"Чингис хаан” ОУНБ-д байрлах үйлчилгээний газруудад шалгалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

"Чингис хаан” ОУНБ-д байрлах үйлчилгээний газруудад шалгалт хийлээ

Зам, Тээврийн Яам, “Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба”-наас “Өвөлд бид бэлэн” сэдэвт өдөрлөг өнөөдөр тус албаны Сонгинохайрхан оношлогооны байрны гадаа талбайд 11.00 цагт эхэллээ.

Удирдах дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ХУД дэх МХХ-ийн даргын баталсан 02-16/132 тоот удирдамжийн дагуу Буянт–Ухаа дахь “Чингис Хаан” Олон Улсын Нисэх Буудалд байрлах хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний газруудад “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Эрүүл ахуйн тухай”, “Зөрчлийн тухай” хуулиуд, холбогдох дүрэм, журмыг үндэслэл болгон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, эрүүл ахуй, ариун цэврийн байдалд хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтаар стандарт, эрүүл ахуйн шаардлага, нөхцлүүдийг бүрэн хангаж ажиллаагүй, хүнсний ул мөрийг мөрдөн мөшгөж тэмдэглэл хөтлөөгүй, дотоод хяналтын журмыг мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүллээ. Зөрчлийг арилгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг хүргүүлэн ажиллалаа.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж