн зарлаад сар гаруй болж байгаа тухай өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 2-нд мэдэгджээ.

НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн харьяа байгууллагуудад ажиллаж байна. Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбоотой АН-ын бүлгийн төлөөлөгчид Нийслэлийн харьяа агентлагууд болон Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад энэ өдрүүдэд ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын Захиргачийн Ажлын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн Авто замын газруудад тус тус ажилласан.

Энэ үеэр 2017 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан ажлуудын хэрэгжилтийг бүрэн хангах, 2015 онд эхлүүлсэн Тусгай замын автобус (BRT) төслийг дахин үргэлжлүүлэх, Нийтийн тээврийн салбарт эхлүүлсэн парк шинэчлэл болон маршрут төлөвлөлтийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, алдагдалтай ажиллаж байгаа ОНӨҮГ-уудын менежментийг өөрчлөх үүрэг чиглэлийг өглөө.  

ЭХ СУРВАЛЖ: НИТХ АН-ын бүлэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж