Намаа “тонгорсон” Д.Галсандондог АТГ-т дуудагдсан уу | News.MN

Намаа “тонгорсон” Д.Галсандондог АТГ-т дуудагдсан уу

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Намаа “тонгорсон” Д.Галсандондог АТГ-т дуудагдсан уу

Италийн уран барилгач ба дизайнч Гаэ Ауленти (Gae Aulenti) удтал хүндээр өвчилж байгаад Милан дахь гэртээ арваннэгдүгээр сарын 1-нд 84 настайдаа таалал төгслөө.

Ховд аймгийн засаг ноёноор хоёр удаа сонгогдсон Д.Галсандондогтой холбоотой дуулиан 2016 оноос хойш яригдаж буй. Ховд аймагт намаа ялагдуулсан атлаа АН-тай далдуур сүлбэлдэж аймгийн Засаг ноёны суудалд тухалсан гэх яриа өнөөдрийг хүртэл ховдчуудын дунд яригддаг. Намын нөхөд нь түүнд дургүйцлээ ил тод илэрхийлж, АН-тай нийлж, намаа тонгорсон гэсэн таагүй тодотгол өгч байсан удаатай. Ховдын Мөст сумын уугуул, улс төр судлаач, эрхзүйч мэргэжилтэй гэгддэг Д.Галсандондог Шадар сайд асан У.Хүрэлсүхийн адууг амьдаар нь хил гаргах шийдвэрийн эсрэг сөрж, үл тоосон гэх яриа ч хэвлэл мэдээллээр гарч байв. Тэгвэл эрхэм даргатай холбоотой шинэ дуулиан дэгдлээ. Тодруулбал, Д.Галсандондогийг иргэдээс их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэж үзэн АТГ-аас шалгаж буй бололтой. Ийм мэдээлэл гарах болсон нь мэдээллийн хэрэгслээр гарсан иргэн Д.Галбадрахын гомдолтой холбоотой юм. Энэ оны долдугаар сард болсон Аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдааны үеэр иргэн Д.Галбадрах нь Засаг дарга Д.Галсандондогт авлига өгсөн гэж ярьжээ.

Д.Галбадрах нь Ховд аймгийн Манхан сумын харьяат. Тэрбээр, барилгын салбарт бизнес эрхэлдэг бөгөөд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой ярилцаж тохиролцсоны хүрээнд Дөргөн суманд нөхөн сэргээлт хийхээр нутгаа зорьжээ. Улаанбаатар хотоос явахдаа найзуудаасаа зээлсэн 100 гаруй сая төгрөгөөр техник тоног төхөөрөмж түрээсэлж очсон ч ажлаа хийж чадаагүй байна. Асуудлыг нь шийдэж өгнө гэсэн Засаг даргын амлалтад хууртаж явсаар ажлаа ч хийж чадахгүй, 120 сая төгрөгийн өрөнд орж, шүүхэд дуудагдан, залилангийн хэргээр ачигдахад хүрээд байгаагаа хурлын үеэр уйлан ярьсан бичлэг өдгөө ч цахим хуудсанд байна. Д.Галбадрах ярихдаа “Би Ховд аймгийн Манхан сумын харьяат. Намайг Д.Галбадрах гэдэг, хувиараа бизнес эрхэлдэг. Барилгын салбарт ажилладаг. Би Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой байгуулсан гэрээний дагуу нөхөн сэргээлтийн ажил хийхээр ирсэн ч өрөнд ороод буцлаа. Би хэн нэгнийг хуурч мэхлээгүй. Эхнэр минь 100 гаруй сая төгрөгийн эмчилгээтэй. Гэтэл би энд ирээд өрөнд орчихлоо. Уйлахад ч багадаж байна. Миний ажлыг дэмжинэ гэсэн Д.Галсандондог даргад би авлига өгсөн. 2016 оны арванхоёрдугаар сард нэг сая, 2017 оны нэгдүгээр сард 4 сая бэлнээр, хоёрдугаар сард 1.5 сая, гуравдугаар сард хоёр сая нийт 8.5 сая төгрөгийг өгсөн. Энэ хугацаанд болж бүтнэ гэж ярьсаар өнөөдрийг хүрлээ. Мөн түүнд авлига өгсөн, өөрөө нэхэж авсан жишээ олон байгаа. Зөвхөн нэг жишээ дурьдахад манай найзаас эд материалын авлига авч байсан. Би энэ бүхнийг АТГ-д өгнө. ИТХ-ын дарга Г.Пүрэвгандид энэ өргөдлийг өгмөөр байна. Та бүхэн бүгд харлаа, сонслоо. АТГ-т шалгуулж үнэнийг тогтоож өгнө гэж найдаж байна. Хариуцлагаа би өөрөө үүрнэ” хэмээн ярьсан юм. Тэгвэл энэ асуудлыг яг одоо АТГ-т шалгаж байгаа тухай албан бус эх сурвалжийн мэдээлэл ирэв. Аймгийн Засаг даргаа гүтгээд, тэр тусмаа ИТХ-ын үеэр зорьж очоод гүтгэж сууна гэдэг байж боломгүй асуудал. Үндэслэлтэй учраас л энэ асуудлыг сөхсөн нь тодорхой билээ. Д.Галсандондог даргыг гүтгэсэн, энэ мэдээлэл худлаа байж магадгүй гэж бодсон учраас гүүглийн хайлтаар энэ мэдээллийг няцаасан эсэхийг шүүрдэж үзэв. Гэтэл мэдээллийг үгүйсгэх бус харин ч бичлэгийг нь тавьсан сайтуудын мэдээллийн сангаас устгасан байсан нь сонирхол татав. Гэм зэмгүй бол ингэтлээ ач холбогдол өгч устгах байсан уу гэдэг нь сонин. Нөгөөтэйгүүр, өөрөө мэдээллийг үгүйсгээгүй өнөөдрийг хүртэл дуугүй яваа нь эрхэм даргад ямар нэг “но” байгааг илчлээд байгаа юм. Хурган дарга нарын авлигын асуудлыг АТГ-т дуулиан болгож шалгадаг ч тэгсхийгээд намжиж орхидог. Нөгөөтэйгүүр, АН, МАН ээлжилж төр барихдаа нөгөө намаа муухай харагдуулах гэж зохион байгуулалттай ийм мэдээлэл түгээх нь бий. Харин энэ удаад МАН-ыг төр барьж байх үед МАН-аас томилогдсон Засаг даргыг шалгаж байгаа нь сонирхолтой байгаа юм. Хэрвээ энэ асуудал үнэн болж, Засаг даргын авлигын асуудал сөхөгдөж гэмээнэ өөр ноцтой баримтууд ч илчлэгдэх биз ээ.

Т.ОД

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-24 66.181.160.85

Галсандондог хүмүүсийг албан тушаалд томилоход намд хандив нэрээр мөнгө авсан ЗДТГын дарга Ганболд гэдэг хогийн бацаан газар хууль бусаар зарсан хэргээр ажлаасаа хусагдсан мөнгө өгч энэ албан тушаалд ирсэн Галсандондогийн бүрдүүлсэн баг намын нэр хүндийг маш ихээр унагааж бна орлогч Уранчимэг гэдэг хүн энд тэнд очиж байгууллагуудыг самардаг дандаа хов ярьж ховоор ажил хийдэг утга алга Eрөнхий сайдаа Ховдын зд-г солиорой тэгэхгүй бол сонгуульд тогтмол ялалт авчирдаг нэг аймаг байхгүй болно шүү…….

Avatar

ховд 2017-10-24 66.181.160.83

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нь алдарт 60 тэрбумын хэргийн жижигрүүлсэн хувилбарыг Ховд аймагт хэрэгжүүлж явна. Тэрбээр иргэн Я-с уул уурхайн бизнес олж өгнө гэж 8,5 сая төгрөг, иргэн Э-с дарга болгож өгнө гэж 8 сая төгрөг, иргэн И-с ажилд оруулж өгнө гэж 2 сая төгрөгийн авилгал авсныг АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Avatar

Зочин 2017-10-24 172.58.153.236

Avilga avsan bol odoo yaya gehev shorond oroh l boljdee avilga ogood yalaas bultdag tsag ongorson

Avatar

Түвшинбат бол авилгачин. Галсандондогч ялгаагүй. тэр Ганболд ч авилгачин ер нь бүгд авилгачиндөө 2017-10-24 202.21.125.2

Миний мэдэхийн газар зарсан, авилга авсан хүмүүс, тэднийг өмгөөлж хамгаалдаг хүмүүс аймгаар дүүрэн, аргачгүй биз, дэл сул газрыг нь хууль зөрчиж өгөөд амыг нь хаачихсан юм чинь. газар хамгаалах нэрээр алт ухан, газар сэндийчэн, Шударга шүүх гэж ҮНЭХЭЭР байдаг бол үйл лайгаа эдлээд [Хориотой Үг] байх хүмүүс, даанч хамаатан садан, аав ээж, ах дүү найз нөхөд нь шүүгч, прокурор, цагдаа, өмгөөлөгч.Яалтай ч билээдээ, 200 жил манжид дарлагдсан, одоо маанагуудад дарлуулсан өрөвдөлтөөч хувь зохиолтой ард юмаадаа. Ховдын ирээдүй ч бүрхэг байна даа цүцүцү

Avatar

Зочин 2017-10-24 202.70.46.218

Царай зvс засчихсан сайхан тарган том толгой хvзvv харагдаж байна. Хеерхий минь!

Avatar

цээгий 2017-10-24 103.242.46.108

арай дэндүү юмаа ичээсэй дээ хэлэх ч үг алга

Avatar

Дуламсүрэн 2017-10-24 183.177.101.107

арай ч дээ болимоор юм. Төрийн албыг энэ хүн мэтээр авхруулсан хүмүүсийг хууль хяналтынхан ажилаа хиймээр юм: Мэдэгдэж байгаа нь энэ залуу болохоос мэдэгдээгүй зөндөө л хүн байгаа байлгүй. хирээс хэтэрч байна.

Avatar

оогий 2017-10-24 202.21.117.130

хүн гүтгэх хуультай шүү ийм худал зүйл сайтанда тавиад

Avatar

Ховдын иргэн 2017-10-24 183.177.101.107

Өмнөх засаг дарга шиг сайн ажилласан дарга байхгүй гэдгийг Ховдынхон бүгд ам нэгтээ хэлнэ.

Avatar

гүр 2017-10-24 202.70.41.114

намаасаа нэр дэвшигчийн эсрэг ажилласан гэж дуулсан юм байна.

Avatar

Gg 2017-10-24 202.9.40.140

Ugaasaa sandal suudal naimaaltsaj awaad teriigee nuhuh gj yadarch yawaa hyniig yahnuu

Avatar

Zochin 2017-10-24 103.57.95.247

Galsandondog bolood Uranchimeg, Ganbold, Batsukh, Gandanpovron gesen humuus aimgiin hugjild yu ch hiihgui, chadvar ch baihgui zugeer l sandaltai zuuraldsan humuus!!!

Avatar

Иргэн 2017-10-24 202.21.107.19

Шунал тачаал нь дэндсэн ёс зүйгүй авилга авдаг нөхөр байжээ. Олны үг ортой гэж амнаас ам дамжин авилга авдаг гэж яригдаад бсан ингээд илчлэгджээ.Одоо яая гэхэвдээ өөрөө унсан хүүхэд уйлдаггүй хойно.Намын шударга гишүүд нь алдааг нь засах гэж мөн ч их хэлсэн дээ!!! Даанч тэднийгээ дайсан гээд бодчихсон

Avatar

Altai 2017-10-24 202.9.41.31

Hurelsuh urbagch gej Hotoos ochson Namiin udirdlaguudad neg yariadl erunhii said bolonguut cn bi oir gej yariadl iimerhuu hubalz 2 nuurtei burhinuudaas l salaarai hajuu dergedeh Gaaya naiziin 5 tsaas doldgonuurt bayrlasan garuudiin ugiig bish uuruu Khovdod ireed ard olniihoo ugiig tub zahaar ni sonsohod neg oilgondoo Erunhii said Hurelsuhee

Avatar

Tamgiin darga Ganbold 2017-10-24 27.123.214.102

Gazriin naimaachin batsaan mongo ogood ZDTG darga bolson gesen uxaan bogintoi urt gartai peedger patsaan bna lee xer xol ywaxiin xarj l bu

Avatar

Altai 2017-10-24 202.9.41.31

Hurelsuhee iimerhuu humuusee zorigtoi tseverlehgui bol ard urd cn garch baylduuchilj guiseer MAN namiig vn ustgalaa esbel Galsandondog AN namdaa orood namdaa zutgesen ni ug ni shudarga yumdaa

Avatar

Altai 2017-10-24 202.9.41.31

Galsandondog huuli zurchij ner debsheed irgediin huraldaa garalgui unasan Shuugch Marina Galsandondogiig khovdiin bairand amidardag gej shiidber gargaad ber egch ni Niitleg uilchilgeenii albanii dargaar tabiulsan baidag Galsandondog MAN-namiin darga bish AN-iin darga yum 20 ond Khovdod AN yalna

Avatar

Esergvv 2017-10-24 203.91.117.8

Төрийн албыг жинхэнэ утгаар нь наймаалцаж бгаа улсууд шүү дээ ховдын удирдлагууд хийж чадаж бгаа нь бус хэн авилга өгч чадаж бгаа нь албан тушаал авч төрийн албыг төрлийн алба болгож уландаа гишгэж бнадаа

Avatar

Altai 2017-10-24 202.9.41.31

Galsandondog icheesei AN-iin nuhduudiig ajild abch aimgiin udirdlaguudiin tal hubiig ardchilsan namiin gishuudtei tohiroltsoj tabiad nuguuduul ni aimgiin irgediin hural deer Galsandondogiin tald garaa urguudl khovd aimagt MAN bish AN zasaglaj bna daa Hurelsuhee

Avatar

Zochin 2017-10-24 27.123.212.142

Aimguudiin darga nar bvgd l iim baidlaar avilga avch amidarch baigaa shvv dee. Mongolchuud bvgd medne. ATG bolon avilga avdag alban tushaaltan bol medehgvi ee

Avatar

Haha 2017-10-24 27.123.212.130

Tsagaaandaa gartsiin be avilga ogson n unen bno ch geh shig avilga ogson hun n ch buruudah yostoi bugd l buruutai

Avatar

зочин 2017-10-24 103.57.95.69

Жинхэнэ бууны нохой улаан авилгачин намынхаа гайгүй гэсэн ээ бүгдийн хөөсөн [Хориотой Үг] дөө.

Avatar

Тэгэлгүйдээ 2017-10-24 124.158.90.25

Намаа тонгорсон бол АТГ-н хаалгыг таталгүй яахав. Зүгээрч нэг тонгоруулчихгүйлдээ.

Avatar

Ховд Ардчиллыг анхдагчдын холбоо 2017-10-24 202.21.127.206

Д.Галсандондог түүний хамсаатан аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ЗДОрлогч Уранчимэг Батсүх цөм адилхан авилгачид. Төрийн удирдах албанд оруулж өгнө хэмээн, мөн нөхөн сэргээлтийн зөвшөөрөл олгож өгнө хэмээн иргэдээс хахууль авч, авсан мөнгөөрөө АН-ын хэдэн төлөөлөгчдийг худалдаж авч, амь амьдралаа залгуулж яваа нөхдүүддээ. Чааваас намын нөхөд нь яаж ч чадахгүй хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Аймаг орон нутгаа ийм нөхдүүдээр тоглуулж л байдаг эрх баригч МАН ч ичиг, ийм юмнуудтай өвөр түрийндээ орж дэмжиж хариуд нь тэтгүүлж суудаг АН-ын хэдэн төлөөлөгчид ч ичиг ичиг

Avatar

Зочин 2017-10-24 103.14.36.6

энэ [Хориотой Үг] [Хориотой Үг] ороод зайлаасай. Төрийн ажил хийхэд маш тээртэй байдаг

Avatar

уур 2017-10-24 103.9.90.98

энэ писдаг зайлуулаасай

Avatar

Зочин 2017-10-24 27.123.214.89

Huda medeellig tsatsdag boljee News.mn

Avatar

Зочин 2017-10-24 103.9.90.51

Ховд ховд ховд хоорондоо мөн ч их үзэх юм даа. Хажуу дахь Увс аймгаасаа эв эетэй байж, биенээ дэмждэгийг нь сураач. Хотоор нэг хар амиа хоохойлж хов жив ярьсан ховдынхон

Avatar

Зочин 2017-10-24 202.21.117.186

Ховдод очсон. Өмнөх Засагдаргын хийж бүтээсэн дээр нэмж хадаас ч хадаагүй л юм билээ дээ.
ene ch unheer unen shuu howdiin ard irged bugd medne

Avatar

ganaa 2017-10-24 27.123.212.134

umnuh zasag darga gej yu baisiin yuch medehgui chandman sumiin nertei mal baisan sh de tseveenravdan biluu, ter nuhur hiisen yumtai baisan bol nutgaadaa ITH garaad irene biz de yuch hiigeegui AN poporuudiin negiig chamshig mal l songoh bh da

Avatar

АНХААР Түвшинбат шиг хүнээс ТӨР ч, Хувь хүн ч БОЛГООМЖИЛ 2017-10-24 202.9.40.5

Түвшинбат гэгч шударга хүн ч биш, хохирсон иргэн ч биш. Ийм худал хуурмаг нөхөр хэзээ ч хэнээс ч урвана. ХАР АМИА БОДООД цаг нь тулбал Эх орноосоо ч урвана. Ийм юмнуудад ТҮЙ МАЙ гэж хариулт өгвөл таарна.

Avatar

Зочин 2017-10-24 66.181.160.29

Ховдод очсон. Өмнөх Засагдаргын хийж бүтээсэн дээр нэмж хадаас ч хадаагүй л юм билээ дээ. Наадмын талбай нь гэхэд наадам өнгөрөөд бүтэн сар болоходхог новшиндоо дарагдсан л байсан даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж