Бүтэн өнчин хүүхдүүдийн хөгжилд хандив өргөв

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Бүтэн өнчин хүүхдүүдийн хөгжилд хандив өргөв

Дуучин Крис Браун өнгөрсөн лхагва гаригт “West Hollywood”-ийн “Supper” клубт болсон “Halloween”-ий баярт лалын шашинт араб террористын дүрд хувиран очжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүтэн өнчин хүүхдүүдийн хөгжлийн сангийн 5-18 насны 24 бүтэн өнчин хүүхдүүдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор хоол хүнс, хичээлийн хэрэгсэл, дулаан хувцас, түлээ нүүрс, гэр олгох, эмчилгээнд хамруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй “Сайхан сэтгэл” сайн үйлсийн аянд нэгдэж, хандив цуглуулах ажлыг ШШГЕГ-ын алба хаагчдынхаа дунд зохион байгуулан нийт 520.000 төгрөгийг цуглуулав.

Уг ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, Сургалт, арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Р.Саруултамир нар өнөөдөр /2017.10.24/ тус хандивын мөнгийг “Бүтэн өнчин хүүхдүүдийн хөгжил сан”-гийн удирдах зөвлөлийн дарга Э.Батхолбоод гардуулан өгч, хүүхдийн төлөө хийж буй сайн үйлсийн ажилд нь амжилт хүссэн юм.

Эх сурвалж: ШШГЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж