RedPoint-оо хэрхэн зарцуулж болох вэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

RedPoint-оо хэрхэн зарцуулж болох вэ?

Түүхт ойг тохиолдуулан Монгол-Оросын Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд “Ворота в Азиф-2012” олон улсын үзэсгэлэн энэ дүгээр сарын 6-8-нд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болох гэнэ.

Петровис группийн хэрэглэгчдэдээ зориулсан оноонд суурилсан RedPoint хөтөлбөр эхлээд багагүй хугацаа өнгөрч, хүн бүрийн дансанд RedPoint хуримтлагдсан байгаа билээ. Тиймээс RedPoint цуглуулагчдад зориулан оноогоо хэрхэн зарцуулж болох тухай мэдээллийг хүргэж байна.

Өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан RedPoint-ийн Каталогт “Өвлийг Мобилд даатга” урамшуулал зарлагдлаа. RedPoint-оороо дэлхийн брэнд Мобил тосыг 70% хөнгөлөлттэй үнээр авах боломжийг хэрэглэгч та бүхэнд олгож байна.

Өөрийн машиндаа тохирох тосны багцыг сонгон аваад шүүр, тос солиулах үйлчилгээгээ үнэгүй аваарай.

Тосны багцаа хэрхэн авах вэ?

Алхам 1: RedPoint Mongolia аппликейшнээ татаж суулгаад, зааврын дагуу бүртгүүлнэ. Эсвэл www.redpoint.mn вэбсайтад бүртгүүлээрэй.

Алхам 2: RedPoint-ийн Каталог цэсний ӨВЛИЙГ МОБИЛД ДААТГА цэснээс өөрийн авто машинд тохирох багцыг сонгоно.

Алхам 3: Худалдаж авах гэсэн товчлуур дээр дараарай.

Алхам 4: Үүний дараа авто засварын газруудын хаяг гарч ирэх бөгөөд та өөрт хамгийн ойр засварын газраа сонгож захиалгаа өгнө. Танд баркод ирэх болно.

Алхам 5: Сонгосон засварын газартаа ирээд таны гар утсанд ирсэн баркодоо үзүүлэн үйлчилгээгээ аваарай.

  • Deluxe Auto Center бүх салбар – 75770909
  • UB Auto Center бүх салбар – 90718888, 90728888, 90738888, 90748888
  • Panda авто засварын газар – 94050048, 94070048
  • Жавхлант хүлэг – 99122202, 91911498
  • Чандмань интернэшнл – 99113519
  • Ноён хүрд – 94007454
  • SS Service /Эрдэнэт/ – 99368002
  • Дархан Зиг /Дархан/ – 99850725, 99395714

Хэрвээ таны RedPoint хүрэлцэхгүй байвал та бэлэн мөнгөөр хямдралтай үнээр дэлхийн брэнд Мобил тосны багцаа авах боломж байгааг дуулгахад таатай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж