Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг | News.MN

Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг

Хуучирсан мэдээ: 2017.10.24-нд нийтлэгдсэн

Отгонтэнгэрт уулчид осолдов

Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг

БШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр сургууль, цэцэрлэгийн үдийн цай, хоолны үйл ажиллагаатай танилцлаа.

Дорнын намуухан Отгонтэнгэр, их оргилууд хатуу үедээ хатуу юм байна. Хангайн оргил хайрханыхаа элгэнд хайран залуус үүрд тэврүүлэн нойрслоо. Бидний цөөхөн монголчуудад хүнд гарз тохиолоо.

Хүн энэ хорвоогоос буцахдаа хэнээс ч зөвшөөрөл авдаггүй.

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханыг зорьсон аялагч, уулчид “Хамтдаа алхацгаая”, “Хоризон” уулчдын клубт хүсэл сонирхлоороо нэгдсэн адал явдалт спорт сонирхогчид байжээ.

Тэдний 10 нь буюу гурав дахь олсонд явсан хүмүүс оргилоос эсэнд мэнд бууж, 10 нь амьсгал хураасан гашуун мэдээг бид хүлээн авлаа. Үлдсэн долоон уулчнаа эсэн мэнд олдоосой гэсэн эцсийн найдлага тасраагүй л байна.

Отгонтэнгэрийг зорьсон залуусын нэг “Бусдад талархаж бүхнийг баярлуулж явахыг л тэжээвэр болгож, өөрийн хүслээрээ амьдрах сайхан. Сайн сууж байгаарай” гэж цахим хуудсандаа бичээд аялалд гарчээ. Бас тэр “Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ. Магадгүй дахиж уулзахгүй ч байж мэднэ” гэж бичсэн нь саяхны сэтгэгдэл нь.

Тэдний аялал, авиралт, аян зам саадгүй эхэлсэн байжээ. Гурван фургон машин хөлөглөн, хүсэл, зорилгынхоо төлөө явсан аялалаа сүүлчийнх гэж мэдээж хэн нь ч мэдээгүй. Аялалдаа бэлдэж байна, багажаа зэхэж сууна, Баянхонгорт сайн явж ирлээ гэсэн гоё гоё зураг, дурсамжуудаа хуваалцсаныг нь харахаар сэтгэл сэмэрч, үймэрнэ.

Ууланд авирахаас буух нь хэцүү. Ерөөс гол асуудал нь эсэн мэнд бууж ирэх.  Авиралт амины эрсдэлтэй нь гашуун үнэн ч ямар ч мулгуу хүн амьсгалаа хураах зорилго тээж оргил руу явдаггүй. Ууланд л байдаг эрх чөлөө, тэндээс л олж авдаг мэдрэмж гэж бий.

Амь насаа алдсан залуусын гэгээн дурсгалыг хүндэтгэж, тэдэнд тохиолдсон золгүй явдлыг зэмлэн буруушаахгүй байхыг хүсье.  Тэдний хүсэл, сонирхол, болсон явдлыг одоо бид шүүх нь утгагүй.

Ухаантай утасныхаа араас “ухаан муутай” бодлоо бичих амархан. Өөрсдийгөө өндөр уул, хүйтэн цасан дунд үхэлтэй тэмцэж байна гэж бодож ч зүрхлэхгүй зарим хүний үг аав, ээж, ах дүү, найз нөхдөө үүрд алдсан бусдын зүрхийг зүсэхтэй адил санагдаж байна. Бид ер нь бусдын сайн сайхан, хагацал зовлон, туулсан амьдралыг шүүхийн оронд ядаж дэргэдэх хүмүүсээ л хайрлаад сурчих нь чухал. Өнөөдөр уулзсан учрал сүүлийнх байж ч магадгүй.

Уулчдыг ахалж явсан Н.Сүрэнжав бол туршлагатай уулчин.  

Сэнгүүн гэдэг ‘уулын’ нэрээр нь түүнийг аялал, алхалт, авиралт сонирхдог хүмүүс бүгд мэднэ. Олон хүн түүнийг хүндэтгэн хайрладаг. Үргэлж хүнд тусалж явдаг. Уулынхны хувьд Сэнгүүнгүй ажил байхгүй.  Бүх л сайн, мууд гүйж явдаг, зөөлхөн, сайхан сэтгэлтэй. Ёстой л уул, оргилоороо гэр, уулынхнаараа хань хийж ирсэн хүн.

Монголын уулчдын нэр нүүр болж яваа, Гавьяат тамирчин Б.Гангаамаа “Н.Сүрэнжав гэдэг хүний хувьд, Уулын клубуудын нэгдсэн холбоо гэж байдаг юм байна лээ. Тэрнийг тэргүүлдэг хүн гэж ойлгож байгаа. Туршлагын хувьд Монголынхоо ууланд зөндөө л явсан байх. Би сайн мэдэхгүй” гэж телевиз, олон нийтийн өмнө ярьсныг гайхаад өнгөрлөө. Сэнгүүнийг танихгүй уулчин байтугай сонирхогч ч цөөн байх аа.

Багийн ахлагч Н.Сүрэнжавын 2016 онд Gogo.mn сайтад өгсөн ярилцгаас багаханыг ишлэе. 

2016.03.25

…Би 1990-ээд оноос явган аялалд явдаг болсон. Оргил дээр гарахаараа ядарч цуцсан байдал, олсонд ороод явахад хүмүүсийн үл ойлголцол, авирах үеэр бий болсон элдэв асуудлууд бүгд сарниад алга болчихдог. Тэр их гоё мэдрэмж. Хамгийн гол нь баг хамт олноороо гарах нь их сайхан. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө явдаг.

…Уулын спорт нь аялалаас үүссэн. Ууланд авирах, аялалд явах нь өөрийгөө ялах, тэсвэр хатуужилтай болгох, байгалийг танин мэдэх  ач холбогдолтой.  Ууланд явахаар хүн хөл гарын тэнцвэрээ олдог. Биеийн эрүүл мэнд бас эрс өөр болно. Хүчилтөрөгч бага үед амьсгалаа зөв авч хуваарилж чаддаг болно. Далд булчингууд хөгжинө. Элдэв өвчин илааршдаг. Нөгөөтэйгүүр тэсвэр тэвчээртэй болдог. 

…Эхний хүн замаа гаргаж, сайн шалгаж явдаг маш чухал үүрэгтэй. Г.Өсөхбаяр гавьяат хамт явбал замаа гаргаад явдаг. Хэрвээ би өөрөө баг ахлаад явбал яалт ч үгүй түрүүнд нь гардаг даа. Өндөр ууланд хүчилтөрөгч багасахаар ядарч туйлддаг учраас заримдаа нэг хоёр уулчидтай ээлжилнэ.

…Манайхны хувьд уулын спортын босго Асралт хайрханаас эхэлдэг. Би 2810 метрийн өндөртэй Асралт хайрхан дээр гарлаа гэхэд дараа нь тэрнээс өндөр 3000-тай уул хаана байх вэ гэх мэт үргэлж дээш тэмүүлж байдаг. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр, Очирваань хайрхан 4080 метрийн өндөртэй. Тийшээ хүмүүс өвлийн авиралт хийдэг. Энэ сард явна. Яагаад гэвэл зун айлууд зусландаа буучихаад шүтдэг хайрхан дээр нь хүмүүс гарахад таагүй байдаг. Тиймээс хүн байхгүй үеэр гардаг юм…

Үнэн, Сэнгүүн ах аа. Уулчид үргэлж дээшээ тэмүүлдэг. Уул бол үүлэнд умбаж, эрх чөлөөг мэдэрч, өөрийгөө ялж болох цор ганц газар.

Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг. Дорнын намуухан Отгонтэнгэр минь долоон амийг бүлээн үлдээж хайрла. 

101 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уулын спорт сохирхогч 2017-10-24 202.179.31.25

Н.Сүрэнжав мундаг хүн байсан билээ. Сүү багш минь Отгонтэнгэр хайрхандаа тайван нойрс доо. Харамсаж байна….

Avatar

Зочин 2017-10-24 182.160.2.160

Харамсалтай байна…..Гэхдээ дүгнэлтийг зөв хийж чадах уу? Эдгээр хүмүүс үхэл нийд монголчуудыг хариуцлагатай байхыг амь насаараа гэрээсэллээ гэж ойлгогдож байна.Хүний нийгэмд бүх хүн хамааралтай байдаг шүү гэдгийг хариуцлагатай бай гэднийг амь насаараа хэлэх шиг …..

Avatar

Зочин 2017-10-24 182.160.2.160

Харамсалтай байна…..Гэхдээ дүгнэлтийг зөв хийж чадах уу? Эдгээр хүмүүс үхэл нийд монголчуудыг хариуцлагатай байхыг амь насаараа гэрээсэллээ гэж ойлгогдож байна.Хүний нийгэмд бүх хүн хамааралтай байдаг шүү гэдгийг хариуцлагатай бай гэднийг амь насаараа хэлэх шиг …..

Avatar

Soongo 2017-10-24

Мэдээж хүн л юм болсон хойно амь эрсэдсэн хүмүүсийнхээ төлөө сэтгэл зовьносондоо хүмүүс өөр өөрийн анцагаас асуудалд хандаж байгаа, яг яс юман дээрээ бол хариуцлагын л асуудал яригдана шүү, мэргэжлийн хүний хэлж байгаагаар бол олс нь цөөдсөн, бас ой хамгаалагч болохгүй гэхэд гарсан, шүтлэгээрээ бол эмэгтэй хүн гардаггүй ууланд эмэгтэй хүн авирсан гээд буруутгья гэвэл зөндөө юм байгаа шүү, эцсийн эцэст буруутгахаасаа өмнө дараа дараадаа дахин хүний амь эрсдүүлэхгүйн тулд яг юун дээр бидэн хариуцлагатай байх вэ гэдгээ л сайн сурах хэрэгтэй шүү, ахалж явсан уулчин бас ойлгох байлгүй дээ, зүгээр л алдаагаа давтаж болохгүй шүү,

Avatar

Зочин 2017-10-24 106.154.3.214

Taivan noorsogdoo. Ted husel zorilgotoi yavj tuuniihee tuluu amia aldajdee.

Avatar

Хүннү 2017-10-24 202.179.26.211

Харамсалтай байна…юу хэлхээ мэдэхгүй байна. Хий дэмийл харуусаж сууна, хайранч 17 амь. Тэд минь яагаад тэр айхтар хавцалтай талруу буучихваа авирсан талруугаа буучихгүй дээ. Хөндлөнгий бид ингэж шимширч байхад ар гэрийхэн хань ижил үр хүүхэдүүд нь бүр зүрх шимширмээр байгаа шүү дээ. Ийм хэцүү үед нь Гангаамаагийн хэлсэн үгийг өлгөж аваад байх хэрэггүй. Тэр хүн үнэн үг хэлсэн шүү. "хавцалтай талруугаа буусан бол их эрсдэлтэй, нэг л юманд харамсаж байна яах гэж нэг олсонд арвуулаа орвоо" гэж хэлсэн байсан. Энэ хүн өөрөө дэлхийн оргилуудад авирахдаа гарч бодлх эрсдлүүдийг тооцож явсан. Энэ харамсалтай явдад ахалж явсан хүний алдаа боллоо.

Avatar

Unshigch 2017-10-24 98.255.211.199

Ингэж л бичих хэрэгтй дээ, нуршуу илүү дутуугүй мөртлөө сэтгэмжтэй гоё, сэтгүүлч нэр зүүмэр болсон диломны голнуудаа

Avatar

Зочин 2017-10-24 172.58.153.244

Bichsen bicheegui bugdiig humuus bolon ar geriinhen ni sain oilgoj baigaa. Tenger orshoog.

Avatar

Зочин 2017-10-24 112.72.11.124

Teneg setguulchid l gj heliidee, yag odoo duugui bh ni deer. Ard olon neg heseg ni suseg bishrelee hundetgj bn, zarim heseg ni zugeer tuhai momentiin tuhai yrj bn. Zaawal ingej niitlel bichij neg taliig yarij humuusiin suseg bishreliig darah her bgaamuu.

Avatar

Зочин 2017-10-24 112.72.11.124

Teneg setguulchid l gj heliidee, yag odoo duugui bh ni deer. Ard olon neg heseg ni suseg bishrelee hundetgj bn, zarim heseg ni zugeer tuhai momentiin tuhai yrj bn. Zaawal ingej niitlel bichij neg taliig yarij humuusiin suseg bishreliig darah her bgaamuu.

Avatar

Зочин 2017-10-24 112.72.11.124

Zugeer l nz huhduu umuursun uguilsen haramssan sergeliin ug bn. Mongol tumnii ihenh ni nutag us, uul shuteenee deedleh talaar yarij bgd, uunii esreg setgegdel turuuleh gesen sedel buhii niitlel ni aguulgiin bolood uguulj bui tsar hureegeereech dulimhan blaa.

Avatar

zochin 2017-10-24 103.57.95.237

evii dee evii gej. uruvduud ch barahgui yum. haramsaad ch barahgui yum. yyrlamaar ch yum shig baharhmaar ch yum shig. Ih hairhan min yamar ch ih hilegneev dee gej. minii l setgegdel

Avatar

Zochin 2017-10-24 27.123.212.128

Ali neg uulchinii buruu yarisan helseng shuugeed yhvde, Heden zuun jiliin terteigees l ene uul hangaig shutej tahij irseng harahad uchirtai bsn bolood l horongo mongo gargan zorij ochij tahidag bsn bh, Boldog yum boldoggui yum gj bas bdg l bh, nutag usniih n humuus ch bas uurlaad bdgiig bodohod zgr bsn bol er emgui gargaad zugaalaad idej uugaad buugaad irehsen, bidend ooriin gsn hariutslaga, hogshin nastai humuusiin ug ntriig sain sonsoj surah hrgtei yumshg bgn, ene olon humuus ard uldej bgaa etseg eh, huuhed , ehner oir dotnii humuus l hamgiin hetsuu, setgeliin ih shanalal uusjina shde, uhii gj yvaagui l bh tghdee yvj boldogguin gjina geed olon humuusiig ugiig ygd sonsooguin., sonirhol gj yum bailgui l yhv, zaluu humuus zugaalalgui l yhv tghde uheh sehehiin densen dr bdg sonirhol gj bdggui l bhgui yu.ar geriinheng n hamgiin ih orovdoj yaanaa l gj bodjinaa. Heden huuhed onchin hotsroh bol? Shono noirgui ygd tgchihevde yaah gj yvuulvaa gj bodoh bol gdg l hamgiin aimshigtai, hamgiin hetsuu unen.

Avatar

Аялагч 2017-10-24 202.179.31.110

Бадамгарав буруу юм нэг ч бичсэнгүй. Түшээдрүү төлөөлж орсон Гангаамааг уулчид төдийгүй эгэл түмэн ЭЭЖийгээ гэж харж, уулчдад тохиолдож болох эрсдлийг зөвөөр тайлбарлаад өгөх байх гэж бүлтэгнэлдэн харж байтал бараг ольчихоод гараад ирэх нь ирсэн. Тэдэнд Тугийн цохион дээрээс санамсаргүй байгаад түлхүүлэхтэй адил гэнэтийн явдал тохиолдож. Юун эрсдлээ тооцох, булжих, энэ тэр. Уулчдыг бараадаж тэнэдэг нэгэн бичиж байна. Уулчин болж байж л адгууснаас ангижирч сая нэг жинхэнэ хүн болдог юм байна гэж ойлгосон шүү.

Avatar

Зочин 2017-10-24 103.57.93.246

Тийм шүү. Бүх түмэн олон Гангаамаа Өсөхбаяр 2 юу гэж хэлэх нь вээ! гэж хүлээж бсан шүү дээ. Йим хүлээлтийн үед заавар зөвөлгөө нь ч юм уу яриа хөөрөө нь хариуцлагатай бх ёстой байлаа Гангаамаагийн хувьд

Avatar

Зочин 2017-10-24 66.181.181.233

ХЭН Ч АМИА АЛДАНА ГЭЖ УУЛАНД АВИРДАГГҮЙ . ТЭД НАР МААНЬ Ч БАС Л ИНЭЭЖ НААДААД Л ЯВЦГААСАН ДААНЧ ХАРАМСАЛТАЙ ЮМ БОЛЛОО . ТАЛИЙГААЧДАД АТААРХАДАГ АМЬД БАЙЖ ҮХСЭН ЮМ ШИГ ХҮМҮҮС БАЙХ ЮМ

Avatar

Зочин 2017-10-24 66.181.181.233

ГАНГААМАА ГЭЖ ХЭНИЙ АВГАЙ БИЛЭЭ . МОНГОЛЫНХОО УУЛАНД ЗӨНДӨӨ Л АВИРСАН ХҮН БАЙХ Ч ГЭХ ШИГ ЭМЭГТЭЙ ХҮНИЙХЭЭ ХУВЬД ХАТУУРЦАН ХАРАГДААД БАЙДАГ ЮМ

Avatar

Зочин 2017-10-24 202.9.47.177

gangaamaaa gej elgiin garig tanihgui l yum bn ih turshltai meteer uuriiguu tuviilguj baihchin bilee l*****n avgai

Avatar

Зочин 2017-10-24

Setguulchiin zuv sh dee. Yadaj iim hund ued iherhuu zangaa geej tushig boloh heregtei sh dee ene uulchid. Um sain amgalan boltugai

Avatar

Зочин 2017-10-24 144.138.241.204

 Ум ма ни бад ни хум.  Ум ма ни бад ни хум.  Ум ма ни бад ни хум.

Avatar

Зочин 2017-10-24 66.181.182.215

Чадахгүй юм байж үхсэнээ хийж явдаг бнаа?Туйлширцаагаад л.Энэ бусдыг янз бүрийн юманд уриалж туйлшируулж бдаг ТББ сошиалист гаруудыг шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2017-10-24

сэтгэл чинь бага ч гэсэн хөдлөхгүй байнуу тэнэг гахай

Avatar

Хүннү 2017-10-24 202.179.26.211

Энэ уулийн жинхэн нэр нь Отгонтэнгэр шүү Шарын шашин монголд орж ирэхдээ хамгийн түрүүн газар нутгийн нэрийг нь өөрчлөх зорилготой байснаар Очирваань бурхны нэрээр нэрэлж эхэлжээ. Хойшид энэ бурхны нэрээр нэрлэж сүсэглэн залбирхаа болих хэрэгтэй. Ер нь олон уулын нэр ийм байдлаар өөрчдөгдсөн байдаг Богд уулыг Дүнжингарав ч гэх шиг анхны нэрээр нь тахин шүтэж байгалдаа өргөл өргөх нь зөв.

Avatar

Uugaa 2017-10-24 202.21.106.153

Gangaamaag hun buhen medne, Yag unendee Senguu gej uulchin hun bdgiig odoo l sonsoj bna. Gangaamaagiin yarianaas harbal Gangaamaa ni iluu turshlagatai, ersdelee uneleh chadamjtai ni haragdaj bna shuu

Avatar

Мундаг 2017-10-24 202.180.220.186

За ийм гоё бичлэгтэй сэтгүүлчтэй байна гэдэг мундаг шүү. Долоон амийг бүлээн үлдээж хайрла. Баярлалаа Бадмаа

Avatar

Зочин 2017-10-24 43.242.241.86

haramsaltai. chadahgui zuilruugee bigtii olnooroo durlaj bai humuusee. eruul mend alhah yalah n saihan ch etssiin muchid amid yavah amidrah hamgaas chuhal yum..

Avatar

Otgontenger uul 2017-10-24 202.9.40.5

Dorno zugt baidag bolchihoo yu?

Avatar

uulchin bish 2017-10-24

um ma ni bad me hum. monter hun hurtel shond avirhaasaa umnu ayulguin zaavarchilgaa avdag. ene uulchid chine yavahaasaa umnu yamar negen uulchdiin holboo ch gedgiimuu neg gazraas zuvshuurul avch. yavj boloh ULIRAL mun esehee mededguumuu. jolooch hurtel goloor garahdaa mus ni ene ued sain zuzaarsan esehiig meddeg shdee. Bi ene uulruu uhen hatan yavaad bgaa humuusiig oilgodgui. uuruu ch yahav ih l kaif avdag bh. herev uhvel ardaa yamar ih zovlon,ui gunig,gantsaardal uldeehev gedegee oilgooch ta nar

Avatar

Зочин 2017-10-24 43.228.129.54

спортын нийтлэл юм биз дээ

Avatar

Зочин 2017-10-24

er ni tanikhguy baysan chi yadag yum be ? manay mongolchuud ingeed l ukherteed ekheldeg yum

Avatar

РАВДАН 2017-10-24 202.70.46.231

ОДОО ТЭДНИЙ ХОЙНООС ЮУ Ч ЯРИАД НЭМЭРГҮЙ ДЭЭ ТЭД ӨӨР ЕРТӨНЦИЙНХ БОЛСОН ХАРИН ЭНЭ СЭТХҮҮЛЭГЧ ХҮМҮҮСИЙГ ТАЛЦУУЛЖ СЭГЭН ДЭЭРХ ХЭРЭЭ ШИГ ГУАГЛУУЛАХ НЬ ИЧМЭЭР НЭЭХ ПРАЙ МРАЙ ЭНЭ ТЭР ГЭЭД Л

Avatar

Хотын залуу 2017-10-24 43.228.131.110

РАВКАГЫН ЗӨВ. ИНГЭЖ СОЛИОТОЙ ЮМ ШИГ ХОЁР ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮ ШИГ ЮМ БИЧИЖ СЭТГҮҮЛЧИЙН НЭР ХҮНДЭЭ ӨСГӨХ ХЭРЭГ БАЙСАН ЮМУУ СЭГСЙИСЭН МАМ МИНЬ.

Avatar

Зочин 2017-10-24 66.181.164.135

Ум сайн амгалан болтугай. Хайран сайхан ид хийж бүтээх дээрээ явсан залуус. Тэд бэрхшээлээс айдаггүй байсаан. эрсдэлтэй г нь мэдэж байсан. Уулчин байна гэдэг чиний бүх тамир барагдсан байсан ч сэтгэлийн тэнхээ зааж хаа нэгтээгээсээ хүч гарган хэцүүг давж оргил дээр зогсон баярладаг ховор мэдрэмж. Нэг дэлгэцний ард сандал дээр тухласан залхучууд тэднийг шүүмжлэх эрхгүй юм шүү

Avatar

Уулын с/м Даланбаяр 2017-10-24 182.160.34.71

Гангаамаа зөв ярьсан Уулын спортын мастерууд бие биенээ дэндүү сайн мэдэнэ.тийм учираас нэг олсонд ,хүн болгон хатуу сахилга баттай, нэг хүн шиг сэтгэж, нэгэл мөрөн дээрээ гишгэж ,нэгэл хүсэл мөрөөдөлрүү зорьсон,хатуу зарчимтэй хүмүүс юм шүү !!! Багын ахлагч Эрэсдэлийг авралтаас өмнө тооцож сахилга бат нэг олсонд явах хүний тоо олс хоорондын зай олс хоорондын харилцан бие биеэ аврах боломж дуу авианы байгалд нөлөөлөх хүчин зүйл авиралтын улиралын бодит байдал гэх мэт мөн олон хүчин зүйл байна даа энэ бүгдийг хүн бүрт танилцуулж амь даатгал хийлгэж тангаргалсан байх ёстой амьд үлдсэн хэн боловч Эрэсдэлээс маш хурдан гарах чадвартай байх үүрэгтэй цуг яваа хүмүүсээс яаралтай тусламж үзүүлээгүй байгаа нь Мэргэжлийн уулчид биш байна даа. яагаад энийг бичив гэвэл Уулын спортын хөгжилд саад болчих вий гэж болгоомжил байна Харамсал илэрхийлж байна

Avatar

зочин 2017-10-24 124.158.88.11

үнэхээр харамсалтай. хүн ам нь тэрбум хүрсэн үү, эсвэл 3 саяулаа юу гэдэг чухал биш юмаа. зүгээр л хайртай, дотны хүн нь байхгүй болно, хүний халуун амь сүйднэ гэдэг л эвлэрэхэд бэрх үнэн юм. Амьд үлдсэн нь бие биенээ буруутгаад, эсвэл үүгээр далимдуулж хэн нэгэнд хир халдаах гэж битгий зүтгэ миний ард түмээн. Эцсийн эцэст хүн болж төрсөн, мөн өнөөдөр амьд яваадаа л залбирья. Эрсдэл эргэн тойрны хаана ч байж болзошгүй. Хайран сайхан хүмүүс минь дээ, ямар ч байсан та нар минь зорилгодоо хүрч, харин зогсоолдоо ирж чадсангүй дээ. Тэнгэрт ойрхон байхад нь тэнгэр таалжээ.

Avatar

Зочин 2017-10-24 202.179.8.6

Монголын маань бахархал болсон охид хөвгүүд осолд орж үрэгдсэнд тэдний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Avatar

Зочин 2017-10-24 66.181.187.120

Харамсаж байна. Айхтар хайрхан юм аа. Хайран хүмүүс_ Ум ма ни бад ни хум.

Avatar

Зочин 2017-10-24

УУЛЫН СПОРТ ОГТ СОНИРХОДОГГҮЙ БИ Ч ЭНЭ СҮРЭНЖАВЫГ МЭДЭХ ЮМ БАЙНА ТВ НЭВТРҮҮЛГЭЭР ГАРЧ БАЙСАН , ЭР ХҮН ЭЦЭГ ХҮН ШҮҮ ДЭЭ , ГАНГААМАА МЭДЭХГҮЙ ГЭСЭН НЬ ХАРАМСАЛТАЙ , АТААРХУУ БАЙХ НЬ ӨЧҮҮХЭНИЙ Л ШИНЖ

Avatar

Зочин 2017-10-24 202.131.227.42

ataarhah aa? uzegchiin nudeer harahad mergejliin hun l ug helj bga ym shig haragdsan. Buruu hellee gej bas heleheergui l baisan. 1 yaria ugsun bish huniig ingej helj bas bolohguisde. Surenjav harin tiim mergejliin, mundag l hun baisan yum bol yaagaad ene olon huniig iim tom ersdeltei uildel hiilgev ee. Bolohgui ulirald horiotoi aviralt hiij l baidag. Sian uulchin hun eniigee bodoogui l yum bh da

Avatar

Зочин 2017-10-24 73.162.217.93

Уулчин Гангаамаагаас асуусан. Өөрийн бодлоо хариулсан. Юу нь буруу байна вэ? Бодлынхоо эсрэг ярих ёстой байсан юм уу? Алдааг мэргэжлийн хүний хувьд үнэлж цэгнэж хэлсэн байна билээ. Уулчдын алдаа оноог уулчин л шүүж ярина.

Avatar

зочин 2017-10-24 66.181.165.38

Сүрэнжав бол хүний дээд байсан юм шүү та нар олон юм битгий яриад бай Гангаамаатай зүйрлэхийн аргагүй уулчин сайхан сэтгэлтэй эр хүн олон хүнийг гайхамшигтай аялалуулж монголын байгалийн үзэсгэлэнг мэдрүүлсэн юмаа

Avatar

irgen 2017-10-24 202.9.43.157

teneg setguul yu balairaad heruuliin alim shideed bnaa, ene hariutslagagui yavdliig zohion baiguulsan humuus hariutsah yostoi.

Avatar

Zochin 2017-10-24 182.160.3.65

Baidal iim hetsuu bolchihson baihad hen negend buruu uguh gej haigaad yah ve!!! Bitgii 1 negniigee hemleed baildaa!!! Bugdeeree l sanaa zovtsgooj baigaashdee. Za manai uulchid sonirhogchid minee bugdeeree mash bolgoomjtoi baihgui bol iim l ayultai yum baina shuu!!!

Avatar

Зочин 2017-10-24 43.228.129.131

Б.Бадамгаравт, наад бичсэн юм чинь ямар ч утга учиргүй ойлгомжгүй байна, хэрүүлийн алим шидсэн шинжтэй, хэн хэнийг сайн таних танихгүй байх нь хэн нэгнийг буруутгах шалтгаан болох ёстой юу? Амь эрсэдсэн хүмүүсийн ар гэр гашуудаж нулимс нь хатаагүй байхад ийм хөгийн юм бичиж байдаг тэнэг сэтгүүлч байна даа чи.

Avatar

Уулчин 2017-10-24 202.179.25.41

Өнгөрсөныхөө хойноос нулимдаг Гангаамаа гавьяат л гэдэг болохоос Монголын уулын спорт хөгжихөд хуруугаа ч хөдөлгөөгүй, харин ч гадаад дотоодын мөнгөтэй эрхэмүүдэд л үйлчилдэг. Н.Сүрэнжав мастерийн шавь нар хэдэн зуугаараа байгаа шүү. Гангаамаад хэн бна. хоосон гавьяатын тэмдэг л байгаа. Уулын тамирчдаасаа ичиж амьдраасай Гангаамаа

Avatar

Зочин 2017-10-24 202.131.225.91

mongol mini jijighen yumdaa. 7 hunii toloo zalbirah l uldlee dee. itgel naidvar hamgiin suuld duusdag gj yasan unen ug ve. iim hund ued iim niitlel bitgii bichee. suuld tsag zondoo oldono duu mini

Avatar

Зочин 2017-10-24 202.131.242.254

Гангаамаагийн хувьд сайн мэдэхгүй байна гэдэг нь тэнд ууланд яг юу болсныг сайн мэдэхгүй байна гэсэн агуулгаар хэлсэн шүү дээ. Ийм үед үгэн дээр дөрөө хийж, шөвөг зан гаргах хэрэггүй.

Avatar

Sengu 2017-10-24 202.70.42.102

Gangaama gedeg hvn hvmvst buru oilgolt tvrvlsenes bolj hvmvs Sengv ahig zvger l sonirhogch gej oilgoj bnashde haramsaltai ymaa sonirhogch bish jinhen uulchin

Avatar

Зочин 2017-10-24 27.123.212.143

Сэтгүүлчид амаа татаарай.

Avatar

Alban haagch 2017-10-24 103.14.36.6

Энэ өдрүүдэд хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр их л юм бичигдлээ, сонсогдлоо. Миний бодлоор энэ сэтгүүлч ((Бадамгарав)) л хамгийн зөв өнцгөөс бичлээ. Хүмүүс асуудалд жаахан бодолтой хандаж байх хэрэгтэй л дээ, зовж шаналсан гэр бүлд нь ямар санагдах вэ гэдгийг бодох л ёстой. Нэг л дүрэм журам ярьсан хүмүүс…, түүнийг ярих цаг нь арай болоогүй байна. Уулчин Гангаамаа бодно биз дээ, ер нь их сонин сонин их ярьсан шүү тэр эмэгтэй. Хүн болгон ухаалаг байх боломжгүй гэдгийг ойлгож л байна, гэхдээ бодолтой байх ёстой.

Avatar

Зочин 2017-10-24 202.179.24.164

Nadad bas ene veiin hamgiin haluun dulaan niitlel sanagdsan shuu

Avatar

Зочин 2017-10-24 66.181.190.205

Таниагүй Гангаамаа буруугүй учир энэ илүү үг байлаа тахилгатайд авирлаа гэж буруутгаж болохгүй тахих нь ухвар мөчид мухар сүсэг, гол нь цаг гараар улирлаа жаахан буруу тооцжээ гэхдээ буруутгах ч хэрэггүй

Avatar

Ум мани бад ми хум 2017-10-24

Ядаж одоо олдоогүй хүмүүс нь амьд байгаасай. Богд очирваань хайрхан минь өршөөж хайрла.

Avatar

эмэгтэй 2017-10-24 202.70.37.34

Үнэхээрийн харамсаад баршгүй хэрэг боллоо. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум маани бадми хум

Avatar

Зочин 2017-10-24 66.181.181.229

Otgontenger deed surguuliin oyutanii zoblol zohion baiguulsan namariin uuland abirah aylaliin uer niit 2300 oyutan zahiral surgaliin albanii darga geed or suragui alga boljee. edger zaluusin talaar odoo boltol hen negen said darga ogt dursdagui. iim olon hun ersdeed baihad Otgontenger deed surguuli yu bodoj baisim bolooo

Avatar

Зочин 2017-10-24 128.90.7.4

2300 хун алга болсоон? Юугаа бураад бгаа балай вэ? Ийм олон хун алга болход хэдэн дарга дараад чимээгуй болох уу битгий балайт!

Avatar

SS 2017-10-24 103.9.90.66

ХАХА ЮУУУУУЮ

Avatar

Uul 2017-10-24 202.70.42.102

Gangaamaa Surenjaviig tanihiin deedeer tanina, medehiin deedeer medne, Tiim baij iimm hund hetsuu ued bi medehgui geed zogsoj bga ni uulchdad mash evgui sanagdah ni medeej shuu dee6 bi ch hurtel gaihsan. Mongoliinhoo uuland olon l yavsan baih ch geh shig6666666666 gomdmoor

Avatar

Зочин 2017-10-24 202.131.247.23

Миний Монголын ард түмэн минь ээ одоо нэг нэгэндээ элдэв үг хэлж суух цаг биш ээ.

Би ч Сэнгү ахын мэднэ. Ямар ч хүнтэй эвтэй хэл амаа олоод найргаа наадам хийгээд явдаг сайн ах сайхан ч Монгол залуу.

Одоо Монголчууд би эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй нь байгалийн шалгарлаар хэлээд байна. Энэ зунжин Монголын сайхан үзэсгэлэнт орон минь үнсэн нурам болтлоо шалтлаа, өвөл болохоор сайхан иргэд минь олноороо амь эрсдэж байна.

Одоо Миний Монголын ард түмэн минь эх дэлхийгээ, эх орноо хайрлаж хаа ч явсан миний юм гэсэн сэтгэлээр хандаж байгаасай гэж хүс ч байна.

Бид Монгол орондоо, Эх дэлхийдээ хайртай.

Avatar

Зочин 2017-10-24 103.57.93.246

Яахав дээ. Гангаамаа Сүрэнжав нэрээр нь анзаараагүй Сэнгү нэрээр нь танидаг ч бсан юм билүү. Одоо үртэс хөрөөдөөд яах вэ! Үлдсэн 7 хүн ядаж амьд бгаасай л гэж залбирая даа.Бурхан болоочид бурханы оронд залрах болтугай. УМ МА НИ БАД МИ ХУМ

Avatar

Зочин 2017-10-24 66.181.181.229

Otgontenger deed surguulin heseg oyutan zahiraluud Otgontenger uuland abirah gej yabaad suragui alga bolood 4 honog boljin

Avatar

Зочин 2017-10-24 128.90.7.4

Чи 2300 хун гэж битгий бур. Хэн итгэх юм. Тоо мэддэггуй юм уу

Avatar

Зочин 2017-10-24 202.179.27.23

Эрсдэлтэй спорт юмаа явж байгаа хумуус бол ар талдаа бас ч гэж санаа зовохооргуй болцон эрсдэлээ тооцсон хумуус байгаа байхаа

Avatar

э 2017-10-24 103.9.90.66

Тэр хүн тийм сайн уулчин байсан юм бол яах гэж өдийд ийм нойтон цастай үеэр ууланд олон хүн дагуулж явсан бэ, Гангаамаа үүнд буруутай гэх гээд байна уу, энэ сэтгүүлч ямар хачин юм бичихчаан аяддаг юм бэ

Avatar

Зочин 2017-10-24 27.123.212.137

Элдэв мөнгө олох зорилготой хүмүүс хүний эрүүл мэнд аюулгүй байдлыг дээдлэх хэрэгтэй. Бас энд тэндхийн бассайнууд явдалтай шүү

Avatar

zochin 2017-10-24 27.123.212.134

hevlel medeeleliinhen ene teneg bicheechee tataj avaachee.byzariin am heltei amitan bna shuu.

Avatar

Цэндсүрэн 2017-10-24

Үрэгдэгсдийг яагаад ингэж буруутгаж мэтгэлцэнэ вэ! Олон сайхан хүмүүсийн төлөө яагаад зүгээр л харамсаж, гашуудаж болдоггүй юм бэ. Юунд бие биеэ хэмлэж, зөвтгөл буруутгал хийнэ вэ! Оргил өөд тэмүүлдэггүй, хүсэлдээ хөтлөгддөггүй хэн байна? Зүгээр л азгүйтэл , осол гэж бодож , сургамж авч болохгүй юү?
Бид яагаад хэн нэгэн хүнээс бурууг хайдаг ийм муухай зуршилтай юм бэ! Одоо боль л доо. Танд, надад бусдыг шүүх, дүгнэх ямар ч эрх байхгүй.

Avatar

Зочин 2017-10-24 66.181.180.254

Гангаамаад буруугүй битгийн хэрүүл шидээд байгаарай сэтгүүлчийн оронцог минь

Avatar

Уулчин 2017-10-24 202.179.25.41

Өнгөрсөныхөө хойноос нулимдаг Гангаамаа гавьяат л гэдэг болохоос Монголын уулын спорт хөгжихөд хуруугаа ч хөдөлгөөгүй, харин ч гадаад дотоодын мөнгөтэй эрхэмүүдэд л үйлчилдэг.
Н.Сүрэнжав мастерийн шавь нар хэдэн зуугаараа байгаа шүү. Гангаамаад хэн бна. хоосон гавьяатын тэмдэг л байгаа. Уулын тамирчдаасаа ичиж амьдраасай Гангаамаа

Avatar

Зочин 2017-10-24 27.123.214.92

Энэ спортын сурвалжлагч нар гэж хоосон толгойнууд. Тэнэг тэнэг юм бичнэ, тэнэг хүн өөрийгөө мэдэхгүй гэж

Avatar

харамсалтай яа 2017-10-24 202.179.25.56

Өнөөгийн монголчуудын зарим "ардчилсан" ухвар мөчид хэсэг нь "хүний эрх"-ээ эдэлж өөрсдөө [Хориотой Үг] нарт төр засгаа өгчихөөд дараа нь Монголын төр засгаа харааж зүхэж төрийн тахилгатай уулын оргилыг дэвсэлж байгаа нь монгол хүний үйлдэл мөн үүү!!!….эрх чөлөө ганцхан ууланд байдаг гэж үү? ….. хайран амь насаа бусдыг дуурайж явж алджээ… харамсалтай

Avatar

Зочин 2017-10-24 103.9.90.53

Үхсэн амьдын хооронд хэрүүл үүсгээд бас л хэрүүл хийх сэдэв бичжээ Бадамгарав гуай

Avatar

зочин 2017-10-24 122.201.26.171

Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ум маа ний бад ми хум. Хүмүүс минээ хэтэрхий хэнэггүй байхаа болихыг сануулж байна. Очирваани уул чинь амьд уул шүү дуу гэж Бат-Энэрэл бяцхан хүү хэлж сүсэглэн залбирч байдаг шүү дээ. Төр засгийн шийдвэрийг дагахгүй юмаа гэхэд уламжилж ирсэн сүсэглэж ирсэн ёс заншлаа хүндэтгэж байя хүмүүсээ Харамсалтай байна. Бурхан болж төрөх болтугай.

Avatar

Сэтгүүлчид 2017-10-24 43.228.129.167

Гангаамаа харин ч их сайн зөв ярьсан. Хувь хүний үзэл бодлыг хэлэлгүй байж болох бодит зүйлсийг л ярьсан. Яах гэж нэг олсонд олуулаа гарваа гэж ХАРАМСАЖ байна гэдэг чинь мэргэжлийн хүний сэтгэл зовниж хэлж байгаа үгс. 2-т гэвэл яасан эрт ийм нийтлэл бичиж байна вэ уншсан чинь мэдээлэл юм уу, уянгын халилтай зохиол юм уу ойлгогдохгүй байна. Ийм зүйлийг ингэж бичдэггүй юм дүү минь.

Avatar

Dandar 2017-10-24 202.131.225.147

Ochigdor oroig hurtel nziigaa tend bga gj medeegui bailaa. Burhan urshuug. Ontsgoi baidlaas medeelel ugtul itgel naidvar tasrahguiee. Tsogtsosiig n oloogui bga humuusd 1%-iin naidvar baigaa l bol teriig ashiglah yostoi.

Avatar

Зочин 2017-10-24 182.160.34.231

Ста минь битгий үхсэн амьдын хооронд хэрүүл хутгаад байгаарай …

Avatar

Зочин 2017-10-24 103.57.93.150

хэцуу ч юмаа даа. хайран хумуус

Avatar

Зочин 2017-10-24 202.131.236.170

Гашуудал илэрхийлэе. Заавал таних албагүй шүү дээ. Нэг сэтгүүлч нь хүнээс тулгаж ярилцлага авна, нэг нь ярилцлагыг нь шүүмжилнэ. Сэтгүүлчид болих хэрэгтэй. Уулчид өөрсдөө мэдэг, бүү яс хая.

Avatar

иргэд 2017-10-24

Үнэхээр харамсаж байна,миний хүүхэд миний эх эцэг ах дүүгээс ялгаа юу билээ,дэндүү их гарз гай гамшиг дайрлаа,над ийм байгаа юм чинь амь нас алдагсадын ар гэрийнхэнд ямар байх нь ойлгомжтой,сайн төрлийг олж төрөх болтугай,тэхдээ дахин ийм айшигт аюулд хүрэхгүйн тулд дутагдалыг ил тод хэлэх нь хүний амьдралын асуудал болохоос сэтгүүлч Бадамгаравын амны зоргын асуудал биш,үнэхээр хариуцлага алдсан,ноцтой зөрчлүүдийн улмаас энэ их гарз гарсаныг байнга санах хэрэгтэй,ер тэгээд сэтгэлийн хөөрлөөр өндөр уулсруу дур мэдэн явдаг,монголын олон зуун жилийн амьдралаар батлагдсан ёс заншлыг үл тоож харагдсан хайрхан болгонруу дур мэдэн явцгаадагаа больж,энэ уулчдын гэх аялалыг хатуу дэг журамтай болгохыг л амьдрал шаардаж байна шүүдээ.

Avatar

Хотын залуу 2017-10-24 43.228.131.110

Энэ ямар [Хориотой Үг] сэтгүүлч вэ. Битгий чи уулчдын хооронд яс хаяад байгаач. Ядаж чи 49 өргөрөөчөөд наад балай юмаа бмч ЗА.

Avatar

Зочин 2017-10-24 103.10.197.130

pray… гэдэг чинь т*******т халдлагын дараа хэлдэг уриа шдэ

Avatar

Зочин 2017-10-24 103.9.88.146

#PraforOtgontenger gej hudlaa shaahaaa boli

Avatar

Зочин 2017-10-24 182.160.36.116

……..нас барагсад өөр газар дахин төрөөд л явна. Хүний амьдрал мөнх шүү дээ.

Avatar

Зочин 2017-10-24 182.160.35.16

Хүслээрээ явж байгаад үхсэн гээ биздээ. Улс төрчидөө хараагаад байдаг өөрсдөө хууль дүрмээ биелүүлэхгүй. Одоо яаяа гэхэв. Битгий гадныханыг дуурайгаад байх Pray Mray ч гэх шиг LOL

Avatar

Kol 2017-10-24 202.70.44.116

Намбарын энхбаяраас хойш нэг их ууланд гардаг болсон энхбаяр яав? Алтанхуяг яав? Ямар

Avatar

zochin 2017-10-24 66.181.191.47

badamgarav bol baidag l neg es syrtahyyngui setguulch nertei humuusiin neg bna.Bitgii humuusiin umnu hoinoos yas hayaj bai.yhaan chini dytahiin deedeer dytaj bna.dahij iim ersdel gargahgui baih talaar bodoj chadsangui u?.uruvdmuur

Avatar

Б. Бадамгарав -т 2017-10-24 122.201.26.210

Б. Бадамгарав aa
энэ хэн хэнээ танихгүй байх нь тийм чухал уу ? Чиний өмөөрөөд байгаа уулчин яагаад ийм алдаа гаргаж байгаан зүгээр үнэнтэй эвлэр. Өөрийнхөө бодлыг битгий энд хувийн юман дээрээ бичиж байгаа юм шиг бичихээ больчих сэтгүүлч та нар !!!!

Avatar

Иргэн 2017-10-24 103.229.122.81

Гашуудал зарлах хэрэгтэй Ингэснээр и ргэдээ бид харамсаж хайрлаж байна гэдгээ илэрхийлнэ Бас бусад иргэддээ сургамж болох залуус хойч уеээ энэрэнгуй бусдыг хайрладаг сэтгэхуй суухад туслана

Avatar

Зочин 2017-10-24 122.201.25.46

Харамсалтай хэрэг, гэвч алдааг зөвтгөж болохгүй. Давтахгүйн үүднээс…

Avatar

sonin uim,mongol aranshin 2017-10-24 203.91.115.35

eniig bazaad oilgohod Gangaamaag l harluulaad,uuliin sportiinhnoo ter ami nasiig avch oddog havzal shig,an havzal ul oilgolzol uusgehiig zorijee,gai zovlon helj irdeggui ch olon hunii amiig udirdsan saihan setgelt tusch Surenjaviin buruu garzaagui ,huvaalzah hariuzlaga uim.ter hun saihan setgeltei,tusch ,hunii hailan bj bolno gevch uregdegsdiin ger buliinhend ter ug ,sain chanaruud hereggui,ingeed bodohod manai mongolchuudiin hariuzlaga gej uim baidaggui,toozoo sudalgaagui,muutai uimand handdagt,heneggui zand l bgaa uim.ene ner buhii setguulch zovlong nimgeleh bish oor zovlongiin uudiig neejee.Gangaamaanch hondii setgeleer uim,yrisan u.setguulchid ugiig ni sulruulj bichiv uu.ter Surenjaviin urd jiliin yrilzlagandaa oguulsneer ter hamtach chanar,neg olson dor ami nasaa daadgalgui ,ter Gangaamiigiin helsen shig 1 olsond bish,sanaa niilsen hunteigee 1,2,3-laa 1 olsond yvahgui yavdaa.ezest ni manaaihnii oodgui zangiin ilrel,bi l bolson bol,bid l bolson bol gesen muuhai setgel bgaagui bol buugaad irsen 10 hunii neg ni setgel gargan temzeed hel hurgesen bol baidal oor bh bsan.ene 10-n hunii zurgiig olj uzmeer bn.mongolchuud mini ted aztai humuus bish amia bodson ,oodgui humuus uim bishuu.um maani badi mi hum

Avatar

Н 2017-10-24 59.153.115.107

Гангаамаа уулчин өөрөө зурагных нь доор хөгжилтэй коммент бичсэн байсан найзаа бодон зүрх нь шимширч суугаа байлгүй дээ. Хэний ч буруу биш , бүгд л итгэж найддаг

Avatar

С. Д 2017-10-24 124.158.90.25

Хүн энэ хорвоогоос буцахдаа хэнээс ч зөвшөөрөл авдаггүй. Тун үнэн үг хэллээ. Хичнээн харамсаж байгаач тэднийхээ хойноос сайн сайхныг дурсацгаая. Үлдэгсэдийг нь бүү хэмлэж буруутгаарай, хүмүүсээ. Тэд ч бас бурханы оронд залрах байсаншүүдээ.

Avatar

Зочин 2017-10-24 202.21.106.167

Уулчин хүн ууландаа мөнхөрдөг. Бүгдээрээ нэгнээ дууриагаад уулчин болцгоох уу?

Avatar

Зочин 2017-10-24 202.179.30.194

энэ хайрнаны өвөрт төрийн тэргүүн очихоос бус бусдад нь хүнддэг гэсэн шүү. ялангуяа хүүхнүүд барааны газраас залбираад буцах учиртай юм гэнэ лээ.

Avatar

Зочин 2017-10-24 103.57.95.124

ИТГЭЛ НАЙДВАР БӨХВӨЛ ЭНЭ ЕРТӨНЦӨД ХҮНИЙ АМЬДРАЛ БАЙХ УУ СЭТГҮҮЛЧ ЭЭ

Avatar

Зочин 2017-10-24 27.123.212.132

ЗАРИМ ХҮНИЙ ХУВЬД ИТГЭЛ НАЙДВАР БӨХДӨГ.

Avatar

Badamgaravt 2017-10-24 103.57.92.252

Negiig magtahdaa nuguug ni muuldag ni yu ve. Mongol zan uu. Hynii setgeliig byy gundaa. End bayarlasan hen ch baihgyi ni todorhoi. Gangaagaas uuchlal gui

Avatar

Зочин 2017-10-24 182.160.3.193

Үнэнхүү уулчин юм бол жилийн өдийд авирах хориотой ууланд олон хүн авч гарсан нь ямар учиртай юм бэ? Мэргэжлийн хүн бол бүх дүрэм журам хууль ёсыг ингэж уландаа гишгэхгүй дээ..тэр байтугай байгаль хамгаалагч ирж хориглосоор байтал энэ олон хүний амиар дэнчин тавина гэдэг чинь юу гэсэн үг бэ? Өөд болсон хүний хойноос элдэв юм ярих нь эвгүй ч маш харамсалтай хэрэг болсон шүү…

Avatar

unen shu 2017-10-24 150.129.142.189

sonirhogch golduu zaluusiig avch tegj hamaagui yavna gedeg denduu hariutslagagui asuudal. ali ch shatandaa hariutslaga gej zuil baihgui bolsnii tod jishee. ersdel yarival muu amallaa gene, tegeed bolson hoino tarhia s*****g, negiigee buruutgadag zangaas salah heregtei.

Avatar

Зочин 2017-10-24 103.57.92.109

Amid bgaasai.

Avatar

Зочин 2017-10-24 202.179.24.208

Итгэл найдвар хэзээ ч бөхдөггүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж