1512 айл түрээсийн орон сууцанд оржээ

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

1512 айл түрээсийн орон сууцанд оржээ

Тансаг хэрэглээг эрхэмлэгчдэд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Gresso” компаниас “Regal” нэртэй титан гадаргуутай гар утас бүтээжээ.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчийн үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, одоо хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тулгамдсан асуудлуудтай танилцав.

ТОСК ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй байгууллагынхаа хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүдийг танилцуулаад, Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан Түрээсийн орон сууц хөтөлбөрийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уг хөтөлбөрийн дагуу 2015-2021 онд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулахаар төлөвлөсөн байна. Засгийн газрын баталсан тогтоолын дагуу 82.3 тэрбум төгрөгийн орон сууцыг түрээсийн санд шилжүүлснээр 1512 айл Түрээсийн орон сууцанд ая тухтай амьдарч байна.

Мөн “ТОСК” ТӨҮГ-ын тулгамдсан асуудлууд, түүнээс гарах гарцын талаар санал солилцож, Засгийн газрын тогтоолоор баталгаажсан авлагуудыг улсын төсөвт суулгах  асуудлыг үе шаттайгаар шийдэхийн тулд нягт хамтран ажиллахаар санал нэгджээ.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж