“Air Busan” компанид хотын дарга С.Батболд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

“Air Busan” компанид хотын дарга С.Батболд зочиллоо

ОХУ-ын “Роснефть” компани Монголд нийлүүлж буй шатахууны үнээ дахин нэмэх болсон учир Монголын нефьт импортлогчид шатахууны үнээ нэмж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа.

БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид “Air Busan” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотоос БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй төлөөлөгчдийг “Air Busan” компанийн ерөнхийлөгч Tae Keun Han, тэргүүн дэд ерөнхийлөгч Pan Ho Choi болон бусад албаныхан хүлээн авав. Тус компанийн захирал хэлэхдээ 2007 онд “Air Busan” байгуулагдсан. Анх 2 онгоцтой байсан бол өнөөдөр 23 онгоцтой болсны зэрэгцээ дэлхийн олон хот руу шууд нислэг хийдэг болсон. Хөрөнгө оруулалтын анхны хэмжээ 50 тэрбум вон байсан бөгөөд одоогоор нэг их наяд гаруй воны орлоготой ажилладаг болсны зэрэгцээ өөрийн гэсэн орчин үеийн байртай болсон гэдгийг хэллээ. 2016 оны зургаадугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар чиглэлд шууд нислэгээ эхлүүлсэн. Одоогоор долоо хоногт 2 удаа нислэг үйлдэж байна. Мөн Монголоос зарим боловсон хүчнээ авсан гэдгийг тодотголоо. Түүнчлэн компанийнхаа нислэгийн удирдлагын төв болон нисэх багаа бэлтгэдэг сургалтын танхим, шинэ барилгын зохион байгуулалтаа танилцуулж, Улаанбаатар хотыг бүхий л талаар дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Дулааны улиралд Улаанбаатар-Пусаны шууд нислэг зорчигч ихтэй байдаг. Өвлийн улиралд багасдаг. Цаашдаа нийслэлийн удирдлагуудтай хамтран “Өвлийн аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх боломж бийг онцолсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ үеэр “Хоёр хотын хооронд “Тэнгэрийн зам” хэдийнээ нээгдсэн. Одоо иргэд хоорондын хамтын ажиллагаа, хөгжлийн замыг бид хамтдаа нээх учиртай. Пусаныг зорих монголчууд, Улаанбаатарыг зорих пусанчууд нэмэгдэж, олон салбарт харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд тус компанийн хувь нэмэр их“ хэмээн онцлов. “Air Busan”-аас гадна Монголын иргэний агаарын тээврийн “MIAT” компани мөн Пусан хот руу шууд нислэг үйлддэг. Өөрөөр хэлбэл, 7 хоногт Улаанбаатар-Пусаны чиглэлд 4 удаагийн шууд нислэг тогтмол хийгдээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Түүнчлэн хотын дарга С.Батболд Пусан хотын шинэ боомтын үйл ажиллагаатай танилцсан. Уг боомт нь БНСУ-даа ачаа тээвэрлэлтээрээ 6 дугаарт ордог. 120 гаруй мянган иргэнийг ажлын байраар хангасан. Далай дээр баригдсан бөгөөд ирэх 20 жилийнхээ төлөвлөгөө, зураг төслийг баталсан байна. Пусаны нийт ачаа эргэлтийн 75 хувийг дангаараа гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ дэлхийн олон улс руу шууд ачаа тээвэрлэлт хийдгээрээ алдартай болсон аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж