"Клипэнд охинтойгоо хамт тоглосон"

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

"Клипэнд охинтойгоо хамт тоглосон"

Засгийн газраас оюутан, залуусыг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр буюу зээлээр гадаадад суралцуулдаг билээ.

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн “Хайрын хурим” хэмээх цоо шинэ уран бүтээл тун удахгүй олны хүртээл болох гэж байна. Тэрбээр дууныхаа клипэнд өөрөө тоглосон нь хүмүүсийн анхаарлыг татаж, “Ганц бие аавын амьдралдаа цэг тавьжээ” хэмээн шуугиан тариад байсан билээ. 


-Таны шинэхэн дууныхаа клипэнд өөрөө тоглосон нь олны анхаарлыг татжээ. Шинэ уран бүтээлээ танилцуулаач?

-Хөгжмийн зохиолч Л.Балхжавын аялгуу Д.Ган-Очирын шүлэг “Хайрын хурим” хэмээх цоо шинэ уран бүтээл маань удахгүй цацагдана. Энэхүү уран бүтээлд дуучин М.Золжаргал гэдэг бүсгүйг дэмжиж, миний бие хамтран дуулсан. “Хайрын хурим” дуун дээр ажиллаж буй багийнхан надад Өөрөө хуримаа хийж байгаагаар дууны клипийг хийх зохиолыг санал болгосон юм. Тиймээс уг клипэнд би охиныхоо хамт тоглосон. Зураг авалт 4-5 хоног үргэлжилсэн. Зураг авалтын нэг хэсгийг энэ сарын 22-нд хуримын ордонд хийсэн.

-Дууныхаа клипэнд өөрөө тоглоход ямар санагдав. Олны хэл амнаас эмээж байв уу?

-Шинэ уран бүтээлийн багийнхны маань пиар /PR/ байх л даа. Миний хувьд амьдралдаа хуримаа хийж амжаагүй ч гэсэн уран бүтээлээрээ хуримаа хийх боломж тохиолоо. Надад сонин бөгөөд аймшигтай, хариуцлагатай, хайрламаар нандин зүйл байлаа. Та бүхэн удахгүй шинэ уран бүтээлийн маань клипийг таалан соёрхоорой. Шинээр гарч ирж буй залуу дуучин М.Золжаргалыг дэмжээрэй. Би хүнд туслаад л явж байна. Мөн ирэх сарын 16, 17-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд 10 жилийн дараах бие даасан тоглолтоо хийж гэж байна. Уран бүтээлийн маань тоглолтод үзэгч, сонсогч олныгоо хүрэлцэн ирэхийг урьж байна. 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж